Атаархал, үзэн ядалтаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Нүдэнд харагдахгүй ч эргэн тойрны муу энерги, бусдын санаатай, санаандгүй хэлсэн үг гэх зэргээс болж бидэнд муу энергиүд хуримтлагдаж байдагтай хүн бүр санал нийлдэг. Энэ сөрөг энергийг цэвэрлэхгүй явсаар байвал стресстэх, уур амархан хүрэх, ядарч сульдах гэх зэрэг маш олон сөрөг үр дагавартай. Монголчууд биед эрт дээр үеэс эхлэн муу энергиэс өөрийгөө хамгаалах төрөл бүрийн аргуудтай байсан ба орчин үед тэдгээрийг бүгдийг нь ашиглахад бага зэрэг хүндрэлтэй байдаг. Тэгвэл хэрэгжүүлэхэд хялбар ч үр дүн сайтай 7 аргыг танд танилцуулъя.

Атаархал, үзэн ядалтаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

1 Мод тарих

Мод тарих нь байгальд тустайгаас гадна таны сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг. Хэрвээ хашаа байшинд амьдардаг бол хашаандаа харин орон сууцанд амьдардаг жижиг саванд ч тарьж болно. Та тарьсан модтойгоо яг л амьд хүн мэт харьцаж, түүнийг арчилж тордохын хажуугаар танд хүмүүсийн үлдээсэн сөрөг бодлуудаа хуваалцах боломжтой. Эсвэл "муу, муухай бүх л энергийг минь авч өгнө үү?" гэж гуйсан ч болно. Эсвэл та гэрийнхээ ойролцоо гудманд эсвэл хүрээлэнд ургаж байгаа олон модны нэгийг нь өөрийнхөө мод болгоод хэцүү үедээ уг модондоо очиж сэтгэлээ уудлах боломжтой. 

Мод тарих

2 Бодлоо хянах

Ажлын ачаалал эсвэл бусад хүчин зүйлсээс шалтгаалаад бид амархан стрессдэж, бухимддаг. Стрессдсэн үедээ хүн өөрөө ч мэдэлгүй муу бодол боддог бөгөөд хэцүү байдалд хүргэсэн хүнээ  үзэн ядах нь ч хүртэл бий. Энэ нь өөрөө өөртөө сөрөг энерги шингээж байгаа хэрэг юм. Тиймээс ямар ч тохиолдолд тайван байж бусдын төлөө сайн сайхныг хүсэж байх нь энерги цэвэрлэх бас нэгэн арга болдог. 

Бодлоо хянах

3 Зарим зүйлийг зүгээр л өнгөрөөж сур

Хүүхдүүд үргэлж л инээж явдаг. Тэд уурласан ч гэсэн үнэн сэтгэлээсээ уурладаггүй. Стресс, бухимдлаар дүүрэн жаахан хүүхдийг та харж байгаагүй л болов уу. Тэгвэл бид яагаад хүүхэд шиг байж болохгүй гэж? Бусдын хэлж байгаа муу үгс, гаднаас ирэх сөрөг бодлуудыг зүгээр л зөнд нь хаяж сураарай. Мөн таныг гомдоосон хүнийг уучилж сурах нь чухал юм шүү.

Зарим зүйлийг зүгээр л өнгөрөөж сур

4 Хүж асаах

Эртний Грекийн үед хүртэл хүжийг төрөл бүрийн зан үйлд ашиглаж байсан хэмээн үздэг. Хүж нь төрөл бүрийн үнэр, үйлчилгээтэй байх бөгөөд эдгээр нь хийхэд ашиглагдаж буй бүтээгдэхүүнээс шалтгаалдаг билээ. Эрт дээр үеэс Монголчууд ч гэсэн төрөл бүрийн хүж, арц гээд үнэртүүлэгчийг муу энерги цэвэрлэх аливааг ариутгах зорилгоор ашигладаг байсныг бид мэднэ. Иймд хүжийг бие махбодио тайвшруулахаас гадна муу муухайг хөөн зайлуулах зорилгоор ашиглаарай.

Хүж асаах

5 Залбирах

Шашин шүтлэгээс үл хамаараад итгэдэг зүйлдээ залбирах, бясалгах нь муу энергиэс өөрийгөө хамгаалах нэг хэлбэр болно. Жишээлбэл өглөө боссоныхоо дараа буюу олон хүний дунд ороогүй байх үедээ та өчигдөр болсон бүх явдлуудаа эргэн нэг бодож сайныг нь сэргээн санаж мууг нь өршөөн мартах хэрэгтэй. Түүнчлэн шүтдэг бурхандаа залбирч өдрийн турш таныг тэтгэх гэгээлэг бодол, эрч хүчээ авч болно.

Залбирах

6 Лаа эсвэл зул асаах

Хүжтэй адилаар лааг ч мөн муу, муухайг ариутгах гол хэрэгсэл гэж үздэг. Ялангуяа Католик шашинд лаа маш өргөн хэрэглэдэг бөгөөд номлолд нь "Бурхан бол ертөнцийн гэрэл гэгээ. Лаатай адилаар намайг дагасан хүн хэзээ ч харанхуйд унахгүй үргэлж гэрлийг харна гэж дурдсан" байдаг. Мөн лаа асааснаар тухайн орчин эерэг энергиэр дүүрч муу муухай нь шатдаг гэж үздэг байна. Харин Буддын шашинд лааг зулаар орлуулдаг учраас та алийг нь ч ашиглах боломжтой.

Лаа эсвэл зул асаах

7 Аз жаргалтай байх

Гэртээ байхдаа өөрийн хүссэн аян дээрээ бүжиглэх, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх, дуртай киногоо үзэх, хүссэн хоолоо идэх гээд таныг аз жаргалтай болгодог зүйлсийг тогтмол хийгээрэй. Нэг үгээр бол сөрөг энерги гэх зүйл хаалга тогшиж байгаа бөгөөд түүнийг амьдралдаа оруулах эсэх нь таны сонголт юм шүү. 

Аз жаргалтай байх

36
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()