Орон орны хүмүүс хэдэн нас хүртлээ эцэг эхтэйгээ хамт амьдардаг вэ?

Эрт орой нь хамаагүй хүн бүр нэг л өдөр эцэг эхийнхээ гэрээс явж, биеэ даадаг. Улс орон бүрт залуус биеэ дааж, тусдаа гарах нас нь харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь тухайн улсын эдийн засаг болоод уламжлал заншилтай холбогдох нь бий. Манай улсын тухайд түрээсийн байрны үнэ өндөр атлаа цалин нь үүндээ хүрэхгүй байх тохиолдол элбэг тул залуус хэчнээн биеэ даахыг хүссэн ч, хэсэг хугацаанд гэртээ байж, мөнгө хураахыг илүүд үзэх нь бий. Тэгвэл дэлхийн бусад улс орнуудад залуус хэдэн насандаа төрсөн гэрээсээ явж, амьдралд хөл тавьдаг болохыг хамтдаа олж мэдэцгээе. 

Орон орны хүмүүс хэдэн нас хүртлээ эцэг эхтэйгээ хамт амьдардаг вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Грек

Грекд 30 нас хүрсэн ч эцэг эхийнхээ өврөөс салаагүй, хамт амьдардаг залуус олон байдаг. Тэд биеэ даах чадваргүй, хэцүү бэрхийн өөдөөс тэмцэх биш, энэ бүхнийг эцэг эхээрээ хийлгэж, өөрсдөө ард нь амар тайван амьдрахыг хүсдэг болохыг социологичид онцолдог. Ялангуяа санхүүгийн асуудал тэдний хувьд хамгийн төвөгтэй зүйлд тооцогддог. Учир нь Тесалоник, Афин хотуудад орон сууц түрээслэн суухад тэдний сарын цалин тэр чигээрээ зарцуулагдах тул, залуус түрээсийн төлбөрт хамаг мөнгөө өгөхийн оронд гэртээ байх нь амар гэж үздэг байна. 

Грек

2 Итали

Судалгаанаас үзэхэд, 18-34 насны Итали эрчүүдийн талаас илүү хувь нь ажил эрхэлдэг байлаа ч, эцэг эхтэйгээ хамт амьдардаг байна. Тэд гэр бүлээ хамгийн эхэнд тавьж, хоорондоо харилцаа сайтай, дотно байх тул, хүүхдээ 30 хүрсэн байлаа ч, тусдаа гарч, амьдралаа бод гэж хэзээ ч хүчлэхгүй. Үүнээс болж, ганц бие залуусын тоо олширч, гэрлэлт оройтох хандлагатай байдаг.
Мөн ажлын байр олдох нь ховор, байр орон сууцны үнэ хэт өндөр тул залуус биеэ даах хүртлээ аав ээжийнхээ гэрт амьдардаг аж.

Итали

3 Израиль

Сургуулиа төгссөний дараа Израиль залуус армид элсэн ордог. Тэд 21 насандаа армиас халагдаж, буцаж ирээд төрсөн гэртээ удаан амьдардаггүй. Нэгэнт биеэ даасан тэд амьдралаа өөрсдөө босгож, бүхнийг эхнээс нь эхэлдэг төдийгүй хэчнээн хүнд хэцүү байлаа ч, аав ээжээсээ тусламж гуйдаггүй гэдгээрээ онцлог юм. Харин ажил хийж мөнгө хураах зорилготой залуус аав ээжийнхээ гэрт амьдардаг байна.  

Израиль

4 Египет

Тус улсын залуус 18 нас хүрмэгцээ гэрээсээ явж, бусадтай ханилан сууж, гэр бүл болдог. Гэхдээ бусадтай гэр бүл болохын тулд эрчүүдэд боломжийн цалин, хурааж хуримтлуулсан мөнгө хэрэг болох бөгөөд тэд гэр бүлээ тэжээж, бүхнийг нуруун дээрээ үүрэх хариуцлага ирдэг байна. Харин цалин хөлс бага, байр сууцны үнэ хэт өндөр тул залуус гэр бүлээ тэжээхэд асуудал үүсч, цаашлаад аав ээжийгээ бараадаж, хамт амьдрах нь бий. 

