Энэ ямар учиртай вэ?

Өдөр тутамдаа хэрэглэдэг зарим зүйлсийнхээ талаар бид тийм ч сайн мэддэггүй. Гэвч эдгээрийг анх үйлдвэрлэхдээ хүмүүсийн мэддэгээс илүү чухал зориулалтаар бүтээжээ. Жишээ нь компьютерийн гарны зөвхөн F ба J товчлуур бусдаасаа онцгой товгор тэмдэглэгээтэй байдаг. Эдгээр нь хурууны өндгөнд шивэх үед тэмтрэгдэж, гараа зөв байрлуулахад тусалдаг ажээ. Ингээд үүнтэй адил таны өдөр тутамдаа хэрэглэдэг ч, зориулалтыг нь мэддэггүй 11  бүтээлийн нууцыг дэлгэе. 

Энэ ямар учиртай вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Бөглөөний доторх резин газ алдагдахаас сэргийлдэг

Хийжүүлсэн ундааг савлахдаа таганд нь нимгэн резин байрлуулснаар, хийгээ алдахгүй байх зориулалттай. Хэрэв ийм оруулга байхгүй бол ундаа хийгээ алдаж, газгүй болдог ажээ. 

Бөглөөний доторх резин газ алдагдахаас сэргийлдэг

2 Цоожны нүх ийм учиртай...

Энэ нүх нь цоожонд агаар оруулах зориулалттай ажээ. Ийнхүү агаар солилцуулбал цоож зэврэхээс сэргийлж, нэгэнт зэвэрсэн бол энэхүү нүхээр тос хийн цоожоо нээж болдог байна. 

Цоожны нүх ийм учиртай...

3 Тоос сорогчинд ч бас нууц бий

Тоос сорогчны дээр байрлах агааржуулагч хоолойг сорох хүчийг бууруулахад ашигладаг. Гэрээ цэвэрлэх үед хөшиг, нимгэн даавууны хэсэг сорогдвол энэ хоолойг нээж, даавууг суллан гаргадаг. 

Тоос сорогчинд ч бас нууц бий

4 Цонхоо онгойлгохдоо

Сүүлийн үед үйлдвэрлэгдэж буй вакум цонхнууд 2 өөр янзаар онгойдог болсон. Зуны улиралд бүтэн нээхийн тулд цоожыг хөндлөн болгож, харин өвлийн улиралд агаар солилцуулахдаа цоожыг босоо байрлалд оруулан хагас нээж болно. 

Цонхоо онгойлгохдоо

5 Гутлын арын уяа юунд хэрэгтэй вэ?

Зарим гутлын ар талд өлгүүр шиг даавуун оруулга байдаг ч энэ нь ямар зориулалттайг ихэнх хүмүүс мэддэггүй. Үүнийг 3 аргаар ашиглаж болдог аж. Нэгдүгээрт шагай давсан урттай гутлыг татаж өмсөхөд хялбар болгох, хоёрдугаарт үдээсээ дээш нь уяхдаа тогтоох, гуравдугаарт өлгүүр болгон ашиглах зориулалттай юм. 

Гутлын арын уяа юунд хэрэгтэй вэ?

6 Метрийн хэмжүүрийн урд хэсгийн нүх

Метрийн хэмжүүрийн урд талд байрлах шүд болон нүхний зориулалтыг та мэдэх үү? Шүд нь харандаа байхгүй үед тэмдэглэгээ хийх, харин нүх нь хадаасаар хэмжигчээ тогтооход туслах зориулалттай ажээ. 

Метрийн хэмжүүрийн урд хэсгийн нүх

7 Товгор үсэгнүүд

Компьютерийн гаран дээрх F ба J товчлуур бусдаасаа онцгой товгор тэмдэглэгээтэй байдаг. Эдгээр нь хурууны өндгөнд шивэх үед тэмтрэгдэж, гараа зөв байрлуулахад тусалдаг байна. 

Товгор үсэгнүүд

8 Чупа Чупсны нүх ямар учиртай вэ?

Иштэй чихэр хийхдээ халуун чихрийн зуурмагийг тогтоохын тулд сорууланд ийм нүх хийдэг ажээ. Халуун чихэр нүхээр дотогш сорогдож, сайтар барьцалдан уналгүй тогтдог гэнэ. 

Чупа Чупсны нүх ямар учиртай вэ?

9 Нүүр цэвэрлэх хөвөнгийн биржгэр гадаргуу

Нүүр цэвэрлэгч хөвөнгийн нууцыг ихэнх бүсгүйчүүд мэддэггүй. Зөвхөн нүүрээ цэвэрлэхэд л ашигладаг. Үнэндээ барзгар талаар нь будаг түрхэх, харин гөлгөр талаар нь будгаа арилгах, нүүрээ цэвэрлэх зориулалттай ажээ. 

Нүүр цэвэрлэх хөвөнгийн биржгэр гадаргуу

10 Цаас үдэгчийн суурин дахь хээ

Энэ хээг олон хүн харж байсан ч ашиглаж мэддэггүй. Үнэндээ уг төмрийг 180 градус эргүүлэн үдээсний доод хэсгийг гадагш нь эсвэл дотогш нь нугалаж болдог ажээ. Гадагш нь нугалсан үдээсийг салгахад хялбар байдаг учир түр тогтоох бичиг баримтыг харин битүүг нь удаан хугацаанд тогтоох цаасанд хэрэглэдэг. 

Цаас үдэгчийн суурин дахь хээ

11 Микрофоны урд хэсэгт яагаад хамгааалалт байдаг вэ?

Энэ нь гадаад үзэмжтэй ямар ч холбоогүй. Харин амнаас хүчтэй үлээх амьсгалын чимээ болон орчны дууг багасгаж, хоолойг илүү цэвэр сонсогдоход нөлөөлдөг ажээ. 

Микрофоны урд хэсэгт яагаад хамгааалалт байдаг вэ?

12 Тик Такны таглаа

Бидний идэх дуртай Тик Такны таганд байдаг нүхийг та урьд нь анзаарч байсан уу? Тус нүхэнд үрэлээ байрлуулж идэх зориулалттай аж. Одоо та мэддэг болсон тул Тик Такаа гаргаж, таган дээр нь байрлуулан идэж байгаарай.

Тик Такны таглаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()