Дотор эрхтэн, биед үүрлэсэн шимэгч хорхой болон түүний өндгийг хэрхэн устгах вэ?

Эмийн болон уламжлалт анагаах ухаанд агь буюу (wormwood)-ийг эртнээс элэг, цөсний суваг, цөсний хүүдий, хоол боловсруулах эрхтний эмгэгийн эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Мөн түүнээс гадна үүнд агуулагдах үйлчлэлүүд нь шимэгч хорхойтой идэвхитэй тэмцдэг байна. Иймд бид та бүхэндээ биеийг хэрхэн хорт бодис, шимэгчээс цэвэрлэх аргыг танилцуулъя.

Дотор эрхтэн, биед үүрлэсэн шимэгч хорхой болон түүний өндгийг хэрхэн устгах вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Шимэгчтэй тэмцэх чадвартай агийн үйлчлэл:

Агь нь шимэгч хорхой, паразиттай дараах замаар тэмцдэг.  

  • Гашуун амт. Тус өвсний гашуун агууламж нь, шимэгчийг зайлуулахад тусална.
  • Ялгаруулах. Мөн цөсний хүүдийн шүүрлийг өдөөж, гэдэсний хэвийн үйл ажиллагаа, хоол боловсруулах замыг хэвийн болгоно.
  • Цусыг цэвэрлэнэ. Паразитыг тэжээж буй хорт бодис болон цусыг цэвэрлэн, давхар биеийг эрүүлжүүлдэг.  
  • Сэргээх. Агийн найрлаган дахь нэгдлүүд, биеийн хамгаалалтыг цочроож, бэхжүүлдэг. Ингэснээр таны биеийг дахин шимэгч хорхой өвчлүүлэхгүй юм.

Шимэгчтэй тэмцэх чадвартай агийн үйлчлэл:

2 Эмчилгээний үндсэн зарчим:

Шимэгчээс бие махбодыг хэрхэн цэвэрлэдэг вэ? Үүний тулд, танд эмчилгээний нэгдсэн арга барил хэрэгтэй. Юун түрүүнд агинд дараах эмүүд агуулдаг.

  • Суспенз ба пробиотик;
  • Хялгасан хорхойн туулга эм
  • Элэгний эсийг сэргээж, хамгаалах
  • Хордлого тайлах
  • Туулгах эм

Түүнчлэн эмчилгээний үед цагаан хоол идэж, шингэн сайн уух нь чухал юм. Эмчилгээ нь 4 үе шаттайгаар явагддаг.

  1. Бие махбодийн бэлтгэл. Та биеэ бэлтгэхийн тулд шинэ ногооны шүүс, тэр дундаа хулууны шүүсийг уугаарай. Энэ нь шимэгч болон биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг.
  2. Биеэс хорыг гадагшлуулж эхлэх. Ингэхдээ исгэлэн жимс болон сармис, агь ургамлын цайг зааврын дагуу хэрэглэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал.
  3. Цэвэрлэгээ. Ингэснээр аажим аажмаар таны биеэс шимэгч болон, хорт нэгдлүүд гарч эхэлнэ.
  4. Хоол боловсруулах систем болон дархлааны тогтолцооны үйл ажиллагааг сэргээх. Тус эмчилгээг хийх явцад ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтэн тогтолцоог цочроох магадлалтай тул, цэвэрлэгээ дууссаны дараа хоол боловсруулах системийг сэргээх эмчилгээ хийгдэнэ.

Хүний биеэс шимэгч хорхойг бүрэн зайлуулахад танд зайлшгүй мэргэжлийн эмчийн зөвлөгөө, туслалцаа хэрэгтэй. Мөн энэ эмчилгээг эхлэхэд таны биеэ бэлэн эсэх, мөн хийж болох үгүйг сайтар лавлаж, биеэ үзлэгт оруулаарай.

Эмчилгээний үндсэн зарчим:

3 Биед хэрхэн нөлөөлөх вэ?

Ургамлын цайг ууж, гэдсээ цэвэрлэсний дараа нэлээн олон удаа гүйлгэж, ядрах болно. Гэхдээ шимэгч хорхойг биеэсээ зайлуулсан болохоор таны бие удахгүй дээрдэх нь гарцаагүй. Мөн эмчилгээ дууссаны дараа ч дээр дурдсан санамжуудыг мөрдөж, хувийн ариун цэвэр, цаашдын хооллолтондоо анхаараарай!

Биед хэрхэн нөлөөлөх вэ?

4 Агийг хэрхэн хэрэглэх тухай:

Юуны түрүүнд шимэгчийн үе шатыг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд та шимэгч хорхойн шинжилгээг өгөх нь чухал. Мөн эмчилгээний нэгдсэн арга барилыг санаарай. Сэрбент, антигистамин, фермент, хордлого зэрэгт агь ургамлын цайны үзүүлэх нөлөө нь үр дүн багатай байдаг.

  • Цайгаа хоолноос 30-40 минутын өмнө уух хэрэгтэй.
  • Эмчилгээ хийх хугацаа. Агь өвсний эмчилгээны нэг курс нь 2 хүртэл 7 хоног үргэлжилдэг. Гэвч бие дэх таагүй шинж тэмдгүүд арилтал үргэлжлүүлж болно. 

Тус цайны зөв хэрэглээ нь эмчилгээний эдгэрэлтийг нэмэгдүүлж, шимэгчдийн өндөг, авгалдайг устгахад тусалдаг.

