Бохир гараараа хүрч болохгүй 5 зүйл

Зарим бактер хүний биед тустай гэж хүмүүс ярьдаг. Энэ нь ч буруу биш. Хүүхэд байхдаа шороотой ойр өссөн хүүхэд дархлаа нь сайжирч, том болоод өлчир, бие сайтай хүүхэд болсон байх нь бий. Гэвч тийм гээд бүх бактер биед тустай хэмээн ойлгож болохгүй. Хэрэв та бохир гараараа биеийнхээ дараах хэсгүүдэд хүрвэл, таны бодсоноос ч аймшигтай зүйлс болж мэднэ.

Бохир гараараа хүрч болохгүй 5 зүйл
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хамар

Бидний гар бүхий л зүйлд хүрдэг учир хамгаас их бохирддог. Тиймээс гараа үргэлж ариутгаж угааж байх нь зүйтэй. Ялангуяа хумсны завсарх хир, нянг бид нэг их тоодоггүй шүү дээ. Гэтэл бохир гараараа хамраа ухвал, тэрхүү нян нь харшлыг сэдрээж, хамар битүүрүүлэн, улмаар ханиад хүргэх нь бий. 

Хамар

2 Нүд

Бид санаандгүй байдлаар нүдээ гараараа нухалж гэмтээдэг. Үүнийгээ нэг их чухал зүйлд тооцдоггүй боловч, таны эрүүл мэндэд асар их хохирол учруулах аюултай юм. Гарт наалдсан төрөл бүрийн бактер нь нүдэнд орж, цаашлаад аймшигт үрэвсэлтэй болгож мэднэ. Нүдэнд бохирдол орсноос болж үүсэх үрэвслийг "блефарит" хэмээн нэрлэдэг. Энэ нь зовхины ирмэгийн архаг явцтай үрэвсэлт өвчин аж. Нүд загатнаж, улайж, хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь маш түгээмэл үрэвсэл тул үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. 

Нүд

3 Ам

Бохир гараа амандаа хийх нь таны бодсоноос ч илүү аймшигтай үр дүнд хүргэнэ. Энэ нь гэдэсний савханцар, цагаан хорхой гэх мэт маш олон шимэгчийг үүсгэх бөгөөд энэ нь амаар дамжин ходоод гэдсэнд хүрснээр, маш түргэн үрждэг. Учир нь ходоод гэдэс нь бактер, шимэгч үүсгэх таатай орчин болдог юм. Зөвхөн бохир гараа амандаа хийх бус, та халдвартай нэгний уруулын будаг, өнгөлөгчөөр уруулаа будахад л халдвар тархах болно.

Ам

4 Нүүрний арьс

Нүүр болон хүзүүний арьс нь биеийн бусад хэсгийн арьсыг бодоход хавьгүй нимгэн бас эмзэг юм. Тиймээс ч маш хурдан бэртэж эсвэл халдвар авдаг. Та нүүрнийхээ арьсанд бохир гараараа хүрэх төдийд л батгаших, эсвэл харшлын тууралт гарч мэднэ. Иймд ор дэрний хэрэглэл, ялангуяа дэрний уутыг тогтмол солих, нүүрэндээ бохир гараараа хүрэхгүй байхыг хичээгээрэй!

Нүүрний арьс

5 Чих

Чихний суваг ч мөн далд байдаг учир, бохир гар эсвэл чихэвч гадны биет хийхэд үрэвсэж, мөөгөнцөр, элдэв нян үржих таатай нөхцөлд болдог. Улмаар дунд чихний үрэвсэл болох магадлал өндөртэй.

Чих

Хэрэв та дараах зүйлсэд гараараа хүрсэн бол ам, чих, нүд, чих, хамрандаа хүрч оролцож болохгүй. Үүнд:

  • Гэрийн тэжээмэл амьтан
  • Шат болон хаалганы бариул
  • Мөнгө
  • Автомат мөнгөний машин
  • Олон нийтийн хэрэгсэл, угаалгын өрөө
  • Автобусны бариул

Бусадтай хэзээ ч хуваалцаж болохгүй зүйлс

  • Үсний сам
  • Хумсны хэрэгсэл
  • Бие угаах хэрэгсэл
  • Шүдний сойз
  • Дотуур хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()