Бүхий л төрлийн сорви, нөсөө толбыг хормын дотор арилгах шидэт маск

Хүн бүр л өөгүй цэвэрхэн тунгалаг арьстай байхыг хүсдэг шүү дээ. Гэвч энэ нь санаснаас хэцүү бөгөөд таниас маш их мөнгө шаарддаг. Түүнчлэн үнэтэй, чанартай хэмээн итгэж авсан бүтээгдэхүүн тань үр дүнгээ үзүүлэхгүй урмыг хугалах нь бий. Харин бидний танилцуулах энэхүү жор нь гоо сайхны эмч мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээг авсан бөгөөд бүхий л төрлийн сорви, нөсөө толбыг хормын зуурт арилгах шидэт үйлчилгээтэй юм.

Бүхий л төрлийн сорви, нөсөө толбыг хормын дотор арилгах шидэт маск
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр таны арьс илүү зөөлөн, бас гэрэлтсэн болох болно. Маскны гол орц нь зөгийн бал бөгөөд энэ нь арьсан дахь цусны эргэлтийг дэмжиж, нөхөн төлжих чадварыг сайжруулдаг. Гадуур зарагддаг бүтээгдэхүүнд цэвэр зөгийн балны агууламж тун бага тул үр дүнгээ үзүүлэх нь бага байдаг. Түүнчлэн арьсны нөсөө толбо, хялгасан үрчлээг ч мөн арилгадаг. Ингээд жортойгоо танилцъя!

Орц:

  • 1 цайны халбага нунтаг шанцай буюу синнамон хэмээн нэрлэх нь бий.
  • 1 цайны халбага нимбэгний шүүс
  • 1 цайны халбага самрын үйрмэг
  • 1 цайны халбага органик зөгийн бал

Хийх арга:

Дээр дурдсан орцуудаа жижгэвтэр аяганд хийж, хооронд нь сайтар холино. Хэрэв та эмзэг арьстай бол зөгийн балнаас ахин тал халбагыг нэмж өгөөрэй. Зөгийн бал нь арьсны үрэвслийг намжааж, улайлтыг багасгадаг.  Мөн маскан дээрээ бага зэрэг цагаан эсвэл, ногоон шавар нэмж болно. Түүнчлэн танд хэт өтгөн санагдвал, бага зэрэг усаар шингэлээрэй! 

Максаа тавихийн урьдаас бүлээн усаар нүүрээ гүн цэвэрлэсэн байх шаардлагатай. Харин дараа нь бага зэрэг чийгшүүлэгч тоник түрхэхэд гэмгүй. Тус маскыг тавьсны дараа нүүр загатнах мэдрэмж төрөх нь хэвийн юм. Энэ нь маск үр дүнгээ үзүүлж байгаа хэрэг. Ийнхүү та хүссэн үр дүнд хүртлээ өдөр бүр тавих хэрэгтэй. Маскны үр дүнд таныг сэтгэл ханамжтай байна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()