Цуврал алуурчдаас мултарч чадсан хүмүүс

Германы гэмт хэрэг судлаач эрдэмтэн 150 цуврал алуурчид дээр судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь тухайн гэмт хэрэгтэн хэн нэгнийг алахаасаа өмнө дор хаяж 31 хүнийг барьцаалах, алах оролдлого хийдэг байна. Ийм учраас зарим хүмүүс гэмт хэрэгтний хараанд өртөснөө өөрсдөө ч мэддэггүй. Тэгвэл цуврал алуурчдын гараас амжилттай мултарч чадсан 10 түүхийг сонирхуулъя.

Цуврал алуурчдаас мултарч чадсан хүмүүс

1 Кала Броун

Тодд анхны гэмт хэргээ 15-хан настай байхдаа үйлдэж байжээ. Тэрээр өөртэйгөө нас чацуу охиныг барьцаалж, хүчиндэж байсан бөгөөд үүнийхээ хариуд 14 жил шоронд хоригдсон байдаг. Харин шоронгоос гарсныхаа дараа тэрээр тун амжилттай худалдааны төлөөлөгч болсон ба тухайн үед удирдлага дор нь ажиллаж байсан 32 настай Кала Броун болон түүний найз залуу алга болсны дагуу цагдаа нар мөрдөх ажиллагааг эхлүүлжээ. Олон сарын мөрдлөгийн үр дүнд Кала Броуныг Тоддын эдлэндэх агуулахаас гинжээр хүлэгдсэн байдалтай байхыг олсон бөгөөд тэрээр энэ агуулахад 2 сар гаруй амьдарсан аж. Харин түүний найз залуу нь аль хэдийн нас барсан байжээ. Мөн эдлэнгээс 1 жилийн өмнө сураггүй алга болсон хосуудын цогцсыг олсон байна. Үүнээс гадна Тодд өмнө нь 4 хүний аминд хүрсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрчээ.

Кала Броун

2 Кейт Моир

Тэрээр 17 настай байхдаа цуврал алуурчин хосод барьцаалагдаж байжээ. Энэ хос өмнө нь 4 эмэгтэйг барьцаалж, хүчиндэж, амь насыг нь хөнөөж байсан нь хожим мөрдлөгийн явцад ил болсон байдаг. Хосууд 17 настай Кейт Моирийг гэртээ аваачсан эхний өдрөө  удаа дараа хүчиндэж, тамласан аж. Харин хоёр дахь өдөр хосуудыг ажилдаа явсан хойгуур Кейт цонхоор үсрэн амжилттай оргосон байна. Ийнхүү цагдаагийн газар мэдээлэл өгч, цагдаагийнхан хэргийн дагуу шалгаж хосуудыг баривчилж байжээ.

Кейт Моир

3 Жэн Доу

2016 онд Охио мужийн, Эшлэнд хотын цагдаагийн хэлтэс Жэн Доу гэж нэрээ нууцалсан эмэгтэйгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага хүлээн авчээ. Жэн Доу хүчирхийлэгч унтаж байх  зуур залгасан бөгөөд азаар эмэгтэй байгаа байшингийнхаа хаягийг мэдэж байсан нь цагдаа нар түргэн ирж түүнийг аврахад том нөлөө болсон байдаг. Бүсгүйг аварсныхаа дараа цагдаа нар гэмт хэрэгтний гэрийг шалгаж 2 эмэгтэйн цогцсыг олжээ. Гэмт хэрэгтэн би өмнө нь бусдыг алж байсан нь үнэн ч Жен Доуг алах хүсэлгүй байсан, харин ч бид гэрлэх гэж байсан хэмээн тайлбарласан байна.

Жэн Доу

4 Рожер Спронст

Тэрээр замын унаанд дайгдахаар хурдны замын ойролцоо зогсож байжээ. Үл таних нэгэн эр түүнд унаа санал болгосон бөгөөд хэдий жолооч түүнд таалагдаагүй ч тэрээр урилгыг хүлээн аван машинд нь суусан байдаг. Түүний сэжигтэй үйлдлээс болоод Рожер машинаа зогсоохыг хүссэн боловч жолооч түүнийг сандалд нь хүлэхийг оролдсон аж. Азаар Рожер түүнээс мултран ойр байрлах цагдаагийн хэсэгт очиж болсон явдлын талаар мэдүүлжээ. Энэхүү явдлаас 10 хоногийн дараа уг хэрэгтнийг баривчилсан байна.

Рожер Спронст

5 Лиза МкВей Ноланд

Флорида мужаар явж 10 гаруй аллага, үүнээс илүү хүчингийн хэрэг үйлдсэн Боббигийн сүүлийн хохирогч нь Лиза байжээ.  Тухайн үед Лиза 17 настай байсан бөгөөд ажлаасаа гэртээ харьж байх замдаа алга болсон байдаг. Бобби түүнийг дугуйнаас нь хүчээр буулгаж олсоор хүлээд өөрийнхөө байшинд аваачиж 26 цагийн туршид хүчиндсэн бөгөөд  үүнээс болж Лиза амиа хорлохоор төлөвлөж байсан ч амьд насныхаа төлөө тэмцэхээр шийдсэн аж. Ийнхүү алуурчинтай чин сэтгэлээсээ ярилцаж, холбоо харилцаа үүсгэхийг хүссэн ба энэ нь ч амжилттай болж Бобби түүнийг алахын оронд, гэрийнх нь ойролцоо хүргэж өгөөд өөрөө цагдаа нарт баривчлагдсан байдаг.

