Дубай таны төсөөлж байгаа шиг үлгэрийн хот биш

Ирвэс, арслан гээд махчин амьтныг гэртээ тэжээж, машиндаа суулган авч яваа үзэгдлийг та зөвхөн Дубай хотод л харах боломжтой. Хүнгүй шахуу байсан газарт хэдхэн жилийн дотор Дэлхийд "баян, тансаг"-аараа гайхагдсан хотыг бүтээж чадсан нь яах аргагүй гайхалтай. Ийм ч учраас Дубай гэх нэрийг сонсохоор бидний санаанд газрын тосны магнатууд, зугаа цэнгэл, асар их мөнгөтэй баячууд л буудаг. Тэгвэл жинхэнэ Дубай ямар байдаг вэ? Таны үнэн гэж боддог байсан ч бодит байдал дээрээ худал 15 баримтыг хүргэе.

Дубай таны төсөөлж байгаа шиг үлгэрийн хот биш
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Ажлын байр элбэг

Дэлхийн ихэнх орнуудын адилаар Арабын Нэгдсэн Эмират Улсад ажилгүй иргэд маш олон байдаг. Тус улсын 920 иргэдийн дунд ажлын байрны талаар судалгаа явагдаж байсан бөгөөд эдгээр хүмүүсийн 63 хувь нь ажлын байр олоход хүндрэлтэй байдаг гэжээ.

Ажлын байр элбэг

2 Хүн бүр их хэмжээний цалинтай

Холливуудийн адилаар Дубайг алтанд умбасан газар гэж төсөөлдөг хүмүүс цөөнгүй. Хотын хүн ам нь 3 сая орчим бөгөөд үүний ихэнхийг нь газрын тосны магнатууд эсвэл алдартнууд бүрдүүлдэг. Гэсэн хэдий ч Дубай хотын дундаж ажилтан өдөрт 14 цагийн турш хүнд нөхцөлд ажилладаг бөгөөд цалин нь маш бага байдаг хэмээсэн байна.

Хүн бүр их хэмжээний цалинтай

3 Бүх хүмүүс нь элбэг дэлбэг амьдралтай

Өмнө нь дурдсанчлан Дубай хотын бүх иргэд чинээлэг байдаггүй. Жишээлбэл байрны түрээс нь л гэхэд ихэнх ажилчдын сарын цалингийн 30-50 хувьтай  тэнцдэг бөгөөд байрны түрээсийг хасаж тооцвол сарын амьжиргааны зардал нь 900 ам.доллар байдаг гэнэ. 

Бүх хүмүүс нь элбэг дэлбэг амьдралтай

4 Юу хүссэнээ хийж болно

Ихэвчлэн Муслим шашинтай хүмүүс амьдардаг учраас олон нийтийн газар гэрлээгүй хүмүүс бие биендээ хүрч болдоггүй аж. Хэдий 21-р зуун ч гэлээ усыг нь уувал ёсыг дагахаас өөр аргагүй билээ. Тиймээс тус хотод хүссэн бүхнээ хийж болно, эрх чөлөөний хот хэмээн ташаа ойлгож болохгүй юм. 

Юу хүссэнээ хийж болно

5 Хэвлэлийн эрх чөлөө

Урд хөрш болох Хятад улсын адилаар Дубай хот ч гэсэн Арабын Нэгдсэн Эмират улсын нэр төр, шашин шүтлэг, соёлын эсрэг утга агуулгатай мэдээлэл оруулдаг веб сайтуудыг хориглосон байдаг. 

Хэвлэлийн эрх чөлөө

6 Лас Вегас хотоос ч илүү зугаа цэнгэлийн хот

Согтууруулах ундааг зөвхөн тусгай зөвшөөрөл авсан буудал, болон тансаг клубууд л зарж борлуулах эрхтэй байдаг аж. Иймээс оршин суугчид гэртээ үдэшлэг зохион байгуулахыг хүсвэл заавал уг зөвшөөрлийг авах хэрэгтэй болдог. Ийм байхад тус хотыг үнэхээр зугаа цэнгэлийн өлгий хэмээн нэрлэж болно гэж үү?

