Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

Охид бүсгүйчүүд олсон мөнгөө ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүнд зарцуулдаг. Харин зовж олсон мөнгөөрөө авсан бүтээгдэхүүн нь хуурамч, дуураймал, чанар муутай байвал яах вэ? Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн сүүлийн үед маш түгээмэл болсон бөгөөд эдгээрийг оригинал бүтээгдэхүүнээс ялгахад ч бэрх болсон цаг үе. Тиймээс бид нийт бүсгүйчүүддээ зориулан хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг таньж, ялгах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

1 Хацар өнгөлөгч

Оригинал хацар өнгөлөгч, гэрэлтүүлэгч зэрэг нь маш жигд, ямар ч өө сэвгүй байдаг. Тиймээс та хамгийн түрүүнд хацар өнгөлөгчийг онгойлгож, ажиглах хэрэгтэй. Харин хуурамч бүтээгдэхүүний тухайд тоорын өнгөтэй гэсэн атлаа чангаанз шиг харагдах нь бий. 

Хацар өнгөлөгч

2 Савлагааг ажиглах

Алдартай брэндүүд бүтээгдэхүүний савлагааг чухалчилж үздэг. Тиймээс та тухайн бүтээгдэхүүнийг оригинал эсэхийг шалгахыг хүсвэл, савны таг яг таарч байна уу? үгүй юу гэдгийг ажиглахад хангалттай. 

Савлагааг ажиглах

3 Бар код

Та бар кодны тусламжтайгаар худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээ хуурамч эсэхийг мэдэж болно. Бар кодыг бичиж, интернэтээс хайж, барааны тухай мэдээллийг аваарай.

Бар код

4 Албан ёсны веб хуудаснаас мэдээлэл авах

Хамгийн баттай арга бол тухайн бүтээгдэхүүний албан ёсны веб хуудаснаас худалдан авалт хийх юм. Энэ нь таныг мөнгөө алдаж, хууртах аюулаас сэргийлнэ. 

Албан ёсны веб хуудаснаас мэдээлэл авах

5 Хэвлэлийн чанар

Бүтээгдэхүүний савлагаа төдийгүй хэвлэлийн чанарыг нь анзаарах хэрэгтэй. Мэдээж алдартай брэндүүдийн оригинал бүтээгдэхүүний хэвлэлийн чанар ч өндөр байх нь гарцаагүй. 

Хэвлэлийн чанар

6 Сериал номерыг ажиглах

Худалдаж авч буй гоо сайхны бүтээгдэхүүнд тань сериал номер байх нь гарцаагүй. Энэ нь бүтээгдэхүүний доод талд болон хайрцаг дээр ч мөн байх ёстой юм. Хэрэв тус хоёр номерын тоонууд хоорондоо зөрвөл энэ нь хуурамч бараа болохыг таниулж өгнө. Мөн оригинал бүтээгдэхүүн нь үргэлж орц, найрлагаа нэгд нэгэнгүй бичсэн байдаг бол хуурамч бүтээгдэхүүнд байдаггүй аж. 

Сериал номерыг ажиглах

7 Савлагааны чанар

Савлагаа маш чухал болохыг дээр дурдсан. Хэрэв таны худалдаж авсан бүтээгдэхүүний савыг дутуу наасан, дээр нь бичсэн үгс нь алдаатай гэхчлэн асуудлууд байвал, үүнийг хуурамч гэж үзэж болох юм. 

Савлагааны чанар

8 Савлагаан дээрх бичиг

Хэрвээ та Европ брэндийн бүтээгдэхүүн худалдан авсан байхад, дээр нь Хятадаар ямар нэгэн зүйл бичсэн бол үүнийг хуурамч гэж ойлгоорой. 

Савлагаан дээрх бичиг

9 Мэдээллийн хуудас

Бүтээгдэхүүн дээр наасан мэдээллийн хуудсыг хуулахад маш хялбар болоод цэвэрхэн авагдана. Харин эсрэгээрээ хуулрахгүй, хуулах төдийд урагдаж байвал, энэ нь чанар муутай, хуурамч бүтээгдэхүүн болохыг илтгэнэ. 

Мэдээллийн хуудас

10 Огцом хямдрал

Ямар ч алдартай брэндийн бүтээгдэхүүн 60-аас дээш хувь хямдарна гэж үгүй. Хэрэв 70-80 хувийн хямдрал зарласан гоо сайхны бүтээгдэхүүн байвал, энэ нь хуурамч, дуураймал бүтээгдэхүүн гэсэн үг юм. 

Огцом хямдрал

11 Бодит зураг

Хэрвээ та интернэтээр бараа захиалж байгаа бол хамгийн эхлээд бодит зургийг нь харах ёстойг анхаараарай. Эс бөгөөс таны захиалсан бараа төсөөлнөөс тэс өөр ирж болзошгүй. 

Бодит зураг

22
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()