Ажлын ярилцлаганд орохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?

Хүн амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс ажилдаа сонирхолтой, ажлын байран дээрээ амар тайван байж, дээд албан тушаалтныхаа итгэлийг олох нь юу юунаас илүүтэй чухал билээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ ажлын байран дээр хэрэг болох алтнаас үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

Ажлын ярилцлаганд орохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Хэнд хэн таалагддаг вэ?

Ажлын хамтрагчид суугаад инээлдэж байгаа тохиолдолд хүн бүр л өөрт нь таалагддаг нэгэн рүү харж, бүр харц нь тогтдог. Энэ үед та анхааралтай байж, хэн хэн рүү гөлөрч байгааг ажиглаарай. Үүнээс та хэнд хэн таалагддаг болохыг мэдэж чадна.

Хэнд хэн таалагддаг вэ?

2 Сандралыг дарах арга

Чухал уулзалт, ярилцлагын өмнө хүн бүхэн сандарч, бохь зажлах, ямар нэгэн зүйл идэх гэхчлэн төрөл бүрийн арга хэрэглэдэг. 

  • Сандарсан үед ямар нэгэн зүйл идэх нь тархийг тайвшруулж, ямар ч аюулгүй гэх дохиог өгдөг байна. 

Сандралыг дарах арга

3 Ярилцлага авч байгаа хүнийхээ нүд рүү харах

Та хэн нэгнээс ажилд орох ярилцлага авч байгаа бол тухайн хүний нүд рүү харж, ямар зан чанартай нэгэн болохыг мэдэж чадна. Хэрвээ тухайн хүн таны харцнаас зугтаж байвал, түүнийг өөртөө итгэлгүй хэмээн дүгнэж болно. 

Ярилцлага авч байгаа хүнийхээ нүд рүү харах

4 Ажлын ярилцлага авч байгаа хүнээ сайн найзаа гэж бод

Хэрвээ та ажлын ярилцлаганд орж байгаа бол, ажил олгогчийг өөрийн дотны сайн найз гэж төсөөлөөрэй. Ингэснээр та илүү чөлөөтэй болоод тайван байж чадна. 

Ажлын ярилцлага авч байгаа хүнээ сайн найзаа гэж бод

5 Хэрвээ та олон хүнтэй харьцдаг ажил хийдэг бол ардаа толь тавиарай

Та маш олон хүнтэй харьцдаг ажил хийдэг бол өөрийнхөө яг ард толь байрлуулаарай. Ингэснээр тань руу уурлаж, бухимддаг хүмүүсийн тоо багасаж, харин ч эелдэг, инээмсэглэлээр өөрийгөө чимсэн хүмүүст үйлчлэх аз тохионо. Учир нь хэн ч толинд өөрийгөө бухимдаж, уурласан байгаагаар харахыг хүсэхгүй шүү дээ. 

Хэрвээ та олон хүнтэй харьцдаг ажил хийдэг бол ардаа толь тавиарай

6 Хэн нэгэн тань руу хараад байгаа мэт санагдвал эвшээгээрэй

Та энэ зургийг хараад эвшээсэн үү? Эвшээх нь хүнд халдаж, өөрийн мэдэлгүй тухайн үйлдлийг дуурайхад хүргэдэг. Иймд хэн нэгэн тань руу хараад байгаа мэт санагдвал, эвшээх хэрэгтэй. Ингэснээр таныг харж байсан хүн дагаж эвшээх бөгөөд эндээс та хэн таныг харж байсныг мэдэж болно. 

Хэн нэгэн тань руу хараад байгаа мэт санагдвал эвшээгээрэй

7 Зодоон, маргааныг болиулах шилдэг арга

Хэрвээ ажлын тань нөхөд маргалдаж, гар зөрүүлэхэд хүрвэл, та тэднийг болиулах гэж орилж, гарнаас нь татах хэрэггүй. Харин үүний оронд ердөө л хажууд нь юм идэж зогсоорой. Хоол хүнс нь тухайн хүмүүсийг тайвшруулах шидтэй төдийгүй асуудлыг хялбархан шийдэхэд тусална. 

Зодоон, маргааныг болиулах шилдэг арга

8 Сурталчилгааны материал тараах

Та тухайн хүнд сурталчилгааны материал хэрхэн өгөхөө мэдэхгүй бол, шууд очиж, ямар ч хамаагүй зүйл асуугаарай. Харин түүнийг асуултанд хариулж байх хооронд сурталчилгааны материалаа өгөх боломжтой. Тухайн хүн таны асуултанд хариулж байгаа тул юу авч байгаагаа ч анзаарахгүй.

Сурталчилгааны материал тараах

9 Бусадтай амархан нөхөрлөх

Шинэхэн ажилд орж, ажлын хамтрагчидтайгаа хэрхэн дотносож, найзлахаа мэдэхгүй байгаа бол, тэднээс ямар нэгэн зүйл гуйхад хангалттай. Салфетка байвал өгөөч, бал цаас өгөөч гэхчлэн энгийн, маш жижиг зүйлсийг гуйгаарай. Энэ нь та хоёрын нөхөрлөлийн суурийг тавьж байгаа хэрэг бөгөөд цаашлаад олон зүйлсийн талаар ярилцаж болно. 

Бусадтай амархан нөхөрлөх

10 Чухал уулзалтыг өглөө эрт эсвэл орой төлөвлөх нь дээр

Та чухал уулзалтаа өглөө эртхэн эсвэл орой төлөвлөж байгаарай. Энэ нь амжилттай болох магадлалыг нэмэгдүүлнэ.

Чухал уулзалтыг өглөө эрт эсвэл орой төлөвлөх нь дээр

11 Ярилцаж байхдаа хүмүүсийн хөлийн чиглэлийг анзаарах

Таньтай ярилцаж байгаа хүний бие нь тань руу харах хэдий ч, хөл нь өөр чиглэлд байвал, тухайн хүн маш яарч байгаа, таньтай ярилцаад зогсох завгүй байгаа гэсэн утгыг илэрхийлдэг. 

Ярилцаж байхдаа хүмүүсийн хөлийн чиглэлийг анзаарах

12 Ярилцаж байгаа хүнтэйгээ адилхан үйлдэл хийх нь итгэлийг бий болгоход тустай

Та ярилцаж байгаа хүнийхээ хийж байгаа хөдөлгөөнийг нь дуурайж хийгээрэй. Энэ нь тухайн хүний итгэлийг олоход туслах болно. 

Ярилцаж байгаа хүнтэйгээ адилхан үйлдэл хийх нь итгэлийг бий болгоход тустай

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()