Үзэмний гайхалтай ашиг тус

Айл бүрийн гал тогоонд байдаг, олдоц сайтай үзэм нь хүний биед ямар ач тустай болохыг өмнө нь та сонирхож байсан уу? Бид үүгээр шүүс бэлтгэж, будаатай хольж, төрөл бүрээр бэлтгэж хэрэглэдэг. Харин биед хэчнээн тустай болохыг мэддэггүй нь харамсалтай. Тэгвэл бид та бүхэндээ үзэмний гайхалтай ач тусыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Үзэмний гайхалтай ашиг тус

Үзэмний ач тус

Үзэм нь өтгөн хаталт, цус багадалт, халуурах, бэлгийн замын үйл ажиллагаа алдагдах зэрэг аюулаас таныг сэргийлж, эмчилж чадна. Усан үзмийг нар эсвэл тусгай төхөөрөмжинд хатааснаас хамаарч үзэм нь шаргал, ногоон эсвэл хар бор өнгөтэй болдог. 

Эртний Хятадад хатаасан үзмийг эмчилгээнд ашигладаг байжээ. Бүр торго, шаазан сав суулгатай адил хамгийн үнэ цэнэтэй эд зүйлд тооцогддог байсан гэнэ. Шим тэжээлтэй эрдэс бодис ихээр агуулдаг учир эрүүл мэндийг дэмжиж, аливаа өвчнийг анагаах ач тустай аж.

Үзэмний ач тус

1 Өтгөн хаталтыг эмчилнэ

Үзмэнд эслэг ихээр агуулагддаг учир хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Тиймээс ходоод гэдэсний асуудалтай, өтгөн хатдаг хүмүүсийн "үнэнч туслах" бол яахын аргагүй үзэм юм. Хэрэв та ч бас өтгөн хаталтаас болж шаналж яваа бол эргэлзэх зүйлгүй өдөрт цэвэрлэсэн үзэм багаханг идэж байгаарай. Энэ нь таныг асуудлаас салгах болно. 

Өтгөн хаталтыг эмчилнэ

2 Жин нэмэхэд туслана

Эрүүл аргаар жин нэмэхийг хүсч байгаа хүн бүхэнд хэрэгтэй зүйл бол үзэм юм. Их хэмжээний фруктоз болон глюкоз агуулдаг үзмийг эрч хүчний ундарга хэмээн нэрлэх нь бий. Мөн энэ нь амин хүчил, эрдэс бодис, селени, фосфор зэрэг эрдэс бодисоос бүрддэг бөгөөд биеийг шим тэжээл, уургаар тэтгэнэ. Үүнээс гадна дархлааны системийг дэмждэг болохыг дурдах нь зүйтэй болов уу. 

Жин нэмэхэд туслана

3 Хорт хавдраас сэргийлнэ

Үзэм нь өөртөө их хэмжээний "катехин" хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь цусан дахь нэгэн төрлийн антиоксидант юм. Тус антиоксидант нь хорт хавдрын эс үүсэхээс сэргийлэх чадвартай аж. Иймд та эрүүл энх байхыг хүсвэл өдөр тутамдаа үзэм идэж байгаарай. 

Хорт хавдраас сэргийлнэ

4 Даралтыг тогтворжуулна

Олон зуун жилийн турш хүмүүс даралт буулгаж, тогтворжуулахад үзмийг хэрэглэсээр иржээ. Энэ нь даралтыг бууруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжих тустай болохыг маш олон судалгаагаар баталсан байдаг. Үзмэнд агуулагдах кали нь даралт бууруулахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоосон юм. 

Даралтыг тогтворжуулна

5 Чихрийн шижинг эмчилнэ

Зарим судалгаанаас харахад үзэм нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж, чихрийн шижинтэй тэмцдэг байна. Энэ нь чихрийн шимэгдэлтийг бие махбодид боловсруулж, чихрийн шижинтэй болохоос урьдчилан сэргийлэх нөлөөг ч мөн үзүүлэх аж. Мөн эдгээр нь бие өлсөж, цадсан эсэхийг хэлж өгдөг даавар болох лептин, глириныг тэнцвэржүүлэхэд тусалдаг байна. Ингэснээр та илүү их идэхээс сэргийлж чадах төдийгүй зөв хооллолтын дэглэмийг баримтлах боломжтой болно. 

