Нурууны бөгтөр, муруйлтыг тэгшлэх шалгарсан аргууд

Хөдөлгөөн багатай, суугаа ажил хийдэг, жин ихтэй хүмүүсийн нуруу өвчлөх нь түгээмэл юм. Мөн компьютерийн ард урт хугацаагаар ажилладаг ажилтнууд, РС тоглодог хүүхдүүдийн нуруу гээд нас ялгахгүй, тус эмгэгээр шаналах боллоо. Иймд бид танд нуруу, нурууны өвчин, түүнээс сэргийлэхэд юу анхаарах, ямар дасгал хөдөлгөөн хийвэл тохиромжтой тухай дуулгахаар бэлтгэсэн юм.

Нурууны бөгтөр, муруйлтыг тэгшлэх шалгарсан аргууд

1 Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Энгийн хөдөлгөөн болон нэн ялангуяа бүхий л төрлийн сунгалтын дасгал, иога нь нурууны өвчинг багасгаж, өвдөлтийг намдаадаг. Үүнээс хамгийн зовиур багатай бөгөөд үр дүнтэй нь алхалт юм. Алхахад нурууны булчин болон үеүүд идэвхижиж, хөдөлгөөнд их бага хэмжээгээр оролцдог. Иймд хэдийгээр нуруу чилж өвдөж байсан ч, ойрын зайнд зөөлөн алхалт хийж байгаарай.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

2 Сунгалт хийх

Өвчтэй хүн бүр ямар нэгэн байдлаар өөрийгөө идэвхитэй байлгах нь чухал. Суугаа хэвтээ байдал нь биеийг эсрэгээрээ бүр сульдааж, ядраадаг. Ялангуяа нурууны өвчний үед хамгийн чухал нь хөдөлгөөн тул, аажим аажим хөдөлж, булчингуудыг суллан, зөөллөх хэрэгтэй. 

Сунгалт хийх

3 Тэгш суух

Та компьютерийн өмнө олон цаг сууж ажилладаг бол сандал, ширээгээ тохируулж, зөв суугаарай. Сандал дээр суухдаа хөлөө газар бүтэн хүрэхүйц тавих ёстой бөгөөд компьютерынхоо эгц харалдаа байхаар суугаарай. Түүнчлэн хэт зөөлөн сандал, нуруунд сөргөөр нөлөөлдөг байна.

Тэгш суух

4 Зүү тавиулах

Мөн та нурууны муруйлт, суулт шохиожилтийг зүү төөнүүрийн аргатай хослуулан эмчлээрэй. Зүүгээр сээр нурууны мэдрэлийн цэгүүдийг цочроож өгснөөр, үйл ажиллагаа сэргэж болно. Мөн та үүнийг бариа засал болон хөдөлгөөнтэй хослуулвал, илүү үр дүнд хүрнэ.

Зүү тавиулах

5 Бариа заслын аргаар тэгшлэх

Сүүлийн үеийн эмчилгээний аргуудаас хамгийн үр дүнтэй бөгөөд өвчтөнд зовиур багатай аргуудын нэг бол бариа заслын арга билээ. Насны хувьд хязгааргүй бөгөөд ихэвчлэн хөдөлгөөн дутмаг, ахимаг насны хүмүүст тохиромжтой. Энэ нь хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, бэртэл зэргээс шалтгаалсан нурууны муруйлтыг нэг ёсондоо механик аргаар хэвийн байдалд шилжүүлж буй хэрэг юм.

Бариа заслын аргаар тэгшлэх

6 Халуун болон хүйтэн жин тавих

Бүлээн устай ваннд орох, эсвэл нурууны төгсгөл буюу ахар суулний ойр орчим, өвдөж буй газраа халуун бүлээн жин тавих нь өвдөлт намдаах, давхар цусны эргэлтийг сайжруулах тустай. Эсвэл саунд суух, цусны эргэлт сайжруулж өвчин намдаах тосон түрхлэх түрхсэн ч болно. Зарим үед нурууны сойлт, бүс нь хөдөлгөөнийг дэмжих, нурууны өвдөлт намдаахад онцгой тустай байдаг. Харин мэдрэлийн цочролд орсон болон стрессээс ангижруулахад хүйтэн жин тустай. Энэ нь цусны гүйлтийн хурдыг багасгаж, өвчинг дамжуулдаг мэдрэлийн судлыг удаашруулдаг. Ингэхдээ давстай хүйтэн усанд алчуур дүрж жин тавиарай.

Халуун болон хүйтэн жин тавих

7 Цахилгаан эмчилгээ

Цахилгаан эмчилгээ нь мөн л сээр нурууны мэдрэлийн цэгүүдийг цочроож, үйл ажиллагааг нь сэргээх зорилготой. Харж байгаачлан нурууны мэдрэлийн цэгүүдийн харалдаа төхөөрөмжийг бэхэлж, тохирох гүйдлийг дамжуулдаг.

Цахилгаан эмчилгээ

8 Булчин суллах эмчилгээ

Эмчийн хяналтанд булчин суллах үйлчилгээ бүхий тариа, дуслыг хийлгэж болно. Тус тариаг бага насны хүүхдийн булчингийн таталт болон нурууны эмчилгээ, бусад зорилгоор хэрэглэдэг. Түүнчлэн эмийн эмчилгээний хажуугаар уургаар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Булчин суллах эмчилгээ

9 Турмерик

Турмерик нь өвчин намдаах, булчингийн үйл ажиллагааг дэмжих тустай байгалийн идэвхит бүтээгдэхүүн юм. Та 250-500 мгийн агууламжтай турмерикийн бэлдмэлийг өдрийн 3 удаагийн давтамжтай уугаарай. Ингэхдээ зайлшгүй эмчийн заавраар хэрэглэх нь чухал.  Эсвэл сүү эсвэл цай хоолондоо турмерикийн нунтагаас 1 цайны халбагыг хийгээд хэрэглэж болно.

Турмерик

10 Муу зуршлаас татгагзах

Хэрэв та нуруу нугас, булчингийн асуудалтай нэн тэргүүнд өөрийгөө ялан дийлж, муу зуршлаа таягдан хаях нь зүйтэй. Ингэж байж, эмчилгээ үр дүнгээ өгөх юм.

Муу зуршлаас татгагзах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()