Ирээдүйд устаж үгүй болох ажил мэргэжлүүд

Техник технологийн хурдацтай, басхүү үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед бидний чухал хэмээн боддог байсан мэргэжлүүд нэг л мэдэхэд нийгмээс арчигдаж эхлээд байна. Магадгүй бид техник технологийн оргил үе рүү шилжиж буйн илрэл ч байж болох юм. Бид энэ удаагийнхаа нийтлэлээр та бүхэндээ тун удахгүй хэрэггүй болох ажил, мэргэжлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Ирээдүйд устаж үгүй болох ажил мэргэжлүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Зураг угаадаг хүн

Авсан зурагнуудаа зурагчний газар очиж угаалгадаг цаг удахгүй өнгөрөх гэнэ. Сүүлийн үеийн дэвшилтэт технологиудын тусламжтай бид өнөөдөр гар утсаараа мэргэжлийн зургийг авч, тусгай төхөөрөмжийн тусламжтай өөрөө угаадаг болж байна. Энэ нь хүмүүсийн хэрэглээ болтлоо мэдээж удах ч, тодорхой хугацааны дараа зурагчин, зураг угаадаг хүн хэмээх ойлголт, мэргэжил үгүй болох гэнэ. Ингээд бодохоор бид ирээдүйд үр хүүхдэдээ зөв мэргэжил, боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй юм шиг...

Зураг угаадаг хүн

2 Тог, усны байцаагч

Тус мэргэжил нь магадгүй маш эрэлттэй, хэрэгцээтэй мэт боловч, тун удахгүй технологийн хөгжилд шахагдаж, үгүй болох аж. Айл бүр тог, ус хэрэглэдэг нь үнэн боловч, тог усны заалтыг электрон, цахим хэлбэрт шилжүүлснээр маш олон ажлыг хөнгөвлөх юм. Цахим системийн тусламжтай айл бүр тоолуурын заалтаа хянаж, тог усны ашиглалтын зардлыг хялбархан шилжүүлэх боломжтой.

Тог, усны байцаагч

3 Даатгалын ажилтан

Судалгаагаар 2030 он гэхэд даатгалын ажилтан хэмээх ажлын байр үгүй болно хэмээжээ. Учир нь тухайн үед бүхнийг цахимаар болон автомат машинаар шийдсэн байхаар төлөвлөөд байгаа юм. Харин өнөөгийн байдлаар даатгалын ажилтан нь эрэлттэй ажлын байраар нэрлэгдээд байна.

Даатгалын ажилтан

4 Аялалын агентлаг

Аяллын тухай мэдээ мэдээлэл, тасалбар, билет захиалах, аялалын төлөвлөгөө боловруулах зэргийг аяллын агентууд хийдэг ч, тун удалгүй энэ мэргэжил үгүй болох ажээ. Учир нь хүмүүс аяллын хөтөлбөр, тасалбараа өөрийн биеэр зорьж захиалахаас илүүтэй, цахимаар шийдэхийг илүүд үзэж байгаатай холбоотой юм. Сүүлийн үеийн томоохон нислэгийн компани, зарим аяллын агентууд ч мөн энэ систем рүү шилжээд байгаа билээ.

Аялалын агентлаг

5 Электроникийн инженер

Өнөөдрийн байдлаар электроникийн инженер нь эрэлт ихтэй, цалин өндөртэй албан тушаалуудын нэгд ороод байгаа юм. Учир нь сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмж нь хараахан хүний ур чадварыг гүйцэж ирээгүйтэй холбоотой. Зөвхөн шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг л ийн ухаалаг болгож байна. Гэвч ойролцоогоор 30 жилийн дараа тус мэргэжил огтхон ч шаардлагагүй болох ажээ. 

