Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг өөр өөр гарагаас ирсэн гэвэл хэн ч эргэлзэхгүй. Учир нь тэд бүх зүйлсийг өөр өөрөөр хийж, юм бүхнийг эсрэг тэсрэг өнцгөөр хардаг. Тэгвэл хамтдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аливааг хийхдээ ямар ялгаа гаргадаг тухай сонирхолтой мэдээлэлтэй танилцъя. 

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа

Тэднийг Стас болон Юли гэдэг. Тэд нэгнийгээ тун сайн мэдэх эртний найзууд бөгөөд маш олон зүйлс дээр маргалдаж, өөр өөрөөр харж дүгнэдэг байна. Тиймдээ ч залуус эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг олон нийтэд дэлгэн харуулахаар зорьсон аж. 

1 Зураг авахуулах байрлал

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зураг авахуулах байрлал нь эсрэг тэсрэг байдаг. Эрчүүд биеэ илүү том, хүчирхэг харагдахыг хичээж, цээжээ төвийлгөж, булчингаа чангалдаг байна. Харин эмэгтэйчүүд аль болох туранхай болоод цэгцтэй харагдахын тулд гэдсээ татаж, эгц урдаас биш хажуу талаасаа зургаа авахуулахыг илүүд үздэг гэнэ. 

Зураг авахуулах байрлал

2 Эд зүйлсийг барих

Эмэгтэйчүүд аливаа зүйлсийг хоёр гараараа илбэн таалж буй мэтээр барьдаг. Энэ нь тэдний төрөлхийн зан чанартай холбоотой бөгөөд аливаад зөөлхөн хандаж, дулаахан ханддагийн илрэл юм.

Харин эрчүүдийн тухайд аливаа зүйлсийг нэг гартаа чанга атган барьдаг. Хүнд зүйлсийг ч нэг гартаа өргөж, хүчээ гайхуулдаг байна. 

Эд зүйлсийг барих

3 Гараа үзүүлэх

Охид бүсгүйчүүд гарандаа анхаарал хандуулж, маникюр хийлгэж, гоёдог. Тиймдээ ч гараа харуулаач гэвэл доош нь унжуулж, өндөр үнээр хийлгэсэн хумсаа харуулдаг аж.

Эрчүүдэд гар бол хүчтэй, том байх ёстой гэж үздэг. Тиймдээ ч гараа харуулаач гэвэл алгаа дэлгэж, илүү том болоод хүчтэй харагдуулахыг хичээдэг. 

Гараа үзүүлэх

4 Эргэж харах

Хэрвээ та эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг араас нь дуудвал, тэд өөр өөрөөр эргэж харах болно. Эрчүүд биеэ бүтэн эргүүлж харах бол, эмэгтэйчүүд зөвхөн толгойгоо эргүүлж, үсээ намируулна. 

Эргэж харах

5 Аялалд явахдаа сонгох 5 зүйл

Юли болон Стасаг аялалд явахдаа эдгээрээс хамгийн хэрэг болох 5 зүйлээ сонго хэмээсэн байна. 

Юлигийн тухайд сахлын хутга, карт, шүдний сойз, шампунь болон тос зэргийг сонгосон аж. 

Аялалд явахдаа сонгох 5 зүйл

Стасагийн тухайд "Би кредит картыг хамгийн түрүүнд сонгосон. Мөнгө байхад бүхнийг авч болно. Мэдээж аялалд явж байхад камер хамгийн чухал бас яаралтай үед хэрэг болж магадгүй гээд эм авчихсан. Индүүг дэлгүүрээс олж авна гэдэг бас бэрх асуудал тул индүүг сонгосон" хэмээжээ. 

6 Цамцаа тайлах

Тэд цамцаа ч өөр өөрөөр тайлдаг. Эмэгтэй хүмүүс доороос дээш чиглэлд тун ч халуухан байдлаар тайлдаг бол эрчүүд дээрээс нь татаж, тайлдаг байна. 

Цамцаа тайлах

7 Өөрт тухтай байдлаар суухад

Эмэгтэйчүүд хөлөө ачиж суухыг хамгийн тухтай гэж үздэг бөгөөд аль болох хөлөө урт харагдуулахыг хичээдэг.

Эрчүүд сандлаа налж, хөлөө дэлгэж, нэг ёсондоо хайнга байдлаар суудаг байна. 

Энэ нь тэдний зан чанар болоод төрөлхийн өөр байдлаас хамаардаг. Эрчүүд хөлөө дэлгэж, тухлан сууж байгаа нь төрөлхийн удирдагч зан чанараас улбаатай бол, эмэгтэйчүүд хөлөө ачиж, аль болох биеэ хумиж суух нь эрхэмсэг байдлын илэрхийлэл аж. 

Өөрт тухтай байдлаар суухад

8 Бөмбөг шидэх

Мэдээж эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хүчтэй байхаар бүтээгдсэн. Тиймдээ ч бөмбөгийг нэг гараараа хүчтэй шидэж, эр бяраа гайхуулдаг. Эмэгтэйчүүдийн тухайд ихэвчлэн бөмбөгийг хоёр гараараа барьж, зориг муутайхан шиддэг байна. 

Бөмбөг шидэх

9 Ханиалгах

Ханиалгах үед эрчүүд гараа зангидаж, амаа дардаг. Харин эмэгтэйчүүд гарын алгаараа амаа дардаг бөгөөд толгойгоо бага зэрэг доошлуулна. 

Ханиалгах

10 Эвшээх

Эрчүүд ихэвчлэн хээгүй хүмүүс байдаг тул томоо гэгч нь ангайгаад л сууж байдаг бөгөөд барагтай л бол амаа таглана гэж үгүй. Харин амаа таглахаар бол нэг гарын алгаа ашиглана. Бүсгүйчүүдийн тухайд санаа нь зовсон байдалтай ичэнгүйрэн эвшээнэ. Мэдээж ингэхдээ олны нүднээс нуугдаж, ам хамраа дардаг.

Эвшээх

11 Үсээ хойшлуулах

Үсээ хойшлуулахдаа эрчүүд самаар самнаж буй мэтээр арагш нь дардаг. Ингэхдээ зөвхөн нэг гараа ашиглах бөгөөд энэ нь тун ч халуухан харагддаг. Харин эмэгтэйчүүд хоёр гараа ашиглан, үсээ янзална. 

Үсээ хойшлуулах

12 Халуухан бүсгүйг сонго гэхэд

Стасагийн тухайд: "Сонголт хийхэд их хэцүү байсан ч, би 4 дэх зургийг сонгосон. Учир нь тэд бусад бүсгүйчүүдээс илүү хүчирхэг болоод халуухан харагдсан. Тод нүүр будалт нь түүнийг улам бүр харц булаам болгосон".

Юлигийн тухайд: "Надад 3-р зургийн эмэгтэй таалагдсан. Биеийн галбир, царай төрх нь үнэхээр халуухан. 4 болон 5-р зургийг бүсгүйчүүд таалагдаагүй. Хэт хиймэл юм шиг санагдсан" хэмээжээ. 

Халуухан бүсгүйг сонго гэхэд

37
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()