Чихрийн шижинг эмчилнэ

6 Цус багадалтыг эмчилнэ

Төмрөөр баялаг үзэм нь таныг цус багадалтаас болж шаналах аюулаас салгах тустай. Хар үзмэнд төмөр болон В амин дэм ихээр агуулагддаг. Ингэснээр цус багадалтаас сэргийлэх ба цус багадалттай тэмцэнэ. Хагас аяга хатаасан үзмэнд хүний төмрийн хоногийн хэрэглээний 5% агуулагддаг байна

Цус багадалтыг эмчилнэ

7 Халууныг буулгана

Та халуурч, бие тань сульдсан бол үзэм идэж, үзэмний шүүс уугаарай. Энэ нь бактерийн гаралтай үрэвслийг намдааж, халууныг бууруулна.

Халууныг буулгана

8 Нүдний харааг сайжруулна

Үзмэнд бета-каротин болон бусад каротиноид, амин дэм, кальци болон бичил элемент ихээр агуулагддаг. Чухам эдгээр нь та бидний харах эрхтэн нүдний үйл ажиллагааг дэмждэг. Хөгшрөлттэй холбоотой нүдний хараа муудах өвчлөлөөс сэргийлэхээс гадна нүдний аливаа үрэвслийг анагаах ач тустай.

Нүдний харааг сайжруулна

9 Ацидозыг эмчилнэ

Ацидоз гэж цусан дахь хүчиллэгийн хэмжээ нэмэгдэхийг хэлдэг. Энэ нь биед асар их хөнөөл учруулж болзошгүй бөгөөд сульдаа, арьсны өвчин, дотоод эрхтний гэмтэл, артрит, тулай, бөөрний чулуу, үс уналт, зүрхний өвчин, хавдар, тэр байтугай хорт хавдартай болгох аюултай. Харин үзэм нь ацидозыг эмчилж, бий болохоос сэргийлэх чадвартай аж. 

Ацидозыг эмчилнэ

10 Сексийг амьдралыг сонирхолтой болгоно

Үзэм нь бэлгийн дур хүслийг нэмэгдүүлж, бэлгийн сулралыг эмчлэхэд онцгой нөлөөтэй. Тус хатаасан жимсэнд агуулагдах аргинин гэх даавар нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, сэрэл өдөөлтийг дэмждэг байна. Энэтхэг улсад шинээр хос болсон залууст үзэмний ханд уулгадаг ёс заншил байдаг бөгөөд энэ нь анхны шөнөө аз жаргалтай, сэтгэл хангалуун өнгөрүүлэхэд тусладаг аж. 

Сексийг амьдралыг сонирхолтой болгоно

11 Ясны эрүүл байдлыг дэмжинэ

Ясны бат бөх байдлыг дэмждэг кальци нь үзмэнд ихээр агуулагддаг. Тиймээс та ясны сийрэгжилтээс сэргийлж, ясаа бат бөх болгохыг хүсч байвал ердөө л үзэм идэхэд хангалттай юм. 

Ясны эрүүл байдлыг дэмжинэ

12 Шүдний пааланг цэвэрлэж, буйлыг бэхжүүлнэ

Хатаасан үзмэнд агуулагддаг ислэг нь шүдний пааланг цэвэрлэж, буйлыг бэхжүүлнэ. Харин үзмэнд агуулагддаг хүчил нь амны хөндий дэх бактерийг устгах ач тустай. Ингэснээр шүд цоорох өвчнөөс сэргийлж, шүдийг эрүүлжүүлж, бэхжүүлэх ач тустай. 

Шүдний пааланг цэвэрлэж, буйлыг бэхжүүлнэ

78
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()