2017 онтойгоо хамт баяртай гэж хэлэх хэрэгтэй 15 гоёл

Моод гэдэг нэг хэвэндээ удаан байдаггүй жамтай. Жилээс жилд хувьсан өөрчлөгдөх бөгөөд үүнийг дагаж, охид бүсгүйчүүд хувцаслалт, нүүр будалт зэргээ сольж өөрчлөх хэрэг гардаг. Мэдээж хэдийн моодноос гарсан загвараар хувцаслах нь таныг мэдрэмжгүй, хоцрогдмол нэгэн мэт харагдуулах сөрөг талтай бол шинэхэн трэндийг дагаж, баримтлахгүй гээд ч яах билээ. Иймд бид 2018 он гэхэд моодноос гарах хувцаслалтыг танилцуулъя. 

2017 онтойгоо хамт баяртай гэж хэлэх хэрэгтэй 15 гоёл

1 Уранхай жинс

Хүн бүр л уранхай жинсийг сонгон өмсөж, энэ нь хэт форм болсон тул одооноос тус төрлийн хувцсыг мартах хэрэгтэй болжээ. Хэрэв та үргэлж шинэ үетэй хөл нийлүүлэн алхаж, бусдаас өвөрмөц байхыг хүсдэг нэгэн бол, уранхай жинсийг өмсөхөөс татгалзаарай. Аливаа хувцас, гоёл чимэглэл форм болсон үедээ моодноос гардаг жамтай тул хүн бүрийн сонгох болсон жинсэн өмдийг шинээр худалдаж авах хэрэггүй. Үүний оронд та богино буюу шагай гарсан загвартай өмднүүдийг сонирхон өмсөж болох юм. 

Уранхай жинс

2 Чокер

2016 болон 2017 онд хамгийн их трэнд болж охидын дунд моодонд орсон зүйл бол яахын аргагүй чокер юм. Хүзүүг урт, үзэсгэлэнтэй харагдуулах тус зүүлтийг 2017 онтойгоо хамт баяртай гэж хэлэх хэрэгтэй. Учир нь ирэх жилүүдэд илүү гоёмсог, чамин зүүлт моодонд орох гэнэ. 

Чокер

3 Бумбагар уруул

Реалити шоуны од Кайли Женнер (Kylie Jenner)-ийн уруул моодонд орж, охид бүр л түүн шиг уруултай болох гэж төрөл бүрийн арга хэрэглэж байна. Уруулаа бумбагар, зузаан болгох хүсэлтэй охидод зориулан үйлдвэрлэгчид "уруул бумбагар болгох" бүтээгдэхүүнийг хүртэл үйлдвэрлэн гаргасан билээ. Гэхдээ 2018 оны загварын чиг хандлага, нүүр будалтын голлох трэндэд бумбагар, зузаан биш харин ч жижиг, цэвэрхэн уруул моодонд орох аж.

Бумбагар уруул

4 Шивсэн мэт хөмсөг

Инстаграм хуудаснаа зургаа байршуулах үзэсгэлэнт охид ихэвчлэн хөмсгөө яг л шивсэн мэт, тод зурсан байдаг. Харин энэ нь тэднийг хэт хиймэл мэт харагдуулах сөрөг талтай. Иймд та хэт будмал хөмсгөө энэ онтойгоо хамт үлдээж, ирэх жил илүү натурал байдлаар нүүрээ будахыг хичээгээрэй. 

Шивсэн мэт хөмсөг

5 Омбре үс

Омбре үс нь охидын дунд трэнд болж, урт богино гэлтгүй үстэй хүн бүхэн л үүнийг сонирхож, үсээ будуулж байсан гэхэд хилсдэхгүй. Харин одоо энэ нь моодноос гарч, уусгалттай бус, дан өнгийн үс трэнд болж байна. Тиймээс бүсгүйчүүд маань омбре будалтаас татгалзаж, даруухан өнгөтэй болоод тогтоц сайтай будгаар үсээ будаарай. 

Омбре үс

6 Лусын дагины үс

Яг л лусын дагина мэт урт болоод цэнхэр үстэй охинтой та таарч байв уу? Таараагүй гэхэд ядаж зургийг нь цахим сүлжээнээс олж харсан гэдэгт итгэлтэй байна. Охидын дуртай бас нэгэн үс засалт бол лусын дагины үс юм. Мэдээж энэ нь тэднийг халуухан болоод үзэсгэлэнтэй харагдуулж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Харин одооноос энэхүү үснээс татгалзаж, энгийн болоод эрхэмсэг байдлыг тодотгохыг хичээгээрэй. 

Лусын дагины үс

7 Компьютерын хамгаалалттай шил

Энгийн компьютерын хамгаалалттай шилийг охид залуус ихээр зүүж, өөрсдийн имиджээ бүрдүүлдэг. Гэхдээ энэ нь хэдийн хоцрогдсон гэдэгтэй та ч бас санал нийлэх биз ээ. Энэ таныг загварлаг, халуухан биш, харин ч мэдрэмжгүй, хуучинсаг нэгэн мэт харагдуулах сөрөг талтай. Тиймээс дараагийн удаа селфи авахуулахдаа компьютерын хамгаалалтаа шилээ зүүх гэсний хэрэггүй. 

