Тархины цусан хангамжыг хэрхэн сайжруулах вэ?

Бидний эрүүл, аз жаргалтай амьдралын хамгийн чухал зүйл бол магадгүй тархи юм. Тиймдээ ч бидний биеийг тэтгэж байгаа цусны 20 орчим хувийг зүрх тархи руу шахдаг билээ. Тиймээс ч биеийг цогцоор нь эмчилж, анхаарлаа хандуулж байж тархины үйл ажиллагаа сайжирч, цусан хангамж нь нэмэгддэг. Тархи эрүүл байснаар бид хэдий хөгширсөн ч, ухаан санаа эрүүл, аливаа зүйлсийг хурдан мартахгүй, өтөл насанд зөнөхгүй байх давуу талтай.

Тархины цусан хангамжыг хэрхэн сайжруулах вэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Хэрэв тархинд очих цус хангалттай биш бол яах вэ?

Тархинд хангалттай хэмжээний цус очихгүй байх үзэгдлийг  "ишемиа" гэж нэрлэдэг.  Энэ нь тархийг тэжээх хангалттай шим тэжээл очихгүй байгаагаас тархины зарим эс үхэж, ой ухааны хомсдол, цаашлаад харвалтын шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Мөн үүнийг дагаад сэтгэн бодох чадвар ч мөн ижилхэн муудна. Иймд бид та бүхэндээ тархины цусан хангамжыг сайжруулах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэе!

1 Аеробикийн дасгал хийх

Хачирхалтай санагдаж байгаа ч, бидний бие хөдөлгөөнөөр тэжээгдэж байж л цусны эргэлт жигд тардаг юм. Энэ нь нөгөөтэйгүүр бодисын солилцоог сайжруулж, хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг биед өгдөг. Ингэснээр тархи ч мөн шаардлагатай эрч хүч, шим тэжээлээ авна шүү дээ.

Хэрэв та үргэлж аеробикийн дасгал хөдөлгөөнийг хийж чадахгүй бол:

  • Өдөр бүр тогтмол 30 минут орчим явган алхах
  • Эсвэл 20-30 минут гүйлтээр хичээллэх
  • Бүжиглэх
  • Дугуй унах
  • Гэртээ йогагийн дасгал хийх мэтээр, тодорхой хөдөлгөөний системтэйгээр хийх хэрэгтэй. 

Аеробикийн дасгал хийх

2 Тархинд дуртай хоолыг нь өг

Тархинд ч мөн дуртай хоол гэж байдаг. Бид ч гэсэн идэх дуртай хоол, амттанаа идэж байж л сэтгэл өөдрөг, илүү аз жаргалтай амьдарна шүү дээ. Харин та тархийг юунд дуртай гэж бодож байна? Үүнд:

  • Бүхий л төрлийн үр тариа, будаа, буудай /овъёос, шар будаа, гурвалжин будаа, гэх мэт.../
  • Уургаар баялаг хоол хүнс / салмон болон сардин загас, авакадо, оливийн тос, самар, хушга, хулууны үр
  • Нэрс, гүзээлзгэнэ, цитрусын төрлийн исгэлэн жимснүүд
  • Улаан лооль, буржгар байцаа, броколли, яншуй, 
  • Өндөг
  • Ногоон цай гэх мэт...

Тархинд дуртай хоолыг нь өг

3 Стрессээс аль болох хол бай

Үүний тулд дуртай бүхнээ л хий. Хэт их жин нэмж таргалахвий гэдэгт нэг их сэтгэлээ чилээгээд байлгүй зүгээр л зөв хооллоход анхаарлаа хандуулах гээд хичээгээрэй! Тэгсэн цагт та нэг их хичээл зүтгэл гаргалгүй хүссэн жиндээ хүрч чадна. Мөн аль болон таныг стресстүүлж, хямраах хүчин зүйлсээс хол байх хэрэгтэй. Үүнд муу зуршил ч мөн багтана. Залуу насандаа та хангалттай эрүүл мэнддээ анхаарч чадвал, өтөл нас тань илүү сайхан, гэгээлэг байх болно гэдэгт итгээрэй. Хичээл зүтгэл үргэлж үр шимээ өгдөг юм.

