Алдартай аймшгийн киноны дүрүүдийг ямар жүжигчид бүтээсэн бэ?

Аймшгийн кино үзэж, эд эсээ сэргээхийг хүсдэг хүмүүс олон байдаг. Харин нуруугаар хүйт даалгаж, зүүдэнд орох аймшигт дүрүүдийг хэн бүтээсэн болохыг та мэдэх үү? Бид өнөөдөр та бүхэндээ аймшгийн киноны дүрүүдийг бүтээсэн алдарт жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ. Та тэднийг хараад, яаж тэгж аймшигтай хувирсан юм бол хэмээн гайхах нь гарцаагүй. 

Алдартай аймшгийн киноны дүрүүдийг ямар жүжигчид бүтээсэн бэ?
Хаах
Сурталчилгаа

1 Ээж - Хавьер Ботеас (Javier Botheas) - "Mother", 2013

Жүжигчин Хавьер Ботеасийг гайхалтай нөлөөтэй нэгэн хэмээдэг. Учир нь тэрээр хэний ч бүтээж чаддаггүй дүрийг гайхалтай амилуулдаг нэгэн юм. Тэрээр  "Crimson Peak", "The Curse-2",  "Reportage" зэрэг аймшгийн кинонуудад тоглож байжээ. Та дараагийн удаа аймшгийн кино үзэхдээ мангас, чөтгөрийг нь ажиглаарай, тус дүрийг магадгүй Хавьер Ботеас бүтээсэн байх ч юм билүү. 

Ээж - Хавьер Ботеас (Javier Botheas) - "Mother", 2013

2 Дрен - Дельфин Шанеак (Dolphin Shaneak) - "Chimera", 2009

Францын нэрт жүжигчин, загвар өмсөгч, зохиолч Дельфин Шанеак нь "Chimera"-д дүр бүтээсний дараа ихэд алдаршсан юм. Тэрээр тус кинонд тоглохын тулд үсээ хусуулсан байдаг. 

Дрен - Дельфин Шанеак (Dolphin Shaneak) - "Chimera", 2009

3 Самара - Бонни Морган ( Bonnie Morgan) - "Calls", 2016

Жүжигчин Бонни Морган нь акробатаар хичээллэдэг байсан бөгөөд энэ нь Самарагийн дүрийг бүтээхэд ихээхэн тус болсон гэдэг. 

Самара - Бонни Морган ( Bonnie Morgan) - "Calls", 2016

4 Пирамид толгой - Роберто Кампанелла (Roberto Campanella) - "Silent Hill", 2006

Жүжигчин, бүжиг дэглээч Роберто Кампанелла нь Пирамид толгойтон төдийгүй цэвэрлэгч Коллин, Мартирын дүрүүдийг бүтээж, "Silent Hill" кинонд тоглосон юм. Мөн тэрээр бүх амьтдын хөдөлгөөнийг зохицуулж, тааруулан маш том ажлыг амжуулсан байдаг.

Пирамид толгой - Роберто Кампанелла (Roberto Campanella) - "Silent Hill", 2006

5 Жиперс Криперс - Жонатан Брек (Jonathan Breck) - "Jeepers Creepers", 2002

Жонатан Брек нь дэлхий нийтэд жүжигчинээс гадна, найруулагч продюсер гэдгээрээ алдартай. Аймшгийн кинонд дүр бүтээж, олны нуруугаар хүйт даалгаж явсан тэрээр одоо ч үргэлжлүүлэн кинонд тоглож, ажилласаар байгаа билээ. 

Жиперс Криперс - Жонатан Брек (Jonathan Breck) - "Jeepers Creepers", 2002

6 Мишель Крейн - Даниэль Бисутти (Daniel Bisutti) - "Astral-2", 2013

"Detective Rush", "OC - Lonely Hearts", "Bones" зэрэг кинонд дүр бүтээж явсан жүжигчин Даниэль Бисутти нь нийтдээ 40 гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. Харин та түүнийг аймшигт хэрцгий Мишель Крейны дүрийг бүтээж байсан гэдгийг мэдэх үү?

Мишель Крейн - Даниэль Бисутти (Daniel Bisutti) - "Astral-2", 2013

7 Жетер Полк - Финн Витрок (Finn Whittrock) - "American horror story", 2011

2009-2011 оны хооронд "All My Children" кинонд дүр бүтээсэн Финн Витрок нь 2014 оноос эхэлж,  "American Horror History"-д тоглох болжээ.

Жетер Полк - Финн Витрок (Finn Whittrock) - "American horror story", 2011

8 "Pennywise" - Билл Скарсгард (Bill Skarsgaard) - "It", 2017

Жүжигчин залуу нь "Divergent 3: Behind the Wall", "Anna Karenina" зэрэг кинонд тоглох боломжтой байсан хэдий ч, аймшигт алиалагч Pennyviza-ийн дүрийг сонгож, "It" кинонд тоглосон билээ. Тэрээр дүрээ төгс бүтээхийн тулд, олон цагийн бэлтгэл хийж, өөрийгөө бүрэн дүүрэн өөрчилөхөд хүрсэн гэдэг. 

"Pennywise" - Билл Скарсгард (Bill Skarsgaard) - "It", 2017

9 Клоун Твисты - Жон Кэрролл Линч (John Carroll Lynch) - "American horror story", 2011

Театрын жүжигчнээс урлагийн гараагаа эхэлсэн тэрээр  "Zodiac", "Without a mind of love" болон "Gothic" гэх зэрэг алдартай кинонуудад дүр бүтээсэн байдаг. 

Клоун Твисты - Жон Кэрролл Линч (John Carroll Lynch) - "American horror story", 2011

10 Мэри Шоу - Жудит Анна Робертс - "Dead silence", 2006

Жүжигчин Жудит Анна Робертс нь олон гайхалтай дүрээр бидний сэтгэлд хоногшсон билээ. Харин та түүнийг аймшигт Мэри Шоугийн дүрийг бүтээсэн болохыг мэдэх үү?

Мэри Шоу - Жудит Анна Робертс - "Dead silence", 2006

11 Зомби - Ксан Ангелович (Xan Angelovich) - "Walking Dead", 2010

Үзэсгэлэнтэй бүсгүй Ксан Ангелович нь цусанд улангассан аймшигт зомбигийн дүрийг бүтээсэн гэхээр гайхшрал төрнө. Одоо тэрээр загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм.

Зомби - Ксан Ангелович (Xan Angelovich) - "Walking Dead", 2010

32
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()