Сайн зүүдийг биелүүлэгч “зүүд манагч” хийж сурцгаая!

Зүүд манагч гэдэг нь уугуул Америкчууд буюу Индианчуудын хамгийн гайхалтай өв уламжлалын нэг билээ. Үүнийг хүний зүүдний ертөнц дэх хамгаалагч гэж үздэг бөгөөд сайхан зүүдийг бодит амьдрал дээр биелүүлж, муу муухай, хар дарсан зүүднээс хол байлгах шидтэй аж. Сайхан зүүд нь зүүд манагчийн голд байх нүхээр дамжин орж, доош унжсан өд сөдөөр гулсан унтаж буй хүнд хүрдэг байна.  Харин муу муухай зүүд аалзны тор мэт утсанд хүлэгдэн үлдэж, нарны анхны туяанд замхран алга болдог. Тэгвэл бид та бүхэндээ зүүд манагчийг хэрхэн хийх зааврыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Сайн зүүдийг биелүүлэгч “зүүд манагч” хийж сурцгаая!
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Хэрэг болох зүйлс

Та зурагт харуулсан материалуудыг бэлтгэж тавиарай. Зүүд манагчийн дугуй төмөр ямар ч хэмжээтэй байж болно. Дээрх материалуудын өнгийг та өөрийн хүслээр сонгоно. 

Мөн таны ашиглах даавуунууд болж өгвөл төрөл бүрийн хээтэй бол зүүд манагч илүү өвөрмөц, содон харагдана. Өдний тухайд дэлгүүрээс 1 том багц эсвэл 2 жижиг багцыг худалдаж аваарай. Үүнээс гадна зүүд манагчаа чимэглэх шүр сувд авахаа мартуузай.  

Хэрэг болох зүйлс

2 Цагирагаа хэрхэн чимэглэх вэ?

Та өөрийн хүссэн өнгийн даавуугаа сонгож, нарийн зүсээрэй. Үүгээрээ цагирагаа тойруулан ороож, төгсгөлийг нь цаавуугаар нааж тогтооно. 

Цагирагаа хэрхэн чимэглэх вэ?

3 Дотор хээг хэрхэн гаргах вэ?

Та аль болох зузаан утас сонгож авна. Үүнийгээ цагирагийн гол хэсэгт сайтар уяж тогтооно. Дараа нь тухайн хэсгээс 7-8 см-ийн зайд хажуу тийш утсаа татаж, цагирагандаа тогтоогоорой. Энэ маягаар цагирагаа тойруулан утсаа тогтоож эхний тойргоо дуусна. 

Дотор хээг хэрхэн гаргах вэ?

4 Дотор хэсгийг хэрхэн битүүлэх вэ?

Утсаар эхний тойргоо явуулсан бол дотор хэсгийг сүлжиж битүүлэх хэрэгтэй. Ингэхдээ утсаа эхний тойргийн утасны голоор оруулж, зурагт үзүүлсэнтэй адил сүлжиж битүүлээрэй. 

Дотор хэсгийг хэрхэн битүүлэх вэ?

5 Хэрхэн чимэглэх вэ?

Чимэглэх даавуугаа сонгож, нарийн зүсч бэлтгэнэ. Аль болох тод өнгөтэй, хээтэй даавууг сонгоорой. Зүссэн даавуугаа цагирагийн доод хэсэгт зурагт үзүүлсэнтэй адил зүүнэ. Та зүүд манагчийнхаа хэмжээнээс хамаарч даавуугаа зүүх бөгөөд доод хэсгийг дүүргэж уях хэрэгтэй. 

Хэрхэн чимэглэх вэ?

6 Зүүсэн даавуугаа чимэглэх

Та зүүд манагчинд зүүж байгаа даавуундаа шүр, сувд шигтгэн чимэглэж болно. Энэ нь таны зүүд манагчийг улам бүр сүртэй, гайхалтай харагдуулах аж. 

Зүүсэн даавуугаа чимэглэх

7 Өдөө хэрхэн тогтоох вэ?

Та өднүүдээ багцалж утсаар уяж тогтоогоорой. 

Өдөө хэрхэн тогтоох вэ?

Өднийхөө дээд хэсэгт өөрийн сонгосон гоёл чимэглэлийг тогтооно. Үүнийгээ

8

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()