8 жилийн дараа бидний хэрэглээнээс бүр мөсөн үгүй болох зүйлс

Техник технологийн шинэчлэл жилээр бус хором бүрээр хэмжигдэх болсон 21-р зуунд өнөөдөр хэрэглэгдэж байгаа технологи маргааш хэрэглээнд байх эсэх нь тодорхой бус. Бид хэдхэн жилийн өмнө л хол байгаа гэр бүлийнхэнтэйгээ харьцахын тулд цаасан дээр гараараа захиа бичдэг байсан бол одоо халаасанд багтах ухаалаг утсаараа л нүүр нүүрээ хараад ярьж болдог болжээ. Тэгвэл өнөөдөр бидний хэрэглээнд байгаа ч 2025 онд гэхэд хэрэглээнээс бүр мөсөн гарах 10 технологийг танилцуулъя.

8 жилийн дараа бидний хэрэглээнээс бүр мөсөн үгүй болох зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Машины GPS

Мэдэхгүй замаар явах үед хамгийн үнэнч туслах нь GPS байдаг. Уг төхөөрөмжийг хамгийн анх "Мазда" компани 1990 онд хэрэглэж байсан ба үүнээс өмнө зөвхөн цэргийн зориулалттай байжээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд хүн бүрийн ашиглах болсон ухаалаг утаснуудыг үйлдвэрлэхдээ л GPS суулгаж байгаа нь машиндаа суурьлуулдаг уг GPS-ыг хэрэглээнээс гаргах хамгийн том шалтгаан болж байгаа гэнэ.

Машины GPS

2 Камер

GPS-тэй адилаар ухаалаг утас зах зээлд хүч төрөн орж ирснээс болж дижитал камерын борлуулалт эрс багассан. Үүний учир нь энгийн дижитал камертай харьцуулахад ухаалаг утас хэд дахин олон давуу талтайд оршино. Жишээлбэл та дижитал камераар авсан зурганд эффект оруулахын тулд авсныхаа дараа нь мэргэжлийн програмаар янзлах хэрэгтэй бол ухаалаг утсаар зураг авахдаа л хүссэн эффекттэйгээ авч болно. Түүнчлэн ухаалаг утсаар авсан зургаа та найз нөхөдтэйгөө тэр дор нь хуваалцаж болдог гэх мэт дурдаад барагдашгүй давуу талтай.

Камер

3 Түлхүүр

Бид түлхүүрийг машин, байшин, шүүгээгээ цоожлох, бусдаас хамгаалах зорилгоор ашигладаг. Гэсэн ч бидний хэрэглэдэг түлхүүр нь сул тал ихтэй буюу аюулгүй байдлыг тийм ч сайн хангадаггүй. Үүнийг орлох ирээдүйн технологи нь хурууны хээ, нүүр царай таних гэх зэрэг юм. 

Түлхүүр

4 Алсын зайны удирдлага

Уг төхөөрөмжийн тусламжтайгаар зурагт, машины гараж, сэнс гээд маш олон зүйлийг бид зайнаас удирдаж болдог. Гэхдээ үүнийг ирээдүйд дуу хоолойгоороо удирдах технологи бүрэн эзэлнэ аж. Иймд бид 2025 он гэхэд зурагтын суваг солихын тулд удирдлагаа хайх шаардлагагүй болж цаг заваа хэмнэх боломжтой болох юм. 

Алсын зайны удирдлага

5 Флаш

Өмнөх зуунд гэхэд нэг өрөөний дайтай том байсан флаш өдгөө бидний халаасанд багтахуйц жижиг болтлоо хувьсан өөрчлөгджээ. Гэхдээ дэвшил үүгээр зогссонгүй сүүлийн хэдэн жилд хэрэгтэй мэдээллээ заавал флашанд бус үүлэн агуулахад хадгалах боломжтой болоод байгаа юм. Бидний сайн мэдэх Dropbox, Google Drive гэх зэргийг үүнд хамааруулан тооцож болно. Нэг үгээр та ирээдүйд заавал флаш авч явах бус бүх зүйлээ цахим орчин, үүлэн агуулахад хадгалдаг болох ажээ.

Флаш

6 Төлбөрийн карт

Хэдийгээр карт ашиглахгүй төлбөр тооцоо төлдөг NFC технологи Монгол улсад өргөнөөр хэрэглэгдэж эхлээгүй ч Хятад, АНУ, Япон гээд технологийн тэргүүлэх орнуудад хаа сайгүй хэрэглэгддэг. Иймд та ирээдүйд түрийвч дүүрэн карт авч явах бус зөвхөн ухаалаг утастай байхад л хүссэн дэлгүүртээ төлбөр төлөх боломжтой болох юм.

Төлбөрийн карт

7 Диск

Хэдхэн жилийн өмнө л бид дуртай шоу, цуврал киногоо дискээр авч зурагтаар үздэг байсан бол өнөөдөр ухаалаг утас, таблетны аль нэгэнтэй байхад л хаанаас хэзээ ч хүссэн үедээ үзэх боломжтой болжээ. Хэрэглээ нь өдөр тутамд багасаж байгаа диск 2025 он гэхэд хуучны төхөөрөмж л болж үлдэнэ гэнэ.

Диск

8 Суурин утас

Суурин утасны хэрэглээ өдрөөс өдөрт багасаж байгаа юм. Үүний шалтгаан нь өнөөх л ухаалаг утас. Камер, GPS, интернет гээд бүхнийг агуулсан ухаалаг утас байхад бидэнд суурин утас ямар хэрэгтэй байх билээ. Түүнчлэн цахим сүлжээгээр хүссэн хүнтэйгээ ямар ч үнэ төлбөргүй ярьж болж байгаа нь хүмүүс суурин утсыг мартаж эхэлж байгаа нэгэн шалтгаан нь юм. Одоогийн байдлаар зарим газар интернет тавиулахад суурин утас шаардаж байгаа ч тун удахгүй энэ асуудал шийдэгдэх нь гарцаагүй.

Суурин утас

9 Жолоочтой машин

Хүн төрөлхтөн машинтай хамгийн анх 1886 онд танилцаж байсан түүх байдаг. Тэгвэл жолоочтой машинаас салах цаг ойртсоор байгааг нь судлаачид тэр ч байтугай бидэнд ч гэсэн ойлгомжтой болж байна.  Үнэнийг хэлэхэд 2025 он гэхэд хотын замаар жолоочгүй машин явж байвал гайхах зүйлгүй билээ.

Жолоочтой машин

10 Нууц үг

Түлхүүртэй адилаар нууц үг ч гэсэн хэрэглээнээс бага багаар гарч байгаа юм. Энэ нь хүмүүс үсэг, тоо, тэмдэгтээс бүрдэх нууц үгийг чухал мэдээлэл хадгалахад хангалттай найдвартай биш гэж үзэж байгаатай холбоотой. Үүний оронд хүмүүс хурууны хээ, нүд таних систем гэх зэрэг дахин давтагдашгүй зүйлсийг ашигласан технологийг илүүтэйгээр сонирхож байгаа юм. Хэрэглэгчдийнхээ сонирхолтой уялдуулаад томоохон үйлдвэрлэгчид ч гэсэн эдгээр технологийг илүү сайжруулж байгааг бид  мэдэх билээ.

Нууц үг

84
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()