Арабын хааны гэр бүлийн итгэмээргүй нууцууд

Саудын Араб бол дэлхийн хамгийн гайхалтай болоод баян тансаг улс орнуудын нэг билээ. Харин баян тансагаараа гайхагддаг тул улсад үйлчилдэг хууль дүрэм, ёс заншлууд нь хачирхалтай болоод итгэмээргүй байх аж. Бид өнөөдөр та бүхэндээ Саудын Арабын хааны гэр бүлийнхний нууцуудыг дэлгэж, сонирхолтой болоод итгэмээргүй баримтуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Арабын хааны гэр бүлийн итгэмээргүй нууцууд

1 Ард иргэдээсээ хулгай хийсэн

Аль-Саудын танхимын гишүүд дэлхий даяар бүх төрлийн бизнест хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд ийм их хэмжээний хөрөнгөтэй л бол хөрөнгө оруулалт хийх ёстой гэх дүрэм тус улсад үйлчилдэг. Тэд ард иргэдэд мэдэгдэлгүйгээр, ашигт малтмалынхаа үр шимийг өөрсдөө хүртдэг бөгөөд нэгэн сонинд "Хааны гэр бүл ард түмний газрыг нь ирээдүйд хэрэгжих төслийн талбай гэх нэрийн дор хураан авч, дараа нь ашиг олох зорилгоор худалдаалдаг" хэмээн бичсэн байсан нь олон хүний хардлагыг төрүүлсэн юм. Үүнээс гадна хааны гэр бүлийнхэн хар захын наймаанд оролцож, тэнд хууль бус зүйлсийг өндөр үнээр худалдаалдаг гэх мэдээлэл бий. 

Ард иргэдээсээ хулгай хийсэн

2 Эмэгтэйчүүдийн эсрэг хууль

Арабын ертөнц эмэгтэй хүний хувьд там гэсэн төсөөлөл бий. Ийм төсөөлөл лал шашинт орнуудад эмэгтэйчүүдийг эрчүүдийн өмч мэт үзэж, тэднийг дарлан зовоосон, амийг нь хөнөөсөн тухай өгүүлэх янз бүрийн мэдээгээр улам лавширна. 

2011 оныг хүртэл Саудын Арабд эмэгтэйчүүдийг сонгуульд саналаа өгөхийг хориглодог байв. Тус жил хаан Абдулла эмэгтэйчүүдийн сонгууль өгөх эрхийг хүчин төгөлдөр болгож, "Бид нийгэм дэх эмэгтэйчүүдийн бүхий л үүрэг оролцоог хориглосоор ирсэн. Гэхдээ орон нутгийн ирэх сонгуулиас эхлэн эмэгтэйчүүд сонгуульд оролцож, Шура консулд томилогдох эрхтэй болж байна.” хэмээн мэдэгдэж байжээ. 

Харин эмэгтэйчүүд өнөө хэр нь машин барих эрхгүй бөгөөд ажил хичээлдээ алхах эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээс өөр аргагүй байдаг аж. 

Эмэгтэйчүүдийн эсрэг хууль

3 Уул овоо мэт хөрөнгөтэй хааны гэр бүлийнхэн

Саудын Арабын хааны гэр бүлийнхний хөрөнгийг тоолж баршгүй их гэх бөгөөд тэд өөрсдийн хөрөнгийг нууцалж, хэрэглэдэг байна. Мөн хэний ч эдэлж хэрэглэж чадашгүй үнэтэй бүхнээр гоёж, зэрэг зиндаагаа тодорхойлдог байх юм. Тэр бүү хэл алтан машин хөлөглөж, арслан барыг гэршүүлж, хажуудаа суулгаж явна шүү дээ. 

Уул овоо мэт хөрөнгөтэй хааны гэр бүлийнхэн

4 Гүнжүүдээ шоронд хорьсон

Хааны гэр бүл байлаа гээд ямар ч аюулгүй, үргэлж гэдэс цатгалан, сэтгэл амар байна гэсэн үг биш юм. Абдулла хаан Жавахар, Сахар, Хала болон Маха гэх 4 охинтой бөгөөд тэднийг 10 жилийн өмнө баривчилж, шоронд хорьж байжээ. "The New York Post" сонинд охидыг тун хэцүү бэрх амьдардаг, идэх хоол бага, шим тэжээл муутай, амьдрах орчин тааруу, ямар ч эрүүл мэндийн хяналт байдаггүй гэхчлэн мэдээлэл тараасан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Магадгүй та гүнж нар яагаад шоронд хоригдох болсныг гайхаж болох юм. Тэдний олон жилийг торны цаана өнгөрүүлэх болсон шалтгаан нь аавыгаа болоод улс орныхоо хууль дүрмийг эсэргүүцэж, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэхийг шаардсанаас болсон байдаг. 

