Тун удахгүй нээлтээ хийх шилдэг 10 кино

Кино урлаг сонирхогчдынхоо чихэнд нэгэн таатай мэдээг дуулгахад бэлэн боллоо. Энэ намар маш олон кино нээлтээ хийж байгаагаас доорх 10 кино нь хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа юм. Намар нээлтээ хийж буй кино нь томоохон наадмуудаас шагнал авах магадлал хамгийн өндөр байдгаараа онцлог учир үзэгчид болон кино шүүмжлэгчдийн дунд эрэлттэй байдаг билээ. Ингээд энэ намар нээлтээ хийх хамгийн сонирхолтой 10 бүтэээлийн товч танилцуулгыг трэйлэрийн хамт хүлээн авна уу. 

Тун удахгүй нээлтээ хийх шилдэг 10 кино
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 "Blade Runner 2049"- 2017.10.07-нд нээлтээ хийнэ

"Blade Runner 2049" онц сонирхолтой шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн кино нь ирэх сарын 7-нд нээлтээ хийхэд бэлэн болжээ. Киног Денис Вилнув (Denis Villeneuve) найруулж, гол дүрийг Райн Гослин (Ryan Gosling), Харрисон Форд (Harrison Ford) зэрэг Холливуудын хамгийн үнэлгээ өндөртэй жүжигчид бүтээсэн байна. Трэйлэрээс үзэхэд кино нь эерэг сэтгэгдэл үлдээх нь гарцаагүй боловч, үзэхээсээ өмнө бие засахаа бүү мартаарай. Учир нь кино 3 цаг үргэлжлэх аж. 

"Blade Runner 2049"- 2017.10.07-нд нээлтээ хийнэ

2 "The Florida Project"- 2017.10.07-нд нээлтээ хийнэ

"Blade Runner 2049" кинотой зэрэгцэн "The Florida Project" 10 сарын 7-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Энэ кинонд та бидний хүн аалз киноны дүрээр нь сайн мэдэх жүжигчин Виллиэм Дафө (Willem Dafoe) тоглосон юм. Киноны үйл явдалд АНУ-ын Орландо мужид байрлах Дисней паркийн ойролцоох жижиг зочид буудал ба тэнд амьдардаг хүүхдүүдийн талаар харуулах юм. Энэ киноны бяцхан гол дүрүүд болох хүүхдүүд дүрээ маш гайхалтай гаргасныг та трейлэрээс харж болно. 

"The Florida Project"- 2017.10.07-нд нээлтээ хийнэ

3 "Thor: Ragnarok"- 2017.11.03-нд нээлтээ хийнэ

Супер баатрын киногоороо аль хэдийн гаршсан Марвелийн дахин нэг бүтээл мэндэлжээ. Энэ бол "Thor: Ragnarok". Тус уран бүтээл нь 11 сарын 3-нд нээлтээ хийх бөгөөд өмнөх ангитай харьцуулахад илүү хөнгөн шог оруулж өгсөнөөрөө ялгаатай болсон. Кинонд Тор шинэ дайсантай учирч, түүнийг дарахын тулд өөрийн ах болон Халктай хамтран тулалдах юм. Дайсны хүчирхэг шидний эсрэг тулаан таныг хором ч уйдаахгүй байхаар хийгдсэн тул заавал үзэх кино жагсаалтандаа багтаагаарай.  

"Thor: Ragnarok"- 2017.11.03-нд нээлтээ хийнэ

4 "Three Billboards Outside Ebbing, Missouri"- 2017.11.10-нд нээлтээ хийнэ

Торонтогын Олон улсын кино наадмын үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан найруулагч Мартин МкДодонагийн (Martin McDonagh)-ийн дараагийн бүтээл бол "Three Billboards Outside Ebbing, Missouri" юм. Уг кинонд жүжигчин Францес МкДорманд (Frances McDormand) тоглож, охиноо аймшигтайгаар хүчирхийлүүлж, алуулсан хөөрхий эмэгтэйн дүрийг бүтээжээ. Цагдаа нар гэмт этгээдийг олж чадаагүй учир тэрээр өөрийн аргаар тэднийг шүүмжлэн тэмцэж эхэлдэг. Эхлээд хотын 3 самбар дээр цагдаа нарт хандан үг бичиж, үүнийхээ дараа хорлон сүйтгэх жижиг ажиллагааг хийж цагдаа нартай дайтаж эхэлдэг. 

Энэ кинонд жүжигчин МкДорманд олон жил ашиглаагүй жүжигчний чадвараа гайхалтай харуулж чадсан билээ.  

