Эрчүүдийн бүсгүйчүүдэд хэлдэг худал үгс

Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс 3 дахин их худал хэлдэг болох нь нотлогджээ. Тэд хамгийн багадаа  өдөрт 6 болон түүнээс дээш тоогоор худал хэлдэг байна. Энэ нь магадгүй тэдний биологийн онцлог, сэтгэл зүйтэй холбоотой. Ингээд бид та бүхэндээ эрчүүдийн худал хэлдэг зүйлсийг танилцуулъя.

Эрчүүдийн бүсгүйчүүдэд хэлдэг худал үгс
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Надад чамаас өөр хэн ч байхгүй

Хамгийн харамсалтай нь бараг бүх бүсгүйчүүд, хайртынхаа хэлсэн энэ үгэнд нь итгэдэг. Гэвч эрчүүд тус үгийг үнэн сэтгэлээсээ хэлж байгаа эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Учир нь тэд амьдралаа зөвхөн нэг бүсгүйд зориулах нь тун ховор юм.

Надад чамаас өөр хэн ч байхгүй

2 Би чамайг хэзээ ч гомдоохгүй

Энэ нь хоёр талтай. Өөрийн буруугаас болж хайртыгаа гомдоох, эсвэл бүр өөрийн ч мэдээгүй байдлаас болж гомдоож болно. Иймд энэ үг нь мөн л үнэнээс хол зөрүүтэй болж таарлаа. 

Би чамайг хэзээ ч гомдоохгүй

3 Энэ зүгээр л манай хуучин ангийн хүүхэд

Эрчүүд уулзсан бүсгүй, урьд нь болон одоо холбоотой байгаа бүсгүйгээ хэзээ ч эхнэр, найз бүсгүйдээ хэлэхгүй. Хэрэв хайрт тань урьдын учрал, уулзсан бүсгүйгээ хэлвэл нэг бол одоогийн харилцаандаа хэт хөнгөмсөг хандсан эсвэл танд буруу ойлголт төрүүлэхгүй гэсэндээ үнэнээ хэлж байхыг үгүйсгэхгүй.

Энэ зүгээр л манай хуучин ангийн хүүхэд

4 Би зөвхөн чамд л үүнийг хэлье!

Тус үг нь ихэнх эрчүүдийн таалагдсан бүсгүйгээ найрах, сэтгэлийг нь өөртөө татах гэсэндээ хэлдэг үгс юм. Магадгүй тэр таниас өмнөх учирч байсан бүсгүйчүүддээ энэ үгээ хэлсэн байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

Би зөвхөн чамд л үүнийг хэлье!

5 Миний машин эвдэрчихээд чам дээр очиж чадсангүй

Миний утас унтарчихсан, мөнгөгүй байсан, түлхүүрээ орхисон, машин эвдэрсэн хэмээх шалтагуудыг хэлэх нь ихэсч байвал тэр таниас уйдаж, уулзахгүй байх арга эрэлхийлж байхыг үгүйсгэхгүй. Мөн эрчүүд уулзах хүсэлгүй үедээ ийм шалтаг хэлдэг байна.

Миний машин эвдэрчихээд чам дээр очиж чадсангүй

6 Би түүнтэй уулзсан нь үнэн ч, бид юу ч хийгээгүй

Тэр танд чухалчлан энэ тухайгаа хэлээд байгаа нь тэдний энэ үгийг үгүйсгэж байж ч болно. Эрчүүд буруутай зүйл хийсэн, эсвэл гэмшсэн сэтгэлээсээ болж иймэрхүү үгсийг хэлэх нь их ажээ.

Би түүнтэй уулзсан нь үнэн ч, бид юу ч хийгээгүй

7 Би чам руу дараа залгая

Энэ нь эрчүүдийн гэмгүй хэлдэг бас нэгэн худал үгсийн нэг аж. Тэрээр тантай ярих завгүй эсвэл, хүсэхгүй байгаа үедээ энэ үгийг хэлж яриагаа булзайруулдаг байна. Хэрэв эрэгтэй хүн нэг бүсгүйд үнэн сэтгэлээсээ дурлаж, эсвэл сонирхвол ямар ч хамаагүй аргааг холбоо барихыг хүсэх нь бий.

Би чам руу дараа залгая

8 Би зүгээрээ

Эрчүүд өөрийн бодол санаа, сэтгэл хөдлөлөө нуухдаа маш гаргууд хүмүүс юм. Тиймдээ ч таагүй зүйл болсон ч би зүгээрээ хэмээх үгээр өөрийгөө халхалдаг. Тэдний хэлсэн энэ үг нь худал мөн таниас илүү их анхаарал халамж шаардаж байхыг үгүйсгэхгүй.

Би зүгээрээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()