Олны өмнө гараад хэрхэн өөртөө итгэлтэй ярьж сурах вэ?

Залуус өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлэхийг хичээж, олны өмнө илтгэл тавин, улам бүр боловсролтой, өөртөө итгэлтэй болсоор байна. Харин та олон хүний өмнө гарахаараа сандарч, хэрхэн тэдэнд илтгэл тавих, өөрийн бодлоо хуваалцах вэ? хэмээн толгойгоо гашилгаж сууна уу? Бид өнөөдөр та бүхэндээ реалити шоуны алдарт од Ким Кардашьяны олон нийтийн харилцааны зөвлөгч Билл МакГоуэн (Bill McGowan)-ий залууст өгсөн олны өмнө хэрхэн итгэлтэй ярих тухай зөвлөгөөг хүргэж байна.

Олны өмнө гараад хэрхэн өөртөө итгэлтэй ярьж сурах вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар нэгэн түүхээр яриагаа эхлүүл

Та индэр дээр гарч, яриагаа эхлэхээс өмнө бусдын анхаарлыг татах шаардлагатай болно. Мэдээж хүмүүс таны яриаг анхаарахгүй бол, та индэр дээр гарч зогсохын хэрэг юу байх билээ. Харин хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэхийн тулд, яриагаа жижигхэн түүхээр эхлүүлээрэй. Тэр түүх нь тун ч сонирхолтой төдийгүй таны ярианы сэдэвртэй нийцэж байх ёстой. Гэхдээ таны ярих түүх хэт урт, сунжирсан бол эсрэгээрээ хүмүүсийн уйтгарыг төрүүлэх магадлалтай. Тиймээс товч бөгөөд сонирхолтой түүхийг урьдаас бэлдэх шаардлагатай юм.

Ямар нэгэн түүхээр яриагаа эхлүүл

2 Товч ярих

Ихэнх илтгэгчдийн гаргадаг том алдаа бол хэт нуршиж, урт түүх ярих юм. Энэ нь хүмүүсийг залхааж, юу сонсож байгаагаа ч ойлгохгүйд хүргэдэг. Тиймээс та энэхүү алдаанаас хол байж, хамгийн гол нь хүмүүсийг залхааж болохгүй. Иймд гол гол юмнуудаа товч бөгөөд гол нь ойлгомжтой, тодорхой ярих ёстойг анхаараарай. 

Товч ярих

3 Сандраад байвал тайван ярь

Мэдээж олон хүний өмнө гарч, илтгэл тавьна гэдэг тийм ч амар хэрэг биш. Сандарч гацна, ярьж байсан зүйлсээ мартана, хэл ам ээдэрнэ гэхчлэн асуудал зөндөө билээ. Тиймээс танд эдгээр асуудал тулгарвал сандарч, ярианы эрчээ хурдасгах биш эсрэгээрээ гүнзгий амьсгаа авч, аль болох тайван болоод удаан ярихыг хичээгээрэй. 

Сандраад байвал тайван ярь

4 Зогсож ярих

Та илтгэл тавихдаа сууж ярьж хэзээ ч болохгүй. Харин ч та босч зогсон, өөртөө итгэлтэй, чанга ярих хэрэгтэй. Энэ нь таны сандралыг багасгаж, ярихдаа улам бүр итгэлтэй байхад туслана. Үүнээс гадна таны ярьж байгаа зүйлс үзэгчдэд илүү хүчтэй тусах аж.

Зогсож ярих

5 Өөрийн үзэл бодлоо хүмүүстэй хуваалц

Та ярих гэж байгаа зүйлийнхээ тухай маш их судалж, мэдсэн байх шаардлагатай. Мэдээж та үзэж, сонсож суугаа хүмүүсээс илүү ихийг мэдэж, тэднээс илүүг судалсан байх ёстой. Тиймээс хамгийн гол нь маш олон сонирхолтой мэдээллийг тэдэнд хүргэж, амьдралд ойр жишээ авч яриарай. 

Өөрийн үзэл бодлоо хүмүүстэй хуваалц

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()