Хүйтний улиралд хэрхэн даарахгүй байх вэ?

Хүйтний эрч чангарч байгаа эдгээр өдрүүдэд хэрхэн хувцаслахаа мэдэхгүй тэвдэж сууна уу. Хэдийгээр гоё ганган хувцаслах сайхан ч, та үүнийг дулаан байдалтай хослуулж болно. Ямар хувцсыг хэрхэн өмсөхөөс шалтгаалж та илүү загварлаг бас даарахгүй байх давуу талтай юм шүү дээ. Мөн хүйтэн өдөр гэрээ хэрхэн дулаан байлгах тухай ч бас энд дурдах болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Хүйтний улиралд хэрхэн даарахгүй байх вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Зузаан ганц хувцсаас илүү нимгэн давхар хувцас илүү дулаан байдаг

Хүйтний улиралд дан зузаан цамцаас илүүтэй олон давхар нимгэн хувцас нь биед илүү наалдаж, дулааныг сайн ялгаруулдаг байна. Ингэхдээ майк, нимгэн цамц, дахин нэг цамц давхарлах маягаар хувцаслалтандаа тааруулан, юу өмсөхөө шийдээрэй!

Харин доогуураа нимгэвтэр тирко, зузаан ноосон өмд, жинсэн өмд, урт түрийтэй гутал гэх мэт хослуулж болно.

Зузаан ганц хувцсаас илүү нимгэн давхар хувцас илүү дулаан байдаг

2 Салхи нэвтрүүлэхгүй материалтай хувцас сонгох

Салхитай, хүйтэн сэрүүний улирал болон бороотой зуны улиралд ус салхи нэвтрүүлэхгүй материалтай, нимгэн хүрэмнүүд хувцасны дотуур өмсөхөд дулаан хадгалах чадвараараа илүү байдаг. Тиймээс та зузаан хүрэмнийхээ дотуур тус төрлийн цамцыг өмсвөл даарахгүй байх давуу талтай.

Салхи нэвтрүүлэхгүй материалтай хувцас сонгох

3 Энгэрээрээ битүү дулаан цамц өмсөх

Товч, эсвэл цахилгаантай зузаан цамцны дотуур зөөлөн, үслэг материалтай нимгэн хоолойтой цамцыг өмсвөл та ямар ч сэрүүхэн өдөр дулаан алдахгүй учир даарахгүй байж чадна. Мөн заавал ноосон гэлтгүй тус цамцны гадуур савхи, эсвэл хамба хилэн хүрмийг өмсөж болно.

Энгэрээрээ битүү дулаан цамц өмсөх

4 Дулаанаа алдаж болохгүй

Толгой, гар, хүзүү, шилбэ гээд аль нэг газраараа салхи авах, сийгэхэд түүнийг дагаад таны бие аажим аажмаар дулаанаа гадагш алдаж эхэлнэ. Ингэснээр тун удахгүй даарах болно. Тиймээс хүйтэн өдрүүдэд биеийнхээ бүхий л хэсгийг халхалж, хувцаслаарай. Мөн зузаан гуталны дотуур урт оймс өмсөх нь илүү дулаан байлгадаг. Хэрэв та урт үстэй бол, үсээ задгай тавиарай. Энэ нь таны дулаан байлгахад тустай.

Дулаанаа алдаж болохгүй

5 Байгалийн хүчин зүйлсэд бэлтгэлтэй байх

Цас, бороо гээд л байгалийн хүчин зүйлсээс болж хувцас норох, улмаар биеийг дааруулах зүйлсэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өдөр бүр цаг агаарын мэдээ үзэж, хувцсаа тохируулах нь боломжгүй бөгөөд гэнэтийн цаг агаарын өөрчлөлтөөс төсөөлөөгүй хүчин зүйлстэй учирч болох тул та аль болох цас, бороо усны хамгаалалттай гадуур хувцас, гутлыг сонгоорой. Ялангуяа гутал чанартай, сайн байвал, та ямар ч үед айх айдасгүй.

Байгалийн хүчин зүйлсэд бэлтгэлтэй байх

6 Халуун цай, шөл уух

Хүйтэн үед дулаацах хамгийн шалгарсан аргуудын нэг бол мэдээж халуун шөл, цай уух юм. Дотроосоо дулаацсанаар удалгүй таны бие жигд дулаацан, тайвшрах болно. Тиймээс гадуур явахдаа даарсан үедээ кафе, эсвэл кофе шопоор дайрч, халуун цай уугаад гарч болох юм.

Халуун цай, шөл уух

7 Өөртөө яг таарсан хувцас өмсөх

Хамгийн гол нь хувцас авахдаа томдсон, эсвэл багадсан бус биедээ яг таарсан хувцсыг сонгож авах нь маш чухал. Том хувцасны завсраар салхи сийгэж дааруулна. Харин бага хувцасны хувьд мөн л ил гарсан хэсгээ жиндүүлж дааруулдаг. Тиймээс биедаа яг таарсна хувцсыг аваарай!

Өөртөө яг таарсан хувцас өмсөх

8 Болж өгвөл илүү хөдөлгөөнтэй бай!

Та хичнээн дулаахан суусан ч, байгаа орчин тань сэрүүхэн бол хөдөлгөөнгүй удаан сууснаар даарч, жиндэж эхэлдэг. Тиймээс завгүй ажлынхаа хажуугаар бага ч болов хөдөлгөөн хийж байгаарай. Энэ нь таны биеийг давхар чийрэгжүүлэх болно. Мөн биеийн эсэргүүцлийг ч сайжруулах тул, ханиад томуу тусахгүй юм.

Болж өгвөл илүү хөдөлгөөнтэй бай!

9 Гэрийнхээ хөшгийг хаа

Хүйтэн улиралд гэрээ дулаахан байлгах нь, таны амралт ая тухыг хангахад маш чухал үүрэгтэй. Хүйтэн гэрт нэг л тав тухтай, сайхан амарч чадахгүй шүү дээ. Иймд та өдөр нарны гэрэл оруулж, харин шөнөдөө бүх хөшгөө хааж унтаж байгаарай. Ингэвэл цонхноос сийгэх салхийг хааж, өрөөг илүү дулаахан байлгах болно.

Гэрийнхээ хөшгийг хаа

10 Хаалганы зайг битүүлж хаах

Ялангуяа гадна хаалганы завсар зайг битүүлж өгснөөр гадны хүйтэн жавар гэрт орохгүй байх давуу талтай. Тиймээс та гэрийнхээ шалавчийг бага зэрэг босгон, хаалганы завсар зайг битүүлэн өгч болно. Эсвэл алчуур хуйлан тавьсан ч болох юм.

Хаалганы зайг битүүлж хаах

11 Дулаан хөнжил бэлд

Унтах ор дэрээ хөнгөн бөгөөд дулаахан байхаар сонгож өгөөрэй. Мөн хөнжлийн уут, даавууг илүү дулаан өнгөөр сонгох нь танд дулаахан, бас тайван мэдрэмжийг төрүүлэх давуу талтай.

Дулаан хөнжил бэлд

12 Халуун шүршүүрт орох

Унтахынхаа өмнө халуун шүршүүр эсвэл ваннд ороод унтах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Мөн ханиад хүрсэн үедээ халуун шүршүүрт ороод, салхи авахуулахгүй сайтар унтаж амарвал, бие илүү дээрдсэн байдаг.

Халуун шүршүүрт орох

44
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()