Компьютерын хамгаалалттай шил

8 Уриалга үгтэй футволк

Төрөл бүрийн утга бүхий бичигтэй футволк өмссөн хүмүүс өнгөрсөн зун гудамжаар дүүрэн байсан гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Утга учрыг нь төдийлөн сайн ойлгохгүй ч, нийтийн массыг дагаж, эрээн бичигтэй футволк өмсөх хүмүүс хэт олширсон. Тиймээс та тэднээс ялгарахын тулд энэхүү загварын чиг хандлагаас татгалзаж, эгэл жирийн футволкоор гоёорой. 

Уриалга үгтэй футволк

9 Эрчүүдийн урт үс

2016 болон 2017 онд маш олон эрчүүд үсээ ургуулахаар зориг шулуудаж, өөрийн имиджийг тодорхойлсон. Инстаграм хуудсаар ч мөн урт үстэй, сахал ихтэй залуусыг хамгийн сайхан хэмээн нэрийдэж байсан цаг саяхан. Харин 2018 онд эргээд л жижиг үстэй, жентлемэн залуус моодонд орох аж. 

Эрчүүдийн урт үс

10 Богино загвартай бэлтгэлийн цамц

Гоолиг бэлхүүсээ гайхуулж, богино цамц өмсөх охид тоолж баршгүй олон. Мэдээж энэ нь тэднийг халуухан болоод сайхан биетэй харагдуулдаг. Гэхдээ одооноос богино загвартай бэлтгэлийн цамцыг бүү өмсөөрэй. Учир нь одоо эмэгтэй хүн бүр л тус загварын цамцыг өмсөж, хэт форм болчихсон тул, таныг бусдад таатай, сайхан харагдуулахгүй.

Богино загвартай бэлтгэлийн цамц

11 Хурц хумс

Хумс бол эмэгтэй хүний хамгийн гоёмсог чимгүүдийн нэг билээ. Өнгөрсөн жилүүдэд урт, хурц хумснууд трэнд болж байсан бол, ирэх жил даруухан болоод дундаж урттай хумс моодонд орох төлөвтэй байна. Тиймээс та одооноос хумсаа янзлуулахаар бол, хэт урт, хурц байлгахаас татгалзаарай.

Хурц хумс

12 Өдтэй тавчик

Мэдээж 2017 онд охид бүсгүйчүүдийн дунд хамгийн ихээр трэнд болж байсан зүйл бол яахын аргагүй өдөн тавчик юм. Энэ нь ихэмсэг бардам болоод тансаг байдлыг илтгэж байсан билээ. Үүнээс гадна эмэгтэй хүний хөлийг гоёмсгоор чимж, улам бүр халуухан харагдуулж байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Гэхдээ тус тавчикны трэнд байх хугацаа нь энэ хүрээд дуусч байгаа аж. Ирэх жил харин энгийн атлаа чамин тавчик гуталнууд трэнд болох хандлагатай байна. 

Өдтэй тавчик

13 Нэвсгэр хувцас

Нэвсгэр хувцас өмсөж, өөрсдийн имиджээ тодорхойлох охидууд олон байдаг. Энэ нь биед амар болоод загварлаг төрхийг бүрдүүлдэг билээ. Гэхдээ та анзаарсан бол загвар хөөх дуртай хүн болгон л нэвсгэр хувцас өмсөж, саравчтай малгайгаар гангарах болсон. Гудамжаар яг таньтай адил хувцас өмссөн хэт олон хүн явахаар таагүй сэтгэгдэл төрөхгүй гэж үү? Хэрвээ та үүнээс урьдчилан сэргийлэхийг хүсч байвал, нэвсгэр хувцаснаас татгалзаж, өөр сонголт хийхэд хангалттай. 

Нэвсгэр хувцас

14 Ягаан өнгийн хувцас

Ягаан өнгөнд дурладаггүй эмэгтэй хүн гэж тун ч цөөхөн болов уу. 2017 оны трэнд өнгө болсон ягаан өнгийн хувцас нь эмэгтэй хүнийг уян зөөлөн болоод дур булаам харагдуулдаг давуу талтай. Харин та тус өнгийн хувцсанд 2017 онтойгоо цуг баяртай гэж хэлээрэй. Учир нь ирэх жил хүрэн, бор өнгө трэнд болж, таныг улам бүр үзэсгэлэнтэй харагдуулахаар хүлээж байна. 

Ягаан өнгийн хувцас

15 Өвөрмөц, содон нүүр будалт

Хүн болгон л бусдаас өөр байхыг хүсдэг бас хичээдэг. Тиймдээ ч сонин содон байдлаар нүүрээ будаж, бусдын анхаарлыг татдаг билээ. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй бололтой. Учир нь 2018 онд даруухан болоод натурал төрх трэнд болж, эмэгтэйчүүдийг хуйлруулах аж. 

Өвөрмөц, содон нүүр будалт

107
таалагдаж байна

77
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()