Лас Вегас хотоос ч илүү зугаа цэнгэлийн хот

7 Байгальд ээлтэй хот

Шүрэн хад, далайн замаг, хясаа гээд нэгэн үе далайн хамгаалагдсан бүсийн хэсэг байсан зүйлс одоогоор Дубай хотын элсэн хамгаалалтын дор оршиж байгаа юм. Асар том барилгуудыг элсэн дээр тогтоох ажиллагаа, дутагдал ихтэй дахин боловсруулах систем гээд маш олон хүчин зүйлс Дубайг байгалд ээлтэй хот биш гэдгийг баталж байна.

Байгальд ээлтэй хот

8 Ойрх Дорнодын Холливууд

Дубай хотод цөөн тооны телевизийн суваг байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь хуучны кино, нэвтрүүлгээр дүүрэн гэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад амжилт олоогүй цуврал кинонуудыг Дубай сувгууд хамгийн сүүлийн үеийн кино мэтээр сурталчилж цацдаг ажээ. 

Ойрх Дорнодын Холливууд

9 Эм, эмийн ургамлын худалдаанд хяналт байдаггүй

Жишээлбэл Дубай хотын эмийн сангаас эм авахын тулд та заавал эм зүйч дээр очин өөрийн биеийн байдал болон эм авах шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй болдог. Зөвхөн эмийн санч зөвшөөрсөн тохиолдолд л та эм авах эрхтэй болно.

Эм, эмийн ургамлын худалдаанд хяналт байдаггүй

10 Дубай гэдэг улс бий

Маш олон хүмүүс Дубайг бие даасан улс хэмээн ташаа ойлгодог. Энэ нь тус хотын нэр хүнд, тансаг барилгууд, дэлхийн олон рекорд амжилтыг эзэмшдэгтэй нь холбоотой юм. Гэхдээ Дубай нь Арабын Нэгдсэн Эмират Улсад харьяалагддаг 7 Эмиратын нэг нь билээ.

Дубай гэдэг улс бий

11 Хүнсний бүтээгдэхүүн маш үнэтэй

Дубай хотын газарзүйн байрлал болон газрын онцлогоос шалтгаалаад хүнсний бүтээгдэхүүн тариалах, мал өсгөх гэх зэрэг нь хүндрэлтэй байдаг. Ийм учраас тус хотын дэлгүүрүүдэд маш олон орноос ирсэн бүтээгдэхүүн зарагддаг байжээ. Харин сүүлийн үед өөрсдийн газар нутаг дээрээ тариалсан бүтээгдэхүүн хэрэглэх болсон нь үүний үнийг хямдруулж байгаа юм.

Хүнсний бүтээгдэхүүн маш үнэтэй

12 Алдартнууд Дубайд очоод байх нь элбэг биш

Харин ч эсрэгээрээ одууд Дубай хотод зочилдог бөгөөд зарим нь уг хотод амьдрахаар шийдэж байсан ч тохиолдол байдаг. Тиймээс уртаашаа 30 км хэмжээтэй уг хотод та алдартануудтай таарах магадлал маш их.

Алдартнууд Дубайд очоод байх нь элбэг биш

13 Хөрөнгийн хэмжээгээ нуух боломжтой

Дубай хотод хөрөнгийн хэмжээгээ нуух боломжгүй. Жишээлбэл чинээлэг айлаас гаралтай хүмүүсийн машины дугаар нь маш цөөн оронтой бол энгийн амьдралтай хүмүүсийн машины дугаар нь олон оронтой байдаг. Иймд таны хэр их хөрөнгөтэйг машины чинь дугаарыг хараад л хэлэх боломжтой гэнэ шүү.

Хөрөнгийн хэмжээгээ нуух боломжтой

14 Гахайн мах хэрэглэдэггүй

Исламын шашинтай хүмүүс архи болон гахайн мах иддэггүй ч Дубай хотын иргэн бүр исламын шашинтай биш байдаг учраас гахайн махыг хүнсэндээ хэрэглэх нь элбэг байдаг ажээ. 

Гахайн мах хэрэглэдэггүй

15 Тэр чигтээ үлгэрийн орон

Мэдээж Дэлхийн хамгийн тансаг зочид буудлууд, тэнгэр баганадсан өндөр барилгуудаар дүүрэн ч нөгөөтээгүүр бохир гудамж, хуучны барилгууд ч бас байдаг. Энэ нь юм бүхэн хоёр талтай гэдгийн томоохон жишээ болж байгаа юм.

Тэр чигтээ үлгэрийн орон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()