Эмэгтэйчүүдийн 70% үүнээс болж шаналдаг. Яагаад гэвэл...

АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэг статистик мэдээллээс үзэхэд АНУ-д 22 мянган эмэгтэйчүүд өндгөвчний хорт хавдраар өвчилж байна. Эдгээрээс хүндэрсэн үедээ 70 орчим хувь нь амь насаа алдах эрсдэлтэй байдаг аж. Энэхүү өвчнийг "чимээгүй алуурчин" гэж нэрлэдэг бөгөөд баттай шинж тэмдэг байдаггүй тул ихэнх тохиолдолд зөвхөн сүүлийн шатанд оношлогддог. Ингээд хамтдаа өндгөвчний хорт хавдар гэж ямар өвчин болох, үүний шинж тэмдгүүд, үүсэх шалтгаантай танилцъя. 

Эмэгтэйчүүдийн 70% үүнээс болж шаналдаг. Яагаад гэвэл...
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Өндгөвчний хорт хавдар гэж юу вэ?

Гурван төрлийн өндгөвчний хорт хавдар байдаг:
• Хамгийн түгээмэл тохиолдох хучуур эдийн хэлбэр (нийт тохиолдлын 90%): Энэ нь өндгөвчний гадаргуугийн эсүүдээс үүснэ
• Өндгөн эсүүдийг үүсгэдэг хөврөл эсийн хэлбэр
• Ховор тохиолддог стромын хэлбэр: Энэ нь өндгөвчний дотор орших холбогч эдээс гаралтай.
Өндгөвчний хорт хавдар нь Монгол Улсын эмэгтэйчүүдийн хавдрын 6-р байрыг эзэлдэг аж.

Хэрэв таны гэр бүл, удамд тань өндгөвчний хорт хавдартай хүн байсан бол та 6 сар тутамд шинжилгээ өгч байх хэрэгтэй. Энэхүү өвчлөл нь 30-аас дээш насныханд түгээмэл тохиолддог байна. Тус өвчний эхний шатын шинж тэмдгүүд нь өөр бусад өвчинтэй андуурагдах магадлалтай байдаг. Тиймээс ямагт сонор сэрэмжтэй байх нь таныг аймшигт өвчлөлөөс сэргийлж чадна.

Өндгөвчний хорт хавдар гэж юу вэ?

2 Өндгөвчний хорт хавдрын шинж тэмдгүүд

  • Байнга хавагнах
  • Хэвлий хэсгээр өвдөх, суулгах, өтгөн хатах
  • Аарцаг хэсгээр тогтмол өвдөлт мэдрэгдэх
  • Нуруу өвдөх
  • Шээс тасалдах
  • Шалтгаангүйгээр турах
  • Архаг ядаргаа
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
  • Сексийн үед биед таагүй мэдрэмж төрөх
  • Дотор муухайрах

Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл, яаралтай эмчид хандаж, шинжилгээ хийлгэх шаардлагатай. 

Өндгөвчний хорт хавдар үүсэх шалтгаан

Хэдийгээр өндгөвчний хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч, доорх эрсдлийн хүчин зүйлстэй холбоотой:
• Хөгшрөл (50-аас дээш насны эмэгтэйчүүд өндөр эрсдэлтэй)
• Удамшлын асуумж
• BRCA1, BRCA2 генийн өөрчлөлтүүд
• Сарын тэмдгийн эхлэл (12-оос өмнөх насанд) болон цэвэршилтийн өмнөх үе
• Хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүд
• Үргүйдэл
• 30-аас хойших насанд анхны хүүхэд төрүүлэх
• Хэзээ ч жирэмслэлтээс сэргийлэх эм ууж байгаагүй
• Үр тогтолтын эсвэл эстроген даавар орлуулах эмчилгээ

Иймд та 6 сар тутам шинжилгээ өгч, тогтмол эмчийн хяналтанд байх нь өвчний эдгэрэлт болон түүнээс урьдчилан сэргийлэх тустай.

Өндгөвчний хорт хавдрын шинж тэмдгүүд

Та энэхүү өвчний тухай өөр мэддэг зүйлс байвал бидэнтэй хуваалцаарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()