Египет

5 Орос

24 нас хүртэлх Орос залуусын талаас бага хувь нь аав ээжтэйгээ хамт амьдардаг. Тэд оюутан байхаасаа л цагийн ажил хийж, мөнгө хурааж, өөрсдийн хэрэгцээгээ хангадаг бөгөөд сургуулиа төгсмөгцөө найзуудтайгаа хамт байр түрээслэж, гэрээсээ явдаг байна. 

Орос

6 АНУ

АНУ-д төрсөн гэртээ удаан амьдрахыг хориглодог. Сургуулиа төгсөж, 18 нас хүрсэн л бол биеэ дааж, гэрээсээ явах ёстой гэж үздэг байна. Ямар ч тохиолдолд 25 нас хүртлээ  аав ээжийнхээ гэрт байх нь ичгэвтэр хэрэгт тооцогддог.

АНУ

7 Филиппин

Тус улсад залуус сургуулиа төгсөж, ажилд орсон байлаа ч, аав ээжийнхээ дэргэд үлдэж, хамт амьдардаг. Бүр 40 нас хүртлээ аав ээжтэйгээ амьдрах залуус байх бөгөөд энэ нь тийм ч гайхах зүйл биш аж. Нэгэн дээвэр доор аав ээж, үр хүүхдүүд бүр авга, нагац эгчтэйгээ бөөнөөрөө хамтдаа амьдрах нь тус улсад бол түгээмэл үзэгдэл юм. Залуус эхнэр авсан байлаа ч, гэргийгээ дагуулан аав ээжийнхээ гэрт ирж амьдран, ахмадуудаа халамжлан насыг бардаг аж. 

Филиппин

8 Их Британи

Их Британид залуус их сургуульд орсон даруйдаа гэрээсээ явж, биеэ даах нь хэвийн үзэгдэл юм. Мэдээж нөхцөл байдлаас бүх зүйл хамаарах бөгөөд том байшинтай айлуудын тухайд хүүхдээ насанд хүрсэн ч хажуудаа байлгаж амьдардаг. 24-өөс дээш насны ихэнх залуус тусдаа амьдардаг боловч энэ нь тэднийг бүрэн санхүүгийн хараат бус гэсэн үг биш юм.

Их Британи

9 Франц

Ихэнх Франц залуус 18 нас хүрээд, гэрээсээ явж, биеэ даадаг байна. Тэд ихэвчлэн нийслэл хотоос илүүтэй, улсын захын хэсгийн хотуудад байрлах их сургуулиудад шилжиж суралцдаг. Тиймдээ ч дотуур байранд амьдарч эсвэл байр түрээслэдэг байна. 

Франц

10 Герман

Герман залуус 25 нас хүртлээ төрсөн гэртээ амьдрах боломжтой байдаг. Энэ хугацаандаа тэд ажиллаж, мөнгөө хураан, өөрсдийн амьдралаа шинээр эхлүүлдэг аж. 24 хүртэлх насны залусын талаас дээш хувь нь аав ээжтэйгээ амьдардаг бол төрсөн гэртээ амьдардаг 3 залуусын 2 нь охид байдаг. Судалгаанаас үзэхэд 40 нас хүрсэн эрчүүдийн 4 хувь нь, эмэгтэйчүүдийн 1 хувь нь эцэг эхтэйгээ амьдардаг аж. 

Герман

11 Швед

18 нас хүрмэгцээ залуус байр түрээслэж, тусдаа гардаг. Гэхдээ тэд аав ээжтэйгээ аль болох холбоотой байж, ойр ойрхон уулзахыг эрмэлздэг. Залуус гэрээсээ явж тусдаа байх нь тэднийг биеэ дааж, бүхнийг өөрөө шийдэхэд туслах аж. Харин төрсөн гэртээ амьдардаг залуусыг "ээжийн хүү" гэж нэрлэдэг байна.

Швед

12 Япон

Насанд хүрсэн охид залуусын тухайд аль болох аав ээжтэйгээ амьдрахгүй байхыг хичээдэг. Тэд их сургуульд суралцах хугацаандаа цагийн ажил хийж, мөнгө олох бөгөөд үүгээрээ өөрийнхөө амьдралыг авч явдаг байна. Оюутан залуус өдөрт 40-80 долларын цалинг авдаг аж. 

Япон

51
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()