Шүд юунаас болж шарладаг вэ?

Инээмсэглэл бол таны илэрхийлэл. Гэтэл шарлаж, өнгөө өлдсөн шүднээсээ болж бусадтай инээмсэглэн мэндэлж чадахгүй ичдэг бол яах вэ? Энэ нь бидний санаснаас ч том асуудлуудын нэг юм. Анхны уулзалтаараа тухайн хүнтэй инээмсэглэж угтсан хүмүүс, бусад хүмүүсийг бодвол, ажил хэргийн хувьд болон амьдрал дээр ч илүү амжилттай байдаг аж. Тэгвэл бид та бүхэндээ шүд юунаас болж шарладаг тухай түгээмэл 8 шалтгааныг дуулгая!

Шүд юунаас болж шарладаг вэ?
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоол болон ундаа

Зарим хоол хүнс, ундаа нь шүдний пааланг гэмтээдэг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь:

  • Хар цай болон кофе
  • Хийжүүлсэн ундаа
  • Улаан болон цагаан дарс
  • Чихэр
  • Улаан лоолийн соус, Соё соус, Карри гэх мэт...
  • Тод өнгийн ундаа, жүүс
  • Хад, нэрс, анар, алим, гэх мэт жимснүүд...

Хоол болон ундаа

2 Тамхи татах

Тамхи татдаг хүний шүд арчилгаа, угаалт муу бол маш хурдан шарлаж, паалан нь гэмтдэг. 

Тамхи татах

3 Амны ариун цэвэр сахихгүй байх

Шүд эрүүл байх нь өдөр тутмын тогтмол угаалт болон зөв шүдний оо сонгосон эсэхээс хамгийн их хамаарах тул, та шүдний эмчээс зөвлөгөө аваарай!

Амны ариун цэвэр сахихгүй байх

4 Зарим эм, антибиотик

Зарим эмний найрлаганд шүдний пааланг гэмтээж, байгалийн өнгийг алдагдуулах хүчтэй найрлагууд багтсан байдаг. Үүнд:

  • цацраг туяан эмчилгээ;
  • хими эмчилгээ;
  • зарим төрлийн антибиотик (8 хүртэлх насны хүүхдэд хэрэглэдэг)
  • зарим антигистаминууд;
  • сэтгэцэд нөлөөлөх эм
  • цусны даралтын эм

Зарим эм, антибиотик

5 Нас

Нас ахих тусам, кальцийн дутагдлаас болж шүдний паалан илүү нимгэрч, эмзэг болдог. Ингэснээр шүд шарлаж, бат бөх байдлаа алдаж эхэлнэ.

Нас

6 Ген

Зарим хүн хичнээн шүдээ угааж арчилсан, төрөлхийн шар шүдтэй байх нь бий. Энэ нь нялх балчирт мэдэгдэхгүй ч, өсөж томроход мэдэгдэнэ. Иймд шүд цайруулах аппаратанд орох нь зүйтэй.

Ген

7 Флорид

Хэт их флортой оог өдөр бүрт тогтмол хэрэглэх нь эсрэгээрээ шүдийг шарлуулж, өнгийг нь алдагдуулдаг байна. Иймд аль болох натурал оо хэрэглэж байгаарай!

Флорид

8 Шүлсний ялгаруулалт бага байх

Шүлс нь шүдний пааланг давхар хамгаалах үүрэгтэй байдаг. Харин шүлсний ялгаруулалт бага бол шүд шарлаж болно.

Шүлсний ялгаруулалт бага байх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()