Агийг хэрхэн хэрэглэх тухай:

5 Хүүхэд хэрэглэж болох уу?

Магадгүй, агь нь синтетик антелминтийн эмээс илүү хүүхдийн биед бага хор хохирол учруулах ч, хүүхдийн нас биеийн онцлогоос хамаарч, зайлшгүй мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй. Эс бөгөөс ноцтой хүндрэл үүсч мэднэ.

  • Бага насны хүүхдүүд ихэвчлэн шулуун гэдэсний шимэгчтэй байдаг. Энэ нь биеийн дархлаа эсэргүүцэх чадвар муудах, мөн бохироос үүдэлтэй. Иймд та юун түрүүнд хүүхдийн ариун цэвэрт анхаарч, хоол хүнсэнд нь исгэлэн жимс, сармис, сонгиныг түлхүү хэрэглүүлээрэй.
  • Мөн унтдаг ор дэвсгэр, дотуур хувцсыг тогтмол сольж, халуун уур индүүгээр ариутгасны дараа өмсүүлж хэвшээрэй. Бохир гар, муу ариун цэврээс болж ходоод гэдсэнд ч мөн шимэгч үүсэх өндөр эрсдэлтэй. Бага насны хүүхдүүдийн ходоодны хүчиллэг нь насанд хүрэгчидтэй харьцуулахад хамаагүй бага байдаг учраас шимэгчдэд амьдрах таатай нөхцөл бүрддэг. Иймд хүндэрсэн үед нь шимэгчийг устгахад улам төвөгтэй болдог байна.

Хүүхэд хэрэглэж болох уу?

6 Бэлтгэх жор:

Орц:

  • Хатаасан лиш цэцгийн нунтаг (clove powder)- 500 гр
  • Агь (wormwood)- 200 гр
  • Хар хушганы охь (black walnut extract)
  • Цэвэр зөгийн бал- 2 халбага

Бэлтгэх арга:
Лиш цэцгийн нунтаг, агь, хар хушганы охийг 500 гр халуун усанд хийж 10 минут хандлаад, 2 халбага зөгийн балаа нэмж, хутгаарай.

Бэлтгэх жор:

7 Энэхүү бэлдмэл нь хэрхэн үйлчлэх вэ?

Уг цай нь шимэгч хорхойтой тэмцэх маш хүчтэй найрлагатай юм. Цайны найрлагууд нь шимэгч хорхойн биеийн хамгаалалтын давхаргыг устгаж, бие дотор амьдрах аргагүй болгодог. Хар хушганы охь нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гүйлгүүлэх үүрэгтэйгээс гадна шимэгч хорхойн өндгийг устгадаг. Мөн ходоод гэдсийг хэт цочроохгүй байх давуу талтай.

Энэхүү бэлдмэл нь хэрхэн үйлчлэх вэ?

8 Шимэгч хорхойн төрлүүд: Дотор эрхтний шимэгч

Энэ нь нэг төрлийн цөсний суваг, нойр булчирхайнд үүрлэж амьдардаг шимэгч хорхой бөгөөд элэг, цөсний хүүдий, цөсний хүүдий цочмог үрэвсэлт өвчнийг үүсгэдэг. Даамжирсан үедээ хорт хавдар үүсгэх, эрсдлийг нэмэгдүүлнэ. Мөн гуурсан хоолойн багтраа, уушгины үрэвсэл үүсч болно. Тус шимэгчийг устгахад агь өвсний цай, уулын гүзээлзгэнэ, гэрийн хошоонгор, вандуй, улиасны холтос, ногоон хулууны үр зэрэг нь тустай байдаг. 

Шимэгч хорхойн төрлүүд: Дотор эрхтний шимэгч

9 Гэдэсний шимэгч

Тус шимэгчүүд нь гэдэс дотор үржиж, харин дараа нь элэг, цөсний хүүдий гэх мэт бусад эрхтнүүд рүү шилждэг. Энэхүү паразит нь дотор эрхтний үрэвслийг өдөөдөг бөгөөд цөсний сувгийг хаадаг аж. Гэсэн хэдий ч бүрэн эмчлэгдэж, дотор эрхтний үйл ажиллагааг хэвэнд оруулах боломжтой аж. Шимэгчийн шинж тэмдэг нь хоол боловсруулах замын өвчний шинж тэмдгүүдтэй төстэй байдаг тул үүнийг тодорхойлоход хэцүү байдаг. Энэхүү шимэгчийг Жиардиасис хэмээх ургамлаар эмчилж болдог бөгөөд хусны нахиа, нарс болон улиангарын навч, вандуй, хушга зэрэгт агуулагддаг.

Гэдэсний шимэгч

10 Шулуун гэдэсний шимэгч

Тус шимэгчийг устгахын тулд шулуун гэдсээр бургуй хийх, туулга уух, мөн ануусанд сармис шургуулах, ургамлын цай уух гэх мэт аргуудаар цэвэрлэж болдог. Түүнээс гадна хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал бөгөөд нэгээс нөгөөд халдварлах, үржих чадвараараа бусад шимэгчээс ялгардаг. Хүндэрсэн үедээ шархлаат колит, шулуун гэдэсний үрэвсэл зэргийг үүсгэж болно.

Шулуун гэдэсний шимэгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()