Ананастай шарсан тахиа хийж сурцгаая!

Шинэ жил, төрсөн өдөр, ямарваа хүлээн авалтын зоогийн ширээнд тань өнгө, амт нэмэх ананастай шарсан хийж сурмаар байна уу? Та тус хоолыг зөвхөн үнэтэй зоогийн газар, ресторанаас идэж болно хэмээн боддог бол анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Үнэндээ тус хоол нь илчлэг бага дээр, хийхэд маш амархан тул танд явдал чирэгдэл учруулахгүйн дээр, ирсэн зочин бүрт таалагдах нь лавтай! Ингээд жортойгоо танилцъя.

Ананастай шарсан тахиа хийж сурцгаая!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Орц:

  • Тахианы цээж мах - 1кг
  • Лаазалсан ананасны компот - 1 ширхэг
  • Хатуу бяслаг - 200 грамм
  • Өндөг - 2 ширхэг
  • Нунтаг хар перец, давс - амталгаагаар

Хийх арга:

  1. Тахианы цээж махаа нимгэн жигд хэрчиж, том тавган дээр тавина. Дээр нь давс болон нунтаг хар перецээ амталгаагаар хийж өгнө.
  2. Өндгөө шилэн саванд хийж, сайтар хутгасны дараа тахианы цээж махан дээрээ жигд асгаж, тараана. Үүнийгээ түлэгдэдгүй хайруулын тавгыг сайтар халаасны дараа шарж өгөөрэй. Ингэхдээ 2 талыг жигд болгох хэрэгтэй.
  3. Харин одоо шарах шүүгээгээ 180С хэмд тохируулан халааж өгнө.
  4. Халаасан тавцан дээрээ махаа тавьж, дээр нь 1 зүсэм ананасыг тавьж өгөөрэй.
  5. Хамгийн сүүлд ананас дээрээ бяслагнаас үрж, жигд нимгэн тараах хэрэгтэй.
  6. Бяслаг хайлж ууссаны дараа тахианы махаа гаргаж, таваглаарай!

Та сайхан хооллоорой!

 

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()