Лиза МкВей Ноланд

6 Фэлисити Нигтингэл

Замын унаанд дайгдах заримдаа маш аюултай. 1980 онд тэрээр гэрээсээ ажилруугаа замын унаанд дайгдан явж байжээ. Гадаа бүрхэг болж байсан тул жолооч түүнийг гэрлүүгээ дагуулж явах санал болгосон ч бүсгүй эелдгээр татгалзсан байна. Фэлисити маш олон удаа явсан замаа сайтар мэдэх тул жолоочийг буруу замаар явж байгааг мэдээд жолоочид энэ хавьд найз маань хүлээж байгаа хэмээн худлаа хэлж машинаас аюулгүй бууж чаджээ.

Фэлисити Нигтингэл

7 Мария Хернандез

1985 онд 19 настай Мариа гараашдаа ортол түүний нүүрлүү үл таних эрэгтэй буу чиглүүлэн зогсож байжээ. Алуурчин түүнийг буудсаныхаа дараа өрөөнд нь орж найзыг нь ч мөн буудсан байдаг. Аз болоход Мариа алуурчныг бууны гохоо дарах үед гараа нүүрнийхээ хажууд барьсан байх бөгөөд бууны сум түүний бөгжийг онон ойгоод толгой бус баруун гарыг нь оножээ. Ийм аз түүний найзад тохиогоогүй нь харамсалтай.

Мария Хернандез

8 Бурхны номлолын ачаар аврагдсан бүсгүй

Стефан Морин бол 1970-аад оны үед тун алдартай байсан цуврал алуурчин юм. Тэрээр мужаас мужийн хооронд аялан, хуурамч бичиг баримт ихээр хэрэглэдэг байсан учраас “Хамелеон” гэх хочтой болж байсан гэнэ. Цагдаа нар удаан хайсны эцэст түүнийг баривчилсан бөгөөд нотлогдсон 3 аллага, нотлогдоогүй ч магадлал өндөртэй 30 гаруй аллагын хэргээр түүнд цаазын ял оноож байжээ. Хачирхалтай нь тэрээр сайн дураараа бууж өгсөн байдаг. Үүний учир нь Стефан эрэн сурвалжлагдаж байхдаа Палм гэх нэртэй бүсгүйг барьцаалж байжээ.  Цагдаа нараас зугтаж байсан тул өөр хотруу явах шаардлага тухайн үед тулгарсан байдаг. Ийнхүү машинаар зугтаж байх үедээ бүсгүй  түүнд Христийн сургаалыг сонсгосон бөгөөд энэ нь түүнд ихээр нөлөөлж, сайн дураар бууж өгсөн ажээ.

Бурхны номлолын ачаар аврагдсан бүсгүй

9 Анна Уиллиамс

АНУ-ын Канзас мужийн иргэд Америкийн алдарт Цуврал алуурчин Рэйдэрийг өөрсдийнх нь дунд нуугдан амьдарч байгаа гэж сэжиглэдэг байсан гэнэ. Рэйдэр гэгч нь тохиромжтой цаг гарахгүй л бол алахаар төлөвлөсөн хүнээ хэдэн жилээр ч хамаагүй дагадаг нэгэн юм. Цагдаагийнхан түүнийг 2005 онд баривчлахад тэрээр 11 дэх аллагаа төлөвлөж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэгэнт хотын иргэдийг айлгаж байсан хэрэгтэн баригдсан учраас өмнө нь "Сэжиг бүхий хүн өөрийг нь дагаж байна" гэж таамагладаг байсан эмэгтэйчүүд түүнрүү захиа бичиж уг хүнийг Рэйдэр мөн эсэхийг асуудаг байсан байна. Тэдний нэг нь Анна байсан бөгөөд хэрвээ тэр нэгэн шөнө гэрлүүгээ харих замдаа охиныхоо гэрээр зочилж саатаагүй байсан бол Рэйдэрийн гарт амиа алдах байснаа хожим олж мэджээ.

Анна Уиллиамс

10 Ронда Стэплий

Тэрээр 27 жилийн туршид өөрийнхөө гунигт түүхийг бусадтай хуваалцаагүй гэнэ. 21 настай байхдаа их сургуулийнхаа гаднаас гэрлүүгээ хүргүүлэх зорилгоор танихгүй эрийн машинд суужээ. Гэсэн ч бүх зүйл буруугаар эргэн түүнийг гэрлүү нь бус ой модруу хүчээр авч очин олон удаа хүчиндэж, тамласан байдаг. Азаар Ронда зугтааж чадсан бөгөөд уулын ойролцоо урсах голруу үсэрч тамлагчийн гараас мултарсан гэдэг. Гэхдээ ойр тойрны хүмүүсээсээ санаа зовон 27 жилийн туршид хэнд ч яриагүй түүхээ олон нийтэд дэлгэн, ном болгон хэвлүүлжээ.

Ронда Стэплий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()