Хөгшрөх тусам цаг хугацаа хэрхэн өөрчлөгддөг вэ?

Танд цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч байгаа мэт санагддаг уу? Жил, сар, өдөр хоногууд ээлжлэн хөвөрч, нэг л мэдэхэд нэг жил, ахин нэг жил гээд л... Харин үүнийг нэгэн загвар зохион бүтээгч ажиглаж, цаг хугацааны тухай сонирхолтой хүснэгтийг бүтээжээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хөгшрөх тусам цаг хугацаа хэрхэн өөрчлөгддөг вэ?

Энэхүү цагийн хүснэгтийг Австрийн "BMW" компанийн загвар зохион бүтээгч Максимилиан Кинер (Maximilian Kiener) зохион бүтээсэн бөгөөд философич Пол Жанетын мэдэгдэл дээр суурилан бүтээсэн байна. Энэхүү цагийн хүснэгтийг энгийнээр тайлбарлавал:

10 настай хүүхэд нэг жилийн амьдралынхаа 1/10 гэж ойлгох бол, 50 настай хүн үүнийг 1/50 гэж ойлгоно. 1 сартай хүүхдийн тухайд, нэг долоо хоног нь тэдний амьдралын 1/4 болж таарах юм. Хэрвээ та 14 настай бол 1 жил амьдралын тань 7 хувийг эзэлнэ. 

Хэрвээ танд цаг хугацаа маш хурдан өнгөрч байгаа мэт санагдаж, энэ жил өнгөрсөн жилээс илүү хурдан урсан одож байвал, өөрийгөө хөгширч байна гэж ойлгох хэрэгтэй.

Амьдрал хэр богинохон бэ?

Та өдөрт 8 цаг унтдаг бол амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлж байна гэсэн үг. Цэцэрлэг, сургууль гээд төгсөх хүртэл 12 жил, 3-4 жил их сургуульд сурна. Ингээд та үлдсэн 45 жилээ, долоо хоногт 40 цаг ажиллаж өнгөрүүлэх бол, таны амьдралын 10 хувь нь идэж, угаах, гэрийн ажил хийхэд зарцуулагдана. 
Ингээд бодохоор амьдрал хэтэрхий богинохон. Тиймээс та хором мөч бүрийг баяр баясгалантай, аз жаргалтай өнгөрүүлээрэй. Хэн нэгэнд гомдож, бусдыг үзэн ядаж, хорон муу санаа өвөртөлж явах нь таны аз жаргалтай байх мөчүүдээс хулгайлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Амьдрал хэр богинохон бэ?

28
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()