Тархины судасны хатууралтай тэмцэх үр дүнтэй аргууд

Таны толгой дүүрч, сэтгэн бодох чадвар болоод ой санамж муудаж байна уу? Үе үе толгой эргэж, хатгуулж өвдөх нь тархины судас хатуурсантай холбоотой юм. Хэрэв танд дээрх шинжүүд илэрдэг бол бидний дуулгах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ тархины судсыг цэвэрлэх ардын уламжлалт аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй төдийгүй тархины үйл ажиллагааг дэмжиж, дархлаа сэргээх тустай. 

Тархины судасны хатууралтай тэмцэх үр дүнтэй аргууд
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алтан товч цэцгийн шүүс

Бэлтгэх арга:

  • Алтан товч цэцэг, мөнх ногоон ургамал, алтан цэгцүүхэй, хусны нахиа зэргийг ижил хэмжээтэйг нийлүүлж, сайтар хольж бэлтгэнэ. Энэ нь 100 гр байхад хангалттай. 
  • Үүнээсээ 1 халбагыг 0.5 литр буцалсан усанд хийж, 20 минут байлгаад, ургамлаа шүүж аваарай.

Орой орондоо орохоос өмнө стаканы тал шүүс хийж, 1 халбага зөгийн балаар амталж ууна. Тус шүүсийг уусны дараа өөр ямар нэгэн зүйл ууж болохгүй. Өглөөний цайнаас 20 минутын өмнө шүүсээ бага зэрэг бүлээсгэж, мөн л зөгийн балаар амталж уугаарай. 

Та үүнийг 1.5 сар уухад хангалттай бөгөөд энэ нь үр дүнгээ үзүүлж, таны тархи толгойг сэргэг байлгахад туслана. 

Алтан товч цэцгийн шүүс

2 Нарсны шилмүүс болон нохойн хошууны үр

Та нарсны шилмүүс (pine needles)-ийн тусламжтайгаар бөөрний үрэвсэл, зүрх судасны өвчлөл, оптик мэдрэлийн хатингар зэргийг эмчилж давхар сэргийлж чадна.

Орц:

  • Нарсны шилмүүс (буталсан) - 5 халбага
  • Нохойн хошууны үр (буталсан) - 2 халбага
  • Сонгины хальс (буталсан) - 2 халбага
  • Ус - 1 литр

Бэлтгэх арга:

Усандаа орцуудаа хийж буцалгаарай. Үүнийгээ хөргөж, таг тавин бүхэл шөнийн турш дулаан газар хадгалах хэрэгтэй.  Үүнээсээ өдөрт 500 гр-ыг ууж хэрэглэнэ. Өдрөөс өдөрт уух хэмжээгээ бага багаар нэмэгдүүлж болох юм.

Та энэхүү бэлдмэлийг сонгины хальсгүйгээр ч хийж болох бөгөөд сонгины хальс нь бөөрөнд тустай тул, та бөөрний үйл ажиллагаагаа сайжруулахыг хүсч байвал, хальс хийж болно.

Мөн нарсны шилмүүсийг нимбэгний хамт хэрэглэж, дархлаагаа сэргээх боломжтой. Нимбэгээ хальсалж жижиглэн хэрчээд, нарсны шилмүүстэй хольж, усанд найруулж ууна. Үүнийгээ хоолноос 1 цагийн өмнө, хоолноос 1 цагийн дараа уугаарай. 

Нарсны шилмүүс болон нохойн хошууны үр

3 Хушги, мандарин болон үзэм

Та тархины судсаа цэвэрлэж, гарч болзошгүй аюулаас сэргийлэхийг хүсч байвал, өглөө бүр 1 ширхэн мандарин, чимх үзэм, 3 ширхэг хушги идэж байгаарай. Эдгээрийг идсэний дараа 20 минут ямар нэгэн зүйл ууж, идэж болохгүй. Товлосон цаг болсны дараа хүйтэн ус ууж, өглөөний цайгаа уугаарай.

Энэхүү аргыг 3 сарын турш мөрдөж, өглөө бүр идсэнээр, тархины үйл ажиллагаа сайжирч, ямар ч асуудалгүй байх болно. 

Хушги, мандарин болон үзэм

4 Сармис болон ургамлын тос

Нэг багц сармисыг хэрчиж, 1 стакан ургамлын тосонд хийгээрэй. Үүнийгээ хөргөгчинд хийж хадгалах бөгөөд маргааш өглөө нь нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаж бэлтгээрэй. Нэг халбага нимбэгний шүүс, нэг халбага сонгины зуурмагийг хольж, ууна. Өдөрт гурван удаа хоолноос 30 минутын өмнө уух хэрэгтэй бөгөөд 1-3 сар хэрэглэсний дараа 1 сар завсарлаад үргэлжлүүлэн хэрэглэнэ. 

Сармис болон ургамлын тос

5 Зөгийн бал, оливын тос, нимбэгний шүүс

Та адил хэмжээтэй зөгийн бал, оливын тос, нимбэгний шүүсийг хольж, өглөө өлөн дээрээ 1 халбагыг ууна. Энэ нь тархины судсыг цэвэрлэж, толгойн өвдөлтийг намдаах төдийгүй тархины үйл ажиллагааг дэмжих аж. 

Зөгийн бал, оливын тос, нимбэгний шүүс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()