Угаалтуур руу хийж болохгүй 6 зүйл

Хэрэв танай гэрийн бохирын хоолой, угаалтуур үргэлж бөглөрдөг бол та доорх зүйлсийг угаалтуур, суултуур руугаа урсгадаг эсэхээ сайтар нягтлаарай. Учир нь бидний тоомжиргүй байдлаас болж угаалтуур руу урсгадаг зарим зүйлсээс болж, бохирын хоолой бөглөрч, асуудал үүсгэх нь бий. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Угаалтуур руу хийж болохгүй 6 зүйл
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Муурны элс

Муурны элс нь яг л шавар шиг, шингэн зүйл асгах, эсвэл усанд хийх үед нягтаршиж, хоорондоо барьцалддаг. Тиймээс угаалтуур, эсвэл суултуур руу хийж урсгах үед хоорондоо барьцалдаж, бохирыг бөглөх өндөр эрсдэлтэй.

Тиймээс та муурны бохирдсон элсийг гялгар уутанд хийж, хогийн цэг дээр гаргаж хаяарай. Мөн дашрамд дуулгахад муурны ялгадас, шээсэнд тун аюултай вирус агуулагддаг тул нялх хүүхэд хүрэх газраас хол тавих нь зүйтэй.

Муурны элс

2 Нойтон салфетка

Ариун цэврийн цаасыг суултуур руу хийхэд амархан задарч, усанд уусдаг бол нойтон салфетка нь бохирын хоолойг бөглөх аюултай. 

Нойтон салфетка

3 Хүүхдийн живх

Зарим хүмүүс хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг суултуур руу хийснээс болж, бохирын хоолой бөглөрч, ноцтой асуудал үүсдэг. Живхний доторх шингээгч давхарга нь усанд ормогч хөөж, бохирын хоолойг шууд л бөглөдөг байна.

Хүүхдийн живх

4 Кофены шаар

Кофены шаар ч мөн бохирын хоолойнд тээглэж, тунадас үүсгэдэг тул бөглөрөлийн явцыг түргэсгэдэг.

Кофены шаар

5 Чих ухдаг хөвөн

Хэрэв та чихээ ухсаны дараа иштэй хөвөнгөө шууд л угаалтуур, цорго руу хийдэг бол энэ нь нэмэгдсээр бохирын хоолойг бөглөх бас нэгэн шалтгаан болдог юм.

Чих ухдаг хөвөн

6 Өөх, тос

Хоолны тос, өөхыг тосгуур руу хийвэл, хэсэг хугацааны дараа царцаж, угаалтуур, бохирын хоолойг бөглөх эрсдэлтэй. Тиймээс та тостой бохирдлыг урсгасны дараа араас нь заавал халуун ус урсгаарай!

Өөх, тос

64
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()