Электроникийн инженер

6 Худалдагч

Та анзаарч байгаа бол сүүлийн үеийн томоохон дэлгүүрүүдэд үйлчлүүлэгчид өөрөө өөртөө үйлчилж эхэлж байна. Бараагаа өөрөө сонгож авахаас гадна, төлбөрөө хэрэглэгчид зориулсан машинд уншуулж эхэлснээр худалдагч, кассын оролцоо улам бүр л багассаар байгаа нь нууц биш юм. Одоогоор 20 жилийн өмнө худалдагч нь мэргэжил байсан төдийгүй, олон залуус тус мэргэжлээр суралцаж төгссөн. Харин өнөөдөр хүссэн хүмүүс л худалдагч хийж байгаа нь тус мэргэжил төдий чинээ эрэлт хэрэгцээгүй болсныг харуулж байгаа билээ.

Худалдагч

7 Нэхмэлчин

Нэгэн үе нэхмэл, оёдлыг зөвхөн хүний оролцоотой, гараар хийж байсан бол сүүлийн үед бүтээгдсэн технологи, машины тусламжтай нэхмэлийг хүнээс илүү хурдан, бас чанартай хийж байна. Энэ нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна, борлуулалтын хувийг ч мөн өсгөж байгаа юм. Хамгийн чухал нь хүний гараар нэхэхэд төвөгтэй, олон чимхлүүр нэхмэлийг түргэн хугацаанд нэхдэгээрээ онцлог. Иймээс ч тун удахгүй гар урлал хэрэгцээнээс гарах биз ээ.

Нэхмэлчин

8 Фермер

Хуучин цагт л ургацаа өөрийн гараар хурааж бэлтгэдэг байна. Харин өнөөдөр хувь хүн ч биш бол, бүхнийг машин, тоног төхөөрөмжөөр гүйцэтгэж байна. Хэдийгээр бүх оронд тоног төхөөрөмжийг хэрэглээгээ болгоогүй байгаа ч, тун удахгүй тус мэргэжил ор мөргүй алга болоход хүмүүс нэг их гайхахгүй болов уу. Ялангуяа судлаачдын үзэж байгаар 2022 он гэхэд фермер хэмээх ажлын байр, мэргэжил үгүй болно гэжээ.

Фермер

9 Сонингийн ажилтан

Хүмүүс фэйсбүүк цахим ертөнцийг амьдралдаа өргөнөөр ашиглах болсон тэр мөчөөс л сонин дээр хэвлэгддэг мэдээ мэдээлэл, зарыг уншиж сонирхох хүмүүсийн тоо эрс буурсан. Чухам нас тогтсон болон өндөр настай хүмүүс л сонин унших нь түгээмэл байна. Харин тун удахгүй сонингийн ажилтнуудын байр суурь ганхах бөгөөд үгүй болох юм.

Сонингийн ажилтан

10 Шуудан зөөгч

Цахим хаяг, гар утас, харилцаа холбооны технологи үүсэн бий болсноос хойш хүмүүс хоорондоо захиа зурвас илгээх нь эрс багассан. Харин түүний оронд албан бичиг, гэрээ хэлцлийн материалыг л ийн шуудангаар солилцож байгаа билээ. Тиймээс ирээдүйд шууданчийн ажил үгүй болох бөгөөд хүмүүс хоорондоо цахимаар харилцах аж.

Шуудан зөөгч

11 Гэрийн үйлчлэгч

Өнөөдөр тэргүүн баячууд хүнээр гэрийн үйлчлэгч, тогооч хийлгэх бус ухаалаг роботыг авах болжээ. Учир нь роботыг хүссэн үедээ хэзээ ч ажиллуулах боломжтой бөгөөд хамгийн чухал нь цалин хөлс, бусад зүйлд санаа зовох шаардлагагүй юм. Ойролцоогоор 2030 он гэхэд баячууд хүнээр бус роботоор гэрийн ажлаа хийлгэх гэнэ.

Гэрийн үйлчлэгч

12 Жолооч

Ирээдүйд гэлтгүй өнөөдөр ч гэсэн "Google" компани жолоочгүй машиныг зохион бүтээж байна. Харин 2030 онд гэхэд энэ нь хүмүүсийн хэрэглээ болж, дэлхий нийтээр тархах гэнэ. Жолоочгүй машиныг гаргаснаар хүнээс шалтгаалах бүхий л осол авааруудын тоо цөөрөх бөгөөд ингэснээр жолооч хэмээх мэргэжил үгүй болох аж.

Жолооч

52
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()