Энэ намар, өвлийн трэнд болох гуталнууд

Жилээс жилд хувьсан өөрчлөгдөх хувцас загварын чиг хандлагыг дагахад үнэхээр бэрх юм. Хэдий тийм ч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, гоёмсог басхүү шинэлэг хувцсаар гангарах сайхан биш гэж үү? Тиймээс ч бид охид бүсгүйчүүддээ зориулан энэ намар, өвлийн трэнд болж буй шинэлэг хийгээд өвөрмөц гутлуудын чиг хандлагыг танилцуулъя. Нэгэн хэвийн байх дургүй охидод маань үнэхээр сайхан боломж гарч иржээ...

Энэ намар, өвлийн трэнд болох гуталнууд

1 Шигтгээтэй, гялалздаг гутал

Намар өвлийн улиралд хөнгөн бударсан цасан дээр гялалздаг гутал өмсөөд явбал зөрсөн хүн бүр тань руу харц унагах нь гарцаагүй билээ. 

Шигтгээтэй, гялалздаг гутал

2 Ковбой стилийн гутал

Энэ жилийн намар өвлийн трэндэд ковбой стилийн өвөрмөц гутал ирсэн байна. Магадгүй танд хуучны иймэрхүү гутал байдаг бол энэ жил өмсөхөд үнэхээр мэдрэмжтэй сонголт байх болов уу.

Ковбой стилийн гутал

3 Бичигтэй, өвөрмөц гутал

Этгээд, ер бусын хувцас, чимэглэлд дуртай охид бүсгүйчүүд маань анхаарлаа түр нааш нь хандуулна уу. Энэ жил эрээн, бичигтэй гутал хүч түрэн орж иржээ.

Бичигтэй, өвөрмөц гутал

4 Улаан өнгийн, урт түрийтэй гутал

Халуухан, басхүү эмэгтэйлэг байдлын тод илрэл болсон өнгө бол яалтчгүй улаан билээ. Тэгвэл та ийм өнгийн урт түрийтийг өмсөөд өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхаарай!

Улаан өнгийн, урт түрийтэй гутал

5 Өвөрмөц өсгийтэй гутал

Гутлын өсгий яагаад заавал нэгэн хэвийн уйтгартай байх ёстой гэж? Нэгэн хэвийн биш, ер бусын этгээд өндөр өсгийтүүд энэ жил таны хувцаслалтыг тодотгох болов уу.

Өвөрмөц өсгийтэй гутал

6 Үдээстэй чөлөөт загварын гутал

Ялангуяа өвлийн улиралд иймэрхүү чөлөөтэй, хайнга, олон үдээстэй гутал охид бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байна.

Үдээстэй чөлөөт загварын гутал

7 Цагаан өнгийн урт түрийтэй гутал

Улаан гуталны ижил цагаан гутал ч мөн эрэлт ихтэй байгаа дуулгахад таатай байна. Өндөр, нам гээд ямар ч төрлийн байсан, цагаан өнгө нь энэ жил таныг үнэхээр цэмцгэр харагдуулах болно.

Цагаан өнгийн урт түрийтэй гутал

8 Хоёр өнгийн оруулга бүхий гутал

2- 3 өнгийн оруулгыг хослуулсан өвөрмөц гутал энэ жилийн загварын шоунд хүч түрэн орж иржээ. Олны танил алдартай эрхмүүд хүртэл хэдийн өмсөөд эхэлсэн гэнэ шүү.

Хоёр өнгийн оруулга бүхий гутал

9 Үслэг гадаргуутай гутал

Өвлийн улиралд үсэрхэг гадаргуутай, өнгө өнгийн гоёмсог гутлууд моодонд орж байна. Та ч гэсэн дулаахан, хөнгөн, өвөрмөц гутлаар хөлөө гоёорой!

Үслэг гадаргуутай гутал

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()