Зөвхөн гоц ухаантнууд л хариултыг нь олж чадах сонирхолтой тааврууд

Дараах гэмт хэргийн холбогдолтой таавруудыг сайтар уншаад хариултыг нь олох гэж хичээгээрэй. Ингэхдээ тааврын нөхцөлд дурдсан өгөгдлүүдийг сайтар анзаарах нь хэрэгтэй. Таавруудын хариуг хамгийн сүүлд оруулж өгсөн учраас эхлээд өөрөө сайтар бодоод дараа нь хариуг харахыг зөвлөе.

Зөвхөн гоц ухаантнууд л хариултыг нь олж чадах сонирхолтой тааврууд

1 Шоронгоос оргосон нь

Жак ганцхан жижиг цонхтой шоронгийн өрөөнд хоригдсон бөгөөд уг өрөөн дотор бүгчим бас халуун байдаг гэнэ. Түүнд байгаа ганц зүйл нь хүрз ба тэрээр 2 хоногийн дотор эндээс оргох шаардлагатай. Тэгвэл шоронгийн өрөөнөөс хэрхэн оргох вэ? 

Хонгил ухахыг хариу гэж тооцохгүй.

Шоронгоос оргосон нь

2 Алдагдсан зүүлт

Хатагтай Смит гэртээ байсан зүүлтээ алдсан тухайгаа цагдаад тэмдэглүүлсэн байна. Цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд цонх хагарсан, өрөөнд ямар ч шил унаагүй, мөн өрөө эмх замбараагаа алдсан, шалан дээр гутлын мөн гарсан байжээ. Хачирхалтай нь Хатагтай Смитийг хоёр хоногийн дараа луйврын хэргээр баривчилсан байна. Яагаад цагдаа нар ийм шийдвэрт хүрсэн бэ?

Алдагдсан зүүлт

3 Ганц бие залуу

Ганц бие залуу хотын төвөөс хол амьдардаг байжээ. Тэрээр гэрээсээ урт хугацаагаар гарч явдаггүй нэгэн. Баасан гарагийн өдөр шуудан зөөгч гэрт нь очоод залууг алуулсан байдалтай байхыг олжээ. Цагдаа нарыг ирэхэд гэрийнх нь гадаа Мягмар гарагийн сонин, шинэхэн 2 шил сүү, гашилсан 1 шил сүү олсон байна. Хэн ганц бие залууг алсан бэ?

Ганц бие залуу

4 Сургууль дээр гарсан аллага

Хичээлийн эхний өдөр газарзүйн багш хэн нэгэнд алуулсан байна. Цагдаа нар сургууль дээр ирээд гэмт хэрэгтэн байх магадлалтай хэмээн тооны багш, биеийн тамирын багш, захирал, цэцэрлэгч гэсэн 4 хүнээс байцаалт авахад тэдэнд бүгдэд нь өөрийгөө гэм буруугүй гэж батлах шалтгаанууд байв. 

Цэцэрлэгч: Би зүлэг тэгшилж байсан.

Биеийн тамирын багш: Би сагсан бөмбөг тоглож байсан.

Тооны багш: Харин би хагас жилийн шалгалт авч байсан

Захирал: Би өрөөндөө суугаад ажлаа хийж байсан.

Гэсэн ч цагдаа нар хэрэгтнийг тэр дор нь илрүүлж баривчилжээ. Хэн нь жинхэнэ алуурчин бэ?

Сургууль дээр гарсан аллага

5 Цуврал алуурчин

Цуврал алуурчин нэгэн залууг барьцаалсан бөгөөд түүнд амьд гарах ганц л боломжийг олгосон байна. Энэ нь гаднаасаа ялгах боломжгүй хортой, хоргүй гэсэн 2 эмийн нэгийг нь сонгож усаар даруулан уух юм. Түүнчлэн залуугийн уусан эмийн нөгөө эмийг алуурчин уух гэнэ. Энэхүү сонголтыг тэрээр бүх хохирогчдоороо хийлгэдэг бөгөөд ямар ч тохиолдолд хохирогч нас барж, алуурчин өөрөө амьд үлддэг гэнэ. Яагаад?

Цуврал алуурчин

6 Цантсан цонх

Нэг өдөр Жон найзынхаа гэрийн хажуугаар өнгөрч байгаад цонхоор хартал найз нь үхсэн байдалтай хэвтэж байв. Цагдаа нар Жоноос байцаалт авахад тэрээр: "Түүний гэрийн хажуугаар явж байсан тул ороод гаръя гэж бодсон юм. Би хаалгыг нь удаан тогшсон ч нээгээгүй тэгээд цонхоор нь хартал гэрэл асаалттай байлаа. Цонхны цанг арилгаад хартал найз маань үхсэн байдалтай хэвтэж байсан." гэжээ. Гэтэл цагдаа нар Жоныг гол сэжигтнээр баривчилжээ. Яагаад?

Цантсан цонх

7 Химийн бодис

Алдарт химич өөрийн ажлын өрөөндөө алуулсан хэрэг гарчээ. Хэргийн газарт цаасан дээр бичсэн химийн бодисоос өөр зүйл байгаагүй бөгөөд хэрэг гардаг өдөр түүн дээр 3 хүн л зочилж ирсэн байна. Тэдгээр нь түүний эхнэр Мари, үеэл Николас, найз Жонатан нар юм. Энэ 3 хүн дундаас цагдаа нар хэрэгтнийг төвөггүй олж баривчилжээ. Алуурчныг хэрхэн олж тогтоосон бэ?

Химийн бодис

ХАРИУ

Таавар 1. Хүрзээ ашиглаад цонхны доорх ханыг дагуулан шороогоор овоо маягийн зүйл босгоод оргох боломжтой.

Таавар 2. Учир нь цонх гаднаасаа бус дотроосоо хагарсан байна. Хэрэв гаднаас хагалсан бол шалан дээр шилний хэлтэрхий байх ёстой юм. 

Таавар 3. Алуурчин нь шуудан зөөгч юм. Яагаад гэвэл тэрээр оршин суугчийг нь хөнөөчихсөн учир Лхагва болон Пүрэв гарагт сонин авчрах шаардлагагүй гэж бодсон байж таарна. Ийм учраас л гэрийн гадаа зөвхөн Мягмар гарагийн л сонин байжээ. 

Таавар 4. Жинхэнэ алуурчин нь тооны багш. Учир нь тус өдөр хичээлийн эхний өдөр байсан болохоор ямар ч тохиолдолд хагас жилийн шалгалт авсан байх боломжгүй юм.

Таавар 5. Хоёр эм, хоёул хоргүй ба харин хохирогчдын эмээ даруулж уудаг усыг хордуулдаг байсан ажээ.

Таавар 6. Цонхны цанг гаднаас нь арилгах ямар ч боломжгүй байдаг. Иймд цагдаа нар Жоныг хэрэгтнээр татжээ.

Таавар 7. Цаасан дээр бичсэн химийн томьёоны товч нэрийг нь дараалалд оруулан унших юм бол Ni-C-O-La-S гэсэн нэр үүсэх юм. Иймд үеэл Николас алдарт химичийг хөнөөжээ.

164
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()