Таныг туранхай бас дэгжин харагдуулах хувцаслалтууд

Охид бүсгүйчүүд маань бүгд л гоолиг болоод сайхан биетэй харагдахыг хичээдэг. Гэхдээ та бага зэрэг илүүдэл жинтэй нэгэн байлаа ч, хувцаслалтаараа үүнийгээ нууж, төгс харагдаж чадна. Бид өнөөдөр нийт бүсгүйчүүддээ зориулан хэрхэн гоолиг, туранхай харагдах тухай хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээрийг дагаж мөрдөн үргэлж туранхай, сайхан биетэй харагдах боломжтой юм. 

Таныг туранхай бас дэгжин харагдуулах хувцаслалтууд

1 Гутлаа зөв сонгох

Мэдээж өсгийтэй гутал өмссөн үед эмэгтэй хүн илүү цэгцтэй, гоолиг харагддаг. Харин таны өмсөх гутал биеийн өнгөтэй, зузаан ултай байх хэрэгтэйг анхаараарай. Энэ нь таны хөлийг илүү нарийхан болоод халуухан харагдуулах аж. 

Гутлаа зөв сонгох

2 Томдсон, багадсан хувцаснаас татгалз

Томдсон эсвэл багадсан хувцас нь таныг байгаагаас тань улам бүр махлаг харагдуулж мэднэ. Тиймээс хувцас сонгохдоо сайтар бодолцож, өөрийн биендээ яг таарсанг сонгож байгаарай. Хэлхэгэр том, бие барьсан жижиг хувцаснаас ямагт татгалзах байх хэрэгтэй.

Томдсон, багадсан хувцаснаас татгалз

3 Нуруугаа цэх байлгах

Буруу зогсох, алхах зэргээс болж бид илүү махлаг, эв хавгүй биетэй харагддаг. Тиймээс үргэлж нуруугаа цэх, толгойгоо дээш өргөх хэрэгтэй бөгөөд энэ нь таныг өөртөө итгэлтэй, эрч хүчтэй харагдуулна. Мөн бид өөрсдийн мэдэлгүй алхаж байхдаа бөгтийдөг тул ямагт өөрийгөө анзаарч, нуруугаа тэгшилж байгаарай. 

Нуруугаа цэх байлгах

4 Гэрэл сүүдэр ашиглах

Та нүүрээрээ махлаг нэгэн бол гэрэл сүүдэр ашиглан, нүүрний хэлбэрээ зөв болгоорой. Ингэхдээ хацрын ясыг товойлгон сүүдэр тавьж, дээд хэсэгт нь хөнгөн гэрэл тавина. Хэрэв та өөрийн нүүрний хэлбэртээ тохируулан гэрэл сүүдэр тавьж мэдэхгүй бол, мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. 

Гэрэл сүүдэр ашиглах

5 Арьсаа борлуулах

Борлуулсан арьс нь энгийн арьснаас илүүтэй таныг гоолиг харагдуулдаг гэдгийг та мэдэх үү? 

Зуны халуун өдрүүдэд биеэ ил гарган явахаас өмнө арьсаа бага зэрэг борлуулах хэрэгтэй. Ингэснээр та илүү халуухан болоод туранхай харагдаж чадна. 

Арьсаа борлуулах

6 Материалыг нь ажиглах

Хувцасны материал, гадаад үзэмж хамгийн чухал. Та хэт тод өнгөтэй, гоёл чимэглэл ихтэй, том хээтэй, хөндлөн судалтай хувцаснаас татгалзах хэрэгтэй. Харин үүний оронд бараан өнгийн, босоо судалтай хувцас сонгосноор, та илүү гоолиг харагдаж чадна.

Материалыг нь ажиглах

7 Зөв гоёл чимэглэл зүүх

Хэт их гоёл чимэглэлээс татгалзаарай. Ялангуяа хүзүүгээрээ зузаан ороолт ороохоос татгалзаж, "V" хэлбэрийн энгэртэй цамц өмсөх хэрэгтэй. Хэрэв гоёл чимэглэл зүүхээр бол чамин атлаа жижиг хэмжээтэйг сонгож зүүгээрэй.

Зөв гоёл чимэглэл зүүх

8 Асуудалтай хэсэгтээ олны анхаарлыг бүү тат

Заримдаа охид өөрсдийн сул талаа нуух гэсэндээ буруу алхам хийж, улам бүр олны анхаарлыг татаж мэднэ. Хэрэв та гуя тааз хэсгээрээ махлаг бол том халаастай, чимэглэл ихтэй өмд өмсөж болохгүй, хэвлийгээрээ махлаг бол тэр хэсгээр сул загвартай цамц өмсөхөөс татгалзаарай. 

Асуудалтай хэсэгтээ олны анхаарлыг бүү тат

9 Үсний засалт

Үс сайхан бол зүс сайхан хэмээдэг. Тиймээс та үс засалтандаа анхаарч, илүү цэгцтэй, туранхай харагдаж чадна. Иймд хэт урт, шаталсан хөвсгөр үснээс татгалзаж, богино болгон засуулаарай. Энэ нь мөр лүү орж ирэх их үсийг алга болгох тул та илүү гоолиг харагдах болно. 

Үүнээс гадна богино үс нь таны хүзүүг илүү урт болоод биеийг өндөр харагдуулна.

Үсний засалт

10 Зөв дотуур өмд өмсөх

Та зөв дотуур өмдөө сонгож өмссөнөөр илүү гоолиг харагдана. Иймд та гэдэс дарж, туранхай харагдуулах бариу дотуур өмдийг сонгож өмсөөрэй. 

Зөв дотуур өмд өмсөх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()