"Three Billboards Outside Ebbing, Missouri"- 2017.11.10-нд нээлтээ хийнэ

5 "Justice League"- 2017.11.17-нд нээлтээ хийнэ

Шударга ёсыг авчирч, дэлхийг аврахын төлөө баатрууд ахин нэгджээ. Энэ онд нээлтээ хийсэн "Гайхамшигт бүсгүй" баатруудын эгнээнд жагсаж, ахин нэг тулаан хийх бөгөөд энэ удаад Флаш, Бэтмэн, Акуамэн, Супермэн, Киборг нар нэгдэх юм. Кино өмнөх ангиудын адилаар гайхалтай тулаан, сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх ажээ. 

"Justice League"- 2017.11.17-нд нээлтээ хийнэ

6 "Coco"- 2017.11.22-нд нээлтээ хийнэ

Энэ жилийн хамгийн их хүлээлт үүсгэж буй анимейшнээр "Coco" нэрлэгджээ. "Pixar" кино компанийн сүүлийн жилүүдэд гаргасан "Машинууд 3", "Доригийн эрэлд" зэрэг анимейшнууд нь ашиг орлого муутай байсан учир хэцүүхэн жилүүдийг өнгөрөөсөн. Харин Волт Дисней кино компанитай хамтарсан "Coco" анимейшн нь 11 сарын 22-нд нээлтээ хийх бөгөөд уг бүтэлдээ ихээхэн найдлага тавьж байгаа юм. Кинонд Латин Америкийн орнуудад тэмдэглэдэг үхэгдсийн баярын тухай, нэгэн хүү нөгөө ертөнцөд очин аавыгаа хайж байгаа талаар өгүүлдэг ажээ. 

"Coco"- 2017.11.22-нд нээлтээ хийнэ

7 "Darkest Hour"- 2017.11.22-нд нээлтээ хийнэ

Найруулагч Жое Райтсийн ахин нэг кино дэлгэцнээ амилжээ. Энэ удаад тэрээр Их Британийн Ерөнхий сайд асан Винстон Черчиллийн ажлаа хүлээн авсан эхний сарын хурцадмал байдлууд, Нацистын Европ дахь дайралтын эсрэг түүний гаргасан шийдвэрүүдийн талаарх онц сонирхолтой сэдвийг барин авч кино зохиол болгожээ. Гол дүрийн жүжигчний авьяас, зохиолын баялаг бөгөөд сонирхолтой байдал нь уг киног Оскар авах хамгийн магадлалтай жагсаалтанд багтаагаад байгаа юм. 

"Darkest Hour"- 2017.11.22-нд нээлтээ хийнэ

8 "Molly’s Game"- 2017.11.22-нд нээлтээ хийнэ

Энэ кинонд Покерийн хамгийн өндөр бооцоот тоглолтонд оролцдог бүсгүйчүүдийн хувийн болон тоглоомын амьдрал, зан араншин гээд бидний мэдэхгүй ертөнцийг нээж өгснөөрөө онцлог юм. Найруулагч Арон Соркины шинэхэн бүтээлд жүжигчин Жэссика Частайн (Jessica Chastain) гол дүр бүтээсэн бөгөөд 11 дүгээр сарын 22-ний өдрөөс үзэгчдийн хүртээл болох аж. 

"Molly’s Game"- 2017.11.22-нд нээлтээ хийнэ

9 "Call Me By Your Name"- 2017.11.24-нд нээлтээ хийнэ

"Call Me By Your Name" магадгүй энэ жилийн хамгийн гайхамшигтай эмгэнэлт, уянгын кино байж болох юм. Учир нь киноны зохиол, дэлгэцийн хэллэгийг алдарт найруулагч Жэймс Айвори (James Ivory) бичиж, Лука Гуадигнино (Luca Gaudagnino) найруулсан юм. Киног Андрэ Эйцманий "Call Me By Your Name" зохиолоос сэдэвлэн бичсэн бөгөөд Элио хэмээх өсвөр насны хөвгүүн, аавынхаа 24 настай шавь Оливертай, Итали хотод нэгэн зуныг хэрхэн өнгөрөөж байгаа талаар өгүүлдэг. 

"Call Me By Your Name"- 2017.11.24-нд нээлтээ хийнэ

10 "The Disaster Artist"- 2017.12.01-нд нээлтээ хийнэ

Жэймс Франкогийн (James Franco) удаан хугацааны дараах, магадгүй хамгийн инээдтэй кино бүтээл болсон гэж шүүмжлэгчид дүгнэж байна. Уг кинонд тэрээр өөрийн дүү Дэйв Франкотой (Dave Franco) хамтран тоглосон юм. Нэгэн бүтэл муутайхан залуу өөрийн биширч явдаг уран бүтээлчтэй танилцсанаар тэр хоёрын амьдрал өөрчлөгдөж байгаа талаар өгүүлдэг. "The Room" хэмээх кино хийх явцад болж буй үйл явдлыг харуулсан бөгөөд хэрэв та Жэймс Франкогийн хөгжилтэй дүрийг харахыг хүсвэл уг киног үзээрэй. 

"The Disaster Artist"- 2017.12.01-нд нээлтээ хийнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()