Гүнжүүдээ шоронд хорьсон

5 Хааны гэр бүлийнхэн зугтахыг оролдож байсан

Мэдээж хааны гэр бүлийнхэн бусад эгэл жирийн ард иргэдтэй харьцуулахад дэндүү сайхан амьдардаг. Ялангуяа гэр бүлийн эрэгтэй гишүүд нь онцгой эрх эдэлж, өөрсдийн дураар амьдардаг гэхэд болно. Гэхдээ жаргалтай, чөлөөтэй амьдарч байгаа хааны гэр бүлийнхэн дунд аймшигтай нууцыг мэдэж, үргэлж адлуулж, амьдрахад ч бэрх болсон нэгэн ч гэж байна. Ханхүү Халид Бин Фархан аль-Сауд нь "Хаан ард иргэдийг завшиж, өөрийн эд баялгаа нэмэгдүүлдэг." хэмээж, тэр даруйдаа Герман улсад амьдрахаар явсан байдаг.

Шоронд хоригдсон 4 гүнжийн ээж Аланоуд Ал Фаяез нь хаан Абдуллагийн хэрцгий зан ааш, охиддоо хэтэрхий хатуу хандсан зэргээс болж, Саудын Арабаас зугтаж байсан удаатай. Тэрээр охидоо ямар хүнд нөхцөлд амьдарч байгаа тухай ам нээж, олныг цочролд оруулсан юм. 

Хааны гэр бүлийнхэн зугтахыг оролдож байсан

6 Машинтайгаа Европ руу аяладаг

Саудын Арабын хааны гэр бүлийнхэн амралтаа ихэвчлэн Европд өнгөрүүлдэг. Мөн тэдний очих дуртай газар бол Парис болон Лондон бөгөөд тэнд очиж дэлгүүр хэсч, тансаг зүйлс худалдаж авах нь хааны гэр бүлийнхний нэгээхэн хобби аж. Алтан бүрээстэй тансаг хөлгөөрөө гоёж, хүн бүрийн анхаарлыг татаж, гудамж талбайг гоён зогсдог аж. 

Машинтайгаа Европ руу аяладаг

7 Мөнгийг өөрийн дураар цацдаг хааны гэр бүлийнхэн

Засгийн газраас хааны гэр бүлийнхний хэрэгцээг хангаж, санхүүжүүлж байдаг. Тэдний ихэнх нь өөрийн гэсэн бизнес эрхэлдэг бөгөөд, хэрэв та Аль Саудын танхимын гишүүн бол сар бүр таны банкны дансанд их хэмжээний мөнгө орж байх аж. Ибн Саудын хөвгүүд сар тутам 200-300 мянган доллар, харин ач зээ нар нь 27,000 долларыг авдаг байна. Харин Саудын Арабын ядуурлын асуудлаас шалтгаалан энэ нь зарим талаар маргаантай байгаа бөгөөд засгийн газар нийт иргэдийнхээ эрх ашгийн төлөө шийдвэр гаргах хэрэгтэй хэмээн бухимдаж байгаа маш олон иргэд байгаа билээ. 

Мөнгийг өөрийн дураар цацдаг хааны гэр бүлийнхэн

8 Шашинт цагдаа

Саудын Араб нь "Ариун журмыг сурталчлах, урьдчилан сэргийлэх дэд хороо" гэх нэртэй шашны цагдаатай аж. Тэд гудамжаар адилхан хувцаслан алхаж, хүн бүрээс өө хайж, тайван амгалан байдалд нь халдаж, асуудал үүсгэдэг байна. Утгагаүй болоод баримтлахад бэрх хууль дүрэм баримталж, хүн бүрийг шийтгэх тэд маш хатуу болоод хүйтэн сэтгэлтэй болохыг ард иргэд нь шүүмжилдэг аж. Харин тэрхүү хатуу болоод чанд хууль нь хааны гэр бүлийнхэнд огт үйлчилдэггүй нь харамсалтай. 

Шашинт цагдаа

9 Хууль дүрмийг зөрчигчид

Мэдээж тус услсад мансууруулах бодис болон согтууруулах ундааг хэрэглэхийг хориглодог. Хэрэв хууль дүрмийг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ял шийтгэл оноож, хамгийн багадаа 80 удаа ташуурддаг байна. Харин энэхүү хууль дүрэм хааны гэр бүл болоод баян тансаг хүмүүст үйлчилдэггүй аж. Тэд нууцаар мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэж болох төдийгүй тэднийг хэн ч шийтгэж, яллахгүй. 

