Тархины саажилттай хүүгээ Харвардын их сургуульд оруулж чадсан ээж

Тархины саажилттай төрсөн хүүд эцэг нь байтугай эмч нар итгэлгүй, "хүн болохгүй дээ" гэж байсан ч, түүнд ээж нь итгэж, түүнийг өгсөхийн тулд бүх хүчээ зориулжээ. Үр дүн нь ч гайхалтай байж хүү нь Хятад улсын тэргүүний сургуулийг төгсөөд зогсохгүй Дэлхийн шилдгүүдийн нэг Харвардын их сургуульд амжилттай элссэн байна. Мэдээж хүүг энэ их амжилтанд хүрэхэд хамгийн их тусыг хүргэсэн хүн бол яахын аргагүй түүний амьд бурхан ээж нь юм.  

Тархины саажилттай хүүгээ Харвардын их сургуульд оруулж чадсан ээж
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1988 онд Зоу Хонгян анхны хүүгээ өлгийдөн авсан бөгөөд харамсалтай нь төрхийн хүндрэлийн улмаас бяцхан хүү Дин Дин нь тархины саа өвчтэй болжээ. Анхны төрөлт нь байсан учраас мэдээж Зоу сэтгэл санаагаар унасан нь тодорхой.

Орон нутгийн эмч нар болон нөхөр нь хүүгийн өвчинд санаа зовон цаашид хэцүүхэн амьдрал туулах буюу ухаан муутай, сэтгэцийн өвчтэй нэгэн болно гэлцдэг байжээ. Тухайн үед эцэг нь хүртэл хүүхдээ хүсэлгүй орхин одсон байна.

Гэсэн ч бүсгүй бууж өгөөгүй бөгөөд нөхрөөсөө салан өөрийн амьдралаа хүүгээ эмчлэхэд зориулсан юм. Тэрээр өөрийгөө умартан маш олон ажил нэгэн зэрэг хийхийн зэрэгцээ бяцхан Дин Дин-дээ савх хэрхэн барихаас эхлээд бусдын адил амьдрахад нь туслах үүднээс бүгдийг заадаг байжээ. Тэрээр хүүгийнхээ хэрэглээ болон эмчилгээний зардлыг төлөхийн тулд 3 ажил ч зэрэг хийх тохиолдол байсан гэнэ.

Харин хүү нь өдгөө 29 настай бөгөөд 2011 онд Бээжингийн их сургуулийг бакалавр, дараа нь магистрын зэргийг дүүргэсэн бөгөөд 2016 онд Харвардын Их Сургуулийн Хуулийн сургуульд амжилттай тэнцжээ. Хүн ч болоход хэцүү гэж байсан хүү, ээжийнхээ тэр их хайр, халамж, сэтгэлийн тэнхээгийн хүчээр өнөөдөр дэлхийн томоохон сургуулиудын нэгэнд элсэн суралцаж, хэн бүхнээс илүүтэй чадварлаг гэдгээ гайхуулж явна.

159
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()