Долоо хоног унтахгүй бол бидний биед юу тохиолдох вэ?

2017-10-26, 12:39
9,101

1965 онд 16 настай, Америкийн ахлах ангийн сурагч Рэнди Гарднэр (Randy Gardner) 264 цаг буюу 11 хоногийн туршид унтахгүй байж Дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. Тэгвэл 7 хоногийн турш нойргүй явахад таны бие махбодод ямар, ямар өөрчлөлт гарахыг дараах нийтлэлээс хүлээн авна уу.

Долоо хоног унтахгүй бол бидний биед юу тохиолдох вэ?
БЭЛЭГ АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Нэгдэх өдөр

Таны хувьд 24 цагийн турш нойргүй явах хэвийн л үзэгдэл байж болох юм. Гэсэн хэдий ч эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. Танд толгой өвдөх, чих шуугих зовиур төрөх бөгөөд энэ үед биеийн дулаан тэнцвэргүй болж эхэлнэ. Харин сэтгэхүйн хувьд идэвх чармайлтгүй, анхаарал нь сарнисан, тогтоох чадвар муудсан, шинийг сурах чадвараа алдсан нэгэн болж хувирдаг. 

Нэгдэх өдөр

2 Хоёрдох өдөр

Хамгийн эхлээд тухайн хүний бие дээр анзаарагдахуйц өөрчлөлт гардаг. Нүдний доогуур хар зураас татан, нүд улайж эхлэх бөгөөд биеийн бүх хэсгүүд бага зэрэг чичирч, салганаж эхлэх юм. Биеийн дулаан дунджаар 35.8 ° болтлоо буурна. Зан чанарын хувьд ч өөрчлөгдөж, сэтгэл хөдлөл багасаж эхлэх буюу 48 цаг нойргүй явсан хүн хэвийн үеэсээ 5 дахин бага үг ярьдаг байна.  

Хоёрдох өдөр

3 Гурав дахь өдөр

Энэ өдөр хамгийн ноцтой өөрчлөлтүүд үүсэж эхэлдэг. Биеийн хөдөлгөөн удааширч, эргэн тойронд болж бүхэн дургүй хүргэм болно. 72 цаг унтаагүй хүн ердийнхөөсөө илүү их идэхийг хүсэх бөгөөд ингэхдээ ихэвчлэн давстай мөн өөх тостой хоол, хүнс хэрэглэхийг хүсдэг байна. Энэхүү хооллох хэв маягт гарсан өөрчлөлтөөс улбаалан арьс дээр үрэвсэл гарч эхэлдэг ажээ.

Гурав дахь өдөр

4 Дөрөв дэх өдөр

Нойргүй явсан дөрөв дэх өдрөөс эхлээд нүүрэн дээрх үрчлээснүүд илүү тодорч, арьс цонхийж эхэлнэ. Сонсох болон харах мэдрэхүй доголдож эхлэх бөгөөд улмаар цаг хугацаа, орон зайн мэдрэмжгүй болдог. 

Дөрөв дэх өдөр

5 Тав дахь өдөр

120 цаг нойргүй явснаар зовхи хүндрэх, асар хүчтэй толгойн болон нүдний өвчнийг мэдэрч эхэлнэ. Үүнээс цаашид эрч хүч мэдрэхээ больж таны бие мах бод, сэтгэл санаа тэр чигтээ сульдана. Үүгээр ч зогсохгүй тухайн хүн бусдыг таних чадвараа алддаг. 

Тав дахь өдөр

6 Зургаа дахь өдөр

Энэ өдрөөс эхэлж тухайн хүн бараг л сэтгэцийн өвчтөн болж хувирна. Тархины ихэнх хэсгийн ажиллагаа удааширч булчингийн үйл ажиллагаанд ч ноцтой доголдол үүснэ. Бие, сэтгэцэд гарсан өөрчлөлтүүд альцгаймерын өвчтэй хүнтэй адил болох бөгөөд хэл яриа удаан болдог. 

Зургаа дахь өдөр

7 Долоо дахь өдөр

Долоо хоногийн туршид нойргүй явах нь үе мөчний хэвийн ажиллагаа болон хэл ярианы чадварыг алдагдуулдаг. Ийм үед хүн хамгийн хялбархан ажлыг ч гүйцэтгэж чадахгүй болох бөгөөд мэдрэлийн эсүүд идэвхигүй болж, зүрхний булчин ажиллах чадвараа алдана. Эцэст нь дархлааны систем бие махбодыг гэмтээх вирустэй тэмцэхээ зогсоодог. 

Долоо дахь өдөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()