“Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэрүүд шоунаас өмнө жингээ хэрхэн хасдаг вэ?

Эмэгтэй хүн бүрийн үлгэр дууриалал болсон бүсгүйчүүд бол яахын аргагүй алдарт Викториан Секретийн сахиусан тэнгэрүүд билээ. Өв тэгш бие хаа, үзэсгэлэнт төрх царай нь дэлхий нийтээр алдаршиж, хүн бүхний анхаарлыг татаж чаддаг. Харин зарим хүмүүс тэдний өөгүй сайхан биеийг ердөө л бурхнаас өгсөн бэлэг, өөрсдөө ямар ч хүчин чармайлтгүйгээр, үүнийг олоод авчихсан мэт атаархдаг. Гэхдээ тэд ч мөн тэрхүү сайхан бие галбираа цогцлоохын тулд бидний төсөөлж ч байгаагүй их хөлсийг урсгадаг байх юм. Иймд бид та бүхэндээ "Викториа Секрет"-ийн алдартай загвар өмсөгчдийн жингээ хадгалдаг аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

“Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэрүүд шоунаас өмнө жингээ хэрхэн хасдаг вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хэр олон давтамжтай дасгал хийдэг вэ?

Алдартай загвар өмсөгч бүсгүйчүүдийн тухайд өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийж, хооллолтоороо жингээ зохицуулдаг. Харин "Victoria's Secret"-ийн шоунд оролцохоор болсон бүсгүйчүүд сарын өмнөөс эхлэн хатуу чанга бэлтгэлд хамрагдаж эхэлдэг байна. 

Тэд хэчнээн өв тэгш биетэй байлаа ч, шоу эхэлтэл сарын турш хүнд хэцүү дасгалуудыг заавал хийж, дотуур хувцас өмссөн үед биеэ төгс харагдуулах үүрэг хүлээдэг аж. Гэвч "Викториан Секрет"-ийн моделиудын хувьд энэ бүхэн тийм ч сүртэй зүйл биш гэнэ. 

Охид бүрийн биеийн онцлогоос хамаарч өөр өөр дасгал хөдөлгөөн хийлгэдэг байна. Зарим нь өдөрт 2 удаа хүчний дасгал сургуулилт хийх бол зарим нь йог, баллет зэргээр хичээллэдэг. 

Хэр олон давтамжтай дасгал хийдэг вэ?

2 Дээс эргүүлэх

Дээс үсрэх нь жаахан хүүхдийн тоглоом мэт санагдах ч маш үр дүнтэй юм. Викториан Секретийн халуухан сахиусан тэнгэр Адриана Лима (Adriana Lima) нь дээс үсэрч жингээ хадгалдаг гэх бөгөөд тэрээр яг л мэргэжлийн тамирчин мэт үсэрч байгааг бичлэгээс үзэж болно. 

Дээс эргүүлэх

3 Боксоор хичээллэх

Боксоор хичээллэх нь арьсан доорх өөхийг шатааж, эрчимтэй турахад тусладаг аж. Энэ нь эмэгтэйчүүдийн дунд тун ч алдартай бөгөөд охид бүсгүйчүүд тус спортын төрлийг сонирхон хичээллэх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм.

Тус спорт нь биеийн бүх хэсэгт адил нөлөө үзүүлж, богино хугацаанд төгс бие галбиртай болоход туслана. Боксын спортоор Адриана Лима, Жижи Хадид гэхчлэн олон сахиусан тэнгэрүүд хичээллэдэг байна. Жижи Хадидын тухайд тайзан дээр сахиусан тэнгэр мэт харагдах ч боксын рингэн дээр хүчирхэг мангас болж хувирдаг аж. Энэ нь бүсгүйг төгс бие галбиртай болгож өгснөөс гадна сэтгэл санааны хувьд ч хүчирхэг, юунд ч үл бууж өгдөг нэгэн болгожээ.

Боксоор хичээллэх

4 Тэнцвэрээ хадгалах

Тэнцвэрээ олж сурах нь хамгийн чухал аж. Биеэ зөв хөгжүүлж, ямар өө сэвгүй байхын тулд хамгийн гол нь тэнцвэрээ олох бөгөөд үүнийг суралцахын тулд багагүй хөлс урсгаж, өөрийгөө дайчлах хэрэг гарна. Та ч бас үүнийг сурахыг хүсч байвал, мэргэлжийн багшаас зөвлөгөө авч, зааврын дагуу хичээллэх хэрэгтэй. Ганцаараа дур мэдэж хийх нь эсрэгээрээ биеийн галбирыг алдагдуулах аюултай аж. 

Тэнцвэрээ хадгалах

5 Гантил өргөх

Хүнд жинтэй гантил өргөж, суулт буюу скуат хийх нь охидын дунд хамгийн түгээмэл дасгал юм. Алдартай загвар өмсөгч бүсгүйчүүд ч мөн тус дасгалыг хийж, өгзгөө зөв хэлбэртэй болгохын зэрэгцээ биеийн тэнцвэрээ хадгалж сурдаг байна. 

Бүсгүй та ч мөн тэдэнтэй адил төгс биетэй болохыг хүсч байвал, өгзөгний булчингаа чангалж, суултыг зайлшгүй хийх шаардлагатай. 

Гантил өргөх

6 Төхөөрөмж шаардагдахгүй дасгал хөдөлгөөн

Викториа Секретийн загвар өмсөгчдөд ямар ч дасгал хөдөлгөөн хийхгүй амрах үе гэж үгүй. Учир нь тэд ямагт өөрийн гол нэрийн хуудас болсон биеийн галбиртаа анхаарч, чөлөө зав гарвал дасгал хийж байх шаардлагатай болдог. Тиймдээ ч тэд амралт, аялалаар явж байсан ч, амьдралын хэмнэлээ алдалгүй, төхөөрөмж шаардагдахгүй энгийн дасгалуудаа хийдэг байна. 

Та ч бас тэдний энэхүү хичээнгүй байдлаас суралцаж, өдөр тутамдаа өөрт тохирох дасгал хөдөлгөөнийг хийж заншсанаар, богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрч, турах болно. 

Төхөөрөмж шаардагдахгүй дасгал хөдөлгөөн

7 Йогийн дасгал

Өхөөрдөм төрхөө халуухан биеэрээ чимдэг загвар өмсөгч Миранда Керр (Miranda Kerr) йогаар хичээллэдэг байна. Түүний сайхан биеийн нууц нь йог бөгөөд тэрээр “Victoria’s Secret”-ийн загвар өмсөгч байхаа больсон ч, гэсэн үргэлжлүүлэн гоо төрхөндөө анхааран, эрчимтэй хичээллэж байгаа юм. 10 жилийн өмнөөс йогоор хичээллэж эхэлсэн төдийгүй зөвхөн биеийн галбираа хадгалах гэж бус сэтгэл санаагаа тайвшруулж, ухаанаа тэлэх боломжыг нээж өгдөг тул энэхүү төрлийг сонгосон байна.

Йогийн дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()