Хууль дүрмийг зөрчигчид

10 Нийгмийн болон хувийн орон зай

Хүн бүрт нийгмийн болон хувийн орон зай гэж байдаг. Гэхдээ энэ нь Саудын Арабын хааны гэр бүлийнхэнд өөр ойлголт юм. Учир нь тэд нийгэм болон хувийн орон зайдаа адилхан эрх эдэлж, чанга хатуу дүрэм журмаас хол байж чаддаг. Тус улсын иргэд төвөгтэй болоод чанга хууль дүрмээс болж, тайван ч амьсгалж чадахгүй байхад хааны гэр бүлийнхэнд энэ нь харин ч инээдтэй санагддаг аж. Хаан ард иргэддээ мөрдүүлдэг дүрэмээ хэзээ ч гэр бүлийнхэндээ тулгадаггүй хэмээдэг. 

Нийгмийн болон хувийн орон зай

11 Хааны гэр бүлийн хамгаалалт

Хааны гэр бүлийнхэн үргэлж аюулгүй, айх айдасгүй байх ёстой гэж үздэг. Тэднийг туршлагатай, олон жил бэлтгэгдсэн хамгаалагч нар дагаж явах бөгөөд халдашгүй дархан байдлыг нь амь насаараа хариуцдаг аж. Хамгаалагчдын ихэнх нь Нигер болон Африкийн бусад улс орнуудаас балчир хүү байхдаа хүрч ирэн, олон жил бэлтгэгдэж, шалгуулсны дараа хааны гэр бүлийнхнийг хамгаалах ажилд томилогддог байна. 

Хааны гэр бүлийн хамгаалалт

12 Хааны гэр бүлийнхний тансаг харш

Хааны гэр бүлийнхний тансаг харш дотор бүхэл бүтэн энтертайнмэнт төв байдаг гэвэл та итгэх үү? Саудын Арабд ямар нэгэн шөнийн клуб, бар гэж байдаггүй бөгөөд тус улсын иргэд наргиж цэнгэхийг мартах ёстой болдог. Харин хааны гэр бүлийнхний тансаг харш дотор хүн бүхэнд хориотой тэдгээр клуб, бар байрлах бөгөөд тэнд баян, нэр нөлөө бүхий хүмүүс зочилж, дээдсийн хүрээллийнхний жишгээр наргидаг байх юм. 

Хааны гэр бүлийнхний тансаг харш

13 Эгэл жирийн иргэн хаанаас тусламж хүсч болно

"The Majlis" гэдэг нь хааны гэр бүлийн гишүүнтэй нүүр тулан уулзаж, тэднээс тусламж хүсч, уулзалт зохион байгуулах газар юм. Тэнд хүмүүс цаг авч ирэн, хаантай уулзаж, өөрт тулгамдсан асуудлаа ярьж, тусламж хүсэх бөгөөд энэ нь өн эртнээс уламжлагдан ирсэн, ард иргэдтэйгээ ойр байх нэгээхэн үйл аж. Хаан өөрөө завгүй байгаа тохиолдолд ханхүүд итгэмжлэлийг өгч, ард иргэдтэй уулзуулдаг байна. Хэдийгээр хааны гэр бүлийнхэн хөрөнгө мөнгөнд умбаж, эгэл жирийн ард иргэдээс хэд дахин илүү амьдардаг, шоу цэнгээнд дуртай боловч, ядуу буурай хүмүүст өглөгч хандаж чаддаг гэдгээрээ алдартай. 

Эгэл жирийн иргэн хаанаас тусламж хүсч болно

14 Онцгой эрх

Та энэхүү мэдээллээс Саудын Арабын хааны гэр бүлийнхэн эгэл жирийн иргэдээс тэс өөрөөр амьдардаг болохыг мэдэж авсан болов уу. Харин тус улсад мөрдөгддөг нэгээхэн дүрэм нь иргэн өөртөө 5 туслах ажилтан авч болно гэх бөгөөд дундаж амьдралтай иргэд гэрийн үйлчлэгч болон жолооч авах боломжтой гэсэн үг юм. Хэрвээ та хааны гэр бүлийн гишүүн бол 100 гаруй ажилчдыг үнэгүй ажиллуулж чадах аж. 

Онцгой эрх

15 Гэр бүлийн мод

Ибн Сауд нь мянга мянгаар тоологдох үр удамтай. Тэрээр 24 эхнэртэй байсан бөгөөд эхнэр бүр нь хүүхэдтэй байсан гэхээр түүний үр удам маш хурдацтай өсөн нэмэгдсэн нь тодорхой. Ибн Сауд нь 30 гаруй хүүтэй байсан төдийгүй хүү тус бүр нь өнөр өтгөн гэр бүлтэй болж, түүний ач зээ нарын тоо 5000-д хүрсэн байдаг. 

Гэр бүлийн мод

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()