Унжсан хацарнаасаа хэрхэн салах вэ?

Жин нэмэгдэх, нас ахин арьс сулрах зэргээс үүдэж, хацрын арьс унжин, бүсгүйчүүдийн гадаад төрхийг гундааж, гоо үзэсгэлэнг дарагдуулж байдаг. Тэгвэл энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэн, унжсан хацрын арьсаа чангалж, гоо сайхнаа тодотгох тухай зөвлөгөө мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Унжсан хацарнаасаа хэрхэн салах вэ?

1 Хацар яагаад унждаг вэ?

Хацар унжих гол хоёр шалтгаан бий.

  • нас ахих
  • илүүдэл жин

1. Нас ахих:

Нас ахиж хацар унжих нь арьсны эластин, коллаген багасахтай холбоотой.  Үүнээс үүдэн арьс нь уян хатан чанараа алдаж, сулардаг байна. Тус асуудал нь ихэвчлэн 40-өөс дээш насныханд тулгардаг аж.

2. Илүүдэл жин:

Жин нэмэгдсэнээр хамгийн түрүүнд нүүрэнд нөлөөлж, хацрыг унжуулдаг. Хацран дахь өөхний хэмжээ нэмэгдсэнээр, арьс үүнийг тогтоон барих аргагүй болж, улмаар унжиж эхэлнэ.

Хацар яагаад унждаг вэ?

2 Унжсан хацрыг хэрхэн арилгах вэ?

1. Амернардизаци бол арьсан доор биостимераторыг тарих замаар гүйцэтгэдэг арга юм. Энэ нь арьсны доор био-судалтай арматурыг бэхжүүлж арьсыг чангална. 

2. "Thermolifting" нь арьсны ерөнхий нөхцлийг сайжруулдаг бөгөөд үхэжсэн арьсыг гадагшлуулж, шинээр арьс нөхөн төлжих боломжийг олгодог. Мөн цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулах аж.

3. "Тунгалгын ус зайлуулах массаж"-  Мэргэжилтэн лимфийн урсгалын дагуу нүүрэнд иллэг хийх бөгөөд энэ нь эсийн бодисын солилцооны үйл явцыг хурдасгадаг. Түүнээс гадна энэ массаж нь илүүдэл шингэнийг гадагшлуулж, өөхийг хайлуулдаг. 

Унжсан хацрыг хэрхэн арилгах вэ?

3 Гэрийн нөхцөлд унжсан хацрыг хэрхэн хэвийн байдалд шилжүүлэх вэ?

Хэрэв та гоо сайхны салоныг зорьж, эмчилгээ хийлгэхийг хүсэхгүй байгаа бол гэрийн нөхцөлд тус асуудлыг шийдвэрлэх боломжтой.

  • Нүүрний маск
  • Нүүрний иллэг

Эдгээрийг зааврын дагуу тогтмол хэрэглэснээр, та богино хугацаанд үр дүнг нь мэдэрч, арьсаа чангалж, унжгар хацарнаас салж чадна. 

Гэрийн нөхцөлд унжсан хацрыг хэрхэн хэвийн байдалд шилжүүлэх вэ?

Нүүрний маск

  • Өндөгний маск

Та нэг ширхэг өндөг, 1 халбага бяслаг, 1 халбага оливын тосыг хольж бэлтгэнэ.

  • Уурагтай маск

Танд ердөө л 2 ширхэг өндөг байхад хангалттай.

  • Сүүтэй маск

1 халбага бүлээн сүү, 3 халбага сүүн кремийг сайтар хольж хутгана. 

  • Нимбэгтэй маск

Нимбэгний хальсыг сайтар жижиглэн хэрчинэ. Үүнийгээ 1 халбага зөгийн балтай хольж, 2 дусал нимбэгний шүүс хийнэ.

Та эдгээр маскнаас өөрт таалагдсанаа сонгон хэрэглэх боломжтой. Маскыг сайтар угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, хатахаар нь угааж арилгана. Долоо хоногт 2 удаа хэрэглэхэд хангалттай. Ойролцоогоор 1.5-2 сарын дараа үр дүнгээ үзүүлэх болно. 

Маскуудыг нэг нэгээр нь орлуулан хэрэглэх боломжтой.

Нүүрний иллэг

  • Гартаа бага зэрэг бүлээсгэсэн оливын тос түрхэж, хоёр алгаа сайтар үрнэ. Дараа нь хоёр алгаа эрүүн дээрээ байрлуулж, доороос дээш чиглэлд татаж, иллэг хийгээрэй.
  • Хуруугаа амны ойролцоо буюу үрчлээс үүссэн хэсэгт байрлуулж, дээш татаж, нүдний ухархайд хүргэнэ. Тэндээс хоёр тийш салж, чихэнд хүрээд, доошилж, хүзүү рүү явуулна.

​Хэрэг болох зүйлс:

  • Оливын тос - 1 аяга
  • Халуун ус - 1 аяга
  • Халбага - 1 ширхэг
  • Салфетка - 1 ширхэг
  • Жүржийн шүүс - 1 стакан

Бэлтгэх арга:

Та эхлээд стакантай жүржийн шүүсээ уугаарай. Халуун усанд халбагаа дүрж, халаана. Хангалттай халсан гэж үзвэл халбагаа салфеткиар арчаад, оливын тосонд дүрээрэй. Одоо харин тостой бүлээн халбагаараа нүүрээ даран, иллэг хийнэ. Ингэхдээ нүүрний арьсаа халбагаар хоёр тийш нь татах хэрэгтэй. Та эхний өдөр 1 минут орчим халбагаар иллэг хийж, дараагийн өдрөөс нь ахин 1 минут нэмж, иллэгээ үргэлжлүүлэн хийгээрэй. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()