Дуусах хугацааг нь сайн мэддэггүй бараа бүтээгдэхүүнүүд

Бид зарим зүйлсийг олон жил гэртээ хадгалж хэрэглэдэг. Гэтэл таны хэрэглэдэг тухайн зүйлсийн хугацаа нь дуусч, эрүүл мэндэд тань сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээнд очсон бол яах вэ? Бид та бүхэндээ хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийн хадгалах хугацааг танилцуулж, багахан зөвлөмж хүргэхээр бэлтгэлээ. 

Дуусах хугацааг нь сайн мэддэггүй бараа бүтээгдэхүүнүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Ус төрөгчийн хэт исэл

Айл болгоны эмийн санд байдаг ус төрөгчийн хэт ислийг 2 сар л хадгалж хэрэглэх боломжтой. Зарим хүмүүс үүнийг бүтэн жилийн турш гэртээ хадгалж, хэрэглэдэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд нь ямар аюултай болохыг мэддэггүй. 

Ус төрөгчийн хэт исэл

2 Амтлагч

Төрөл бүрийн амтлагч хэрэглэх дуртай хүмүүст дуулгах таагүй мэдээ байна. Та амтлагчаа 2 жилээс дээш хугацаанд хадгалан хэрэглэж болохгүй. Эс бөгөөс тухайн амтлагч амт чанар болон ашиг тустай байдлаа алддаг аж. 

Амтлагч

3 Спорт гутал

Спорт гутал, пүүз тогтмол өмсдөг хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Хэрвээ та гүйлтийн пүүз өмсдөг бол 400 км тутам сольж шинийг өмсөж байгаарай. Харин спорт гутал, пүүзний тухайд 6 сар өмсөхөө хэтрүүлж болохгүй. 

Спорт гутал

4 Дүрдэг цай

Дүрдэг цайг задалсан цагаас 6 сарын турш хэрэглэх боломжтой. Хадгалах хугацаанаас хэтэрсэн тохиолдолд тус цай нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. 

Дүрдэг цай

5 Нарны шил

Бид нарны шил худалдаж аван, үүнийгээ олон жил зүүх нь бий. Гэвч энэ нь таны хийж байгаа хамгийн буруу үйлдлүүдийн нэг юм. Учир нь нарны шил удах тусмаа нарнаас ирэх хорт туяа бууруулах чадвар нь багасч, сүүлдээ алга болдог аж. Тиймээс та 2 жил тутам нарны шилээ сольж байгаарай. 

Нарны шил

6 Шүдний оо болон шүдний сойз

Та шүдний оо болон сойзоо хэр хугацаанд хэрэглэсний дараа сольдог вэ? Оог бид 1 жил хүрэхгүй хугацаанд хэрэглэж дуусдаг тул үүнд санаагаа чилээх шаардлгагүй. Харин шүдний сойзны тухайд 3 сар тутамд солих хэрэгтэй аж. 

Шүдний оо болон шүдний сойз

7 Алчуур

Чийгтэй алчуур нь бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлж байдаг аж. Тиймээс алчуураа тогтмол угааж цэвэрлэж, ариун цэвэр байдлыг нь анхаарч байх хэрэгтэй. Та 3 жил тутам шинэ алчуур авч хэрэглээрэй.

Алчуур

8 Үсний сам

Үсний самыг тогтмол цэвэрлэж байгаа тохиолдолд 1 жилийн турш хэрэглэж болно. Харин үүнээс хэтэрвэл тус сам таны хуйхыг гэмтээж, хаг үүсгэх гол шалтгаан болох аж. 

Үсний сам

9 Нүүрний багс болон пролон

Та нүүрний багсаа хэрэглэсний дараа угааж, 5 жил тутам сольж байх шаардлагатай. Мэдээж энэ нь таны арьсыг гэрэлтсэн, эрүүл байхад туслана. Харин нүүрний пролоныг 6 сар тутам сольж байгаарай.

Нүүрний багс болон пролон

10 Хөхний даруулга

Дунджаар 2 жил нэг хөхний даруулгыг зүүж хэрэглэх боломжтой. Үүнээс удсан тохиолдолд хөхний даруулгаа хэлбэрээ алдаж, даавуу нь сунах аж. Та яг одоо шүүгээгээ онгойлгож, олон жил болж байгаа хөхөвчүүдээ гаргаж хаяарай. 

Хөхний даруулга

11 Гэрийн шаахай

Гэрийн шаахайг ердөө 6 сар өмсөх боломжтойг та мэдэх үү? Эс бөгөөс тухайн шаахай нь хөлөнд мөөгөнцөр үүсгэх аюултай болдог. 

Гэрийн шаахай

12 Дэр

2 жил болсны дараа дэр нь хэлбэрээ алдаж, үүнд тоосны хачиг шигдэж, үрждэг байна. Тиймээс та дэрээ 2 жил бүр сольж байх хэрэгтэй төдийгүй дэрний уутыг тогтмол угаагаарай.

Дэр

13 Хөнжил

Та нэг хөнжлийг хамгийн удаандаа 7 жил хэрэглэж болно. Үүнээс удсан тохиолдолд мөн л тоосны хачиг хөнжилд шургаж, таны эрүүл мэндэд заналхийлэх аюултай. 

Хөнжил

14 Матрас

Та хөнжилөө солихоор шийдсэн бол матрасаа ч мөн шинэчлээрэй. 8-10 жил тутамд нэг удаа орныхоо матрасыг солих нь таны эрүүл мэнд болоод тухтай амрахад тустай юм. Үүнээс гадна 6 сар тутам матрасаа цэвэрлэж байхаа мартуузай.

Матрас

15 Махны мод

Махны мод нь бактер үржих таатай газар юм. Тиймээс та үүнийг маш сайн цэвэрлэж байх ёстойгоос гадна 3 жил болсны дараа шинээр сольж байгаарай. 

Махны мод

16 Хоолны халбага

Хоолны халбагыг 2 жил тутам солино. Та гал тогооны өрөөн дэх модон хэрэгслүүдээ маш сайн ариутгаж угаахаас гадна 2-3 жил болоод солих хэрэгтэй юм. 

Хоолны халбага

17 Аяга таваг угаагч пролон

Аяга таваг угаагч пролоныг 2 долоо хоног тутам солиорой. Энэ нь өөртөө төрөл бүрийн бохирдлыг хуримтлуулж, бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг тул таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ.

Аяга таваг угаагч пролон

18 Хийн баг

Бид шаардлагатай нөхцөл байдлаас хамаарч хийн баг зүүдэг. Гэхдээ та үүнийг худалдаж авахдаа хадгалах хугацааг нь харахаа мартуузай. Багны шүүгч нь хэрэглэх хязгаартай байдаг бөгөөд энэ нь жилээс хэтэрдэггүй байна. 

Хийн баг

19 Витамин

Та витаминыг 3 жил хадгалан хэрэглэж болно. Харин үүнээс хэтэрвэл тэдгээр витамин нь эм биш эсрэгээрээ таны эрүүл мэндийг хөнөөх зэвсэг болж хувирна. 

Витамин

20 Ухаалаг утас

Сүүлийн үеийн ухаалаг утас бүр өөрийн гэх хэрэглэх хугацаатай байдаг. Та шинэ утас аваад 2-3 жил хэрэглэсний дараа таны утас гацаж, муудаж эхлэх аж. Тиймээс толгой өвтгөсөн тэдгээр асуудлаас хол байхын тулд утсаа 2-3 жил тутам сольж болох юм. 

Ухаалаг утас

15
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()