Ноосон цамцыг хувцастайгаа хэрхэн тохируулан өмсөх вэ?

Ялангуяа намрын улиралд урт, богино, нимгэн, зузаан гээд л төрөл бүрийн ноосон цамцыг загвар, өнгө үзэмжээс нь шалтгаалан хувцасны гадуур болон дотуур өмсөхөд тохиромжтой байдаг. Иймд бид та бүхэндээ сэрүүний улиралд хэрхэн дулаахан бас загварлаг харагдах нууцуудаас дэлгэе! Та эдгээрээс санаа авч, өдөр тутамдаа үргэлж үзэсгэлэнтэй харагдаарай.

Ноосон цамцыг хувцастайгаа хэрхэн тохируулан өмсөх вэ?

Урт, задгай энгэртэй зузаан ноосон цамц нь хэзээ ч моодноос гардаггүй гэдгээрээ онцлогтой. Үүнд цамцны өнгө, үзэмж төдийлөн нөлөөлөхгүй. Танд энгийн нэгэн дулаахан цамц байхад л та үүнийг цамц, даашинз, өмд гээд бүхий л хувцастай хослуулан өмсөх боломжтой юм. Хамгийн гол нь тэдгээрийг хэрхэн хослуулан өмсөхөөс шалтгаалж, та гадаад үзэмжээ тодотгож чадна.

1 Том нэхээстэй, урт зузаан ноосон цамц

Товчгүй, зузаан, уртавтар загвартай том нэхээстэй ноосон цамцыг та бүхий л төрлийн чөлөөт хувцаслалтан дээр өмсөхөд тохиромжтой. Ингэснээр та энгийн хэрнээ ихэмсэг харагдах болно. 

Том нэхээстэй, урт зузаан ноосон цамц

2 Сул загвартай, битүү энгэртэй ноосон цамц

Зурагт үзүүлсэн байдлаар та иймэрхүү загвартай ноосон цамцыг юбка, даашинз, эсвэл бариу өмдөн дээр өмсөж болно. Гэвч хэт урт хормойтой юбка, даашинзан дээр өмсөхөөс аль болох зайлсхийгээрэй. Энэ нь эсрэгээрээ таныг хуучинсаг нэгэн мэт харагдуулна. Харин өмдний тухайд цайвар, уранхай, бараан, шулуун гээд ямар ч байж болох ч, сул өмднөөс татгалзах хэрэгтэй.

Сул загвартай, битүү энгэртэй ноосон цамц

3 Задгай энгэртэй, зузаан, хэлхэгэр богино ноосон цамц

Харж байгаачлан, иймэрхүү ноосон цамц нь намхан гутлан дээр сайхан харагддаг. Хувцасны сонголтын тухайд та илүү этгээд, шинэлэг хэв маягийг оруулж өгөөрэй.

Задгай энгэртэй, зузаан, хэлхэгэр богино ноосон цамц

4 Хөвсгөр материалтай, урт ноосон цамц

Тус төрлийн цамцыг урт юбка, даашинз, цамцтай хослуулан өмсөхөөс аль болох татгалзаарай! Харин түүний оронд цамцны өнгөнөөс хамаарч, бариу өмд, ретузэн дээр өмсөх нь зохимжтой. Мөн багахан чимэглэл, оруулж өгөхөд гэмгүй юм.

Хөвсгөр материалтай, урт ноосон цамц

5 Бүстэй, богино, бариу ноосон цамц

Иймэрхүү загвартай цамц нь бүх төрлийн загвартай хувцсан дээр сайхан харагддаг. Тиймээс та өөрийн мэдрэмжээ ашиглан, үзэсгэлэнтэй дүр төрхийг бүтээгээрэй!

Бүстэй, богино, бариу ноосон цамц

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()