Стрессээс аль болох хол бай

4 Тархийг бага зэрэг ажиллуулахад гэмгүй

Та анзаарч байсан бол залуудаа толгойгоо их ажилуулж, гашилгаж байсан хүмүүс өтөл насандаа илүү цовоо сэргэлэн болсон байдаг шүү дээ. Энэ нь таны тархи илүү хатуужилтай, өвчин зовлонд тэсвэртэй болсныг илтгэж байгаа юм. Булчинг ч гэсэн ядрааж, дасгал хөдөлгөөн хийлгэвэл, таргалах гээд элдэв асуудлаас хол байдаг.

Тиймээс та тархийг ажиллуулах үгийн сүлжээ, шатар, даам, ямарваа бодлого бодож тархиа үргэлж цэнэглэж, дасгалжуулж байхыг хичээгээрэй.

Тархийг бага зэрэг ажиллуулахад гэмгүй

5 Эерэг энергээр өөрийгөө цэнэглэ

Уур бухимдал стресс нь тархины хамгийн том дайсан гэдгийг алхам тутамдаа санаж яваарай! Уурлах тоолонд таны тархины эд эс муудаж, маш их ядардаг. Ингэснээр тархинд хангалттай цус очихгүй гэсэн үг юм. Үр дүнд нь таны хүсээгүй зүйлсүүд ар араасаа ундрах болно. Бидний бодож сэтгэж байгаа, мөн гаргаж байгаа сэтгэл хөдлөл бүр биед ялангуяа тархинд нөлөөлдөг юм шүү.

Үүний тулд танд санаж явбал хэд хэдэн зөвлөмжийг хүргэе!

  • Аз жаргалаа бусадтай хуваалцахдаа хэзээ ч битгий дургүйц
  • Аливаа зүйлсийг уур бухимдлаар биш, үг хэл, үйлдлээрээ залруулахыг хичээгээрэй!
  • Найз, нөхөрлөлийн хүрээгээ тэлж, үргэлж эерэг бодолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Эерэг энергээр өөрийгөө цэнэглэ

6 Цусаа төлжүүлэх

Бие хангалттай хэмжээний цусыг боловсруулж байж л тархи эрүүл байх болно. Тиймээс та цус төлжүүлэх бүтээгдэхүүн, хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй!

Цусаа төлжүүлэх

7 Зүрхний үйл ажиллагааг сайжруулах

Дасгал хөдөлгөөн хийхийг нэг ёсондоо зүрх судасны эмчилгээ гэж ойлгож болно. Зөв ёсны дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, зүрх болон тархины үйл ажиллагааг дэмжинэ. Йогийн дасгал нь биеийн бүх булчинг суллаж, амьсгалын замыг нээн, тархийг хүчил төрөгчөөр тэтгэхэд онцгой нөлөөтэй. Харин зарим дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндийн үндсэн асуудлуутай хүмүүст аюултай байж болзошгүй тул эхлээд эмчтэйгээ ярилцах хэрэгтэй.

Зүрхний үйл ажиллагааг сайжруулах

8 Хооллолт

Таны идэж буй хоол хүнс нь цусны эргэлтэд асар их нөлөөтэй байдаг. Ханасан өөхний хэт их хэрэглээ нь артерийн судсыг бөглөх аюултай. Харин их хэмжээний давс нь цусны даралтыг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Цагаан гурил, элсэн чихэр гэх мэт боловсруулсан хоол хүнс нь бие махбодид зайлшгүй шаардлагатай тэжээллэг бодисыг биеэс гаргаж, багасгадаг аюултай.

Харин та  холестерины хэмжээг бууруулахын тулд овъёос, алим зэрэг эслэг ихтэй хоол хүнс хэрэглэж болно. Мөн омега-3-аар баялаг  төрөл бүрийн загас идэж, цусны даралтаа бууруулж, оливийн тос, канолын тосыг хэрэглэж, артерийн судасны хэвийн үйл ажиллагааг хадгалдаг байна.

Хооллолт

9 Алтернатив эмчилгээ

Цусны эргэлтийг сайжруулж, тархины үйл ажиллагааг дэмжихийн тулд цагаан гаа,улаан чинжүүг хэрэглээрэй. Мэрилэндийн их сургуулийн Анагаах ухааны төвд хийгдсэн судалгаагаар долоогоно болон розмарин нь биеийг антиоксидантаар хангаж, дархлааг сэргээнэ гэж үздэг. Эпедр, гуара зэрэг ургамалууд нь урвалын шинж чанартай бөгөөд цусны даралтыг нэмэгдүүлж өсгөх аюултай байдаг.

Алтернатив эмчилгээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()