Удахгүй дэлхийд тэргүүлэх 10 хүчирхэг улс

Жил ирэх тусам улс орнуудын эдийн засгийн байдал өөрчлөгдөж, хүн амын амжиргааны түвшин ихэсч, багасаж байдаг. Харин ирэх жилүүдэд улс орнуудын дэд бүтэц, эдийн засгийн тогтолцоо зэрэг хэрхэн өөрчлөгдөх талаар “HSBC” банк, санхүүгийн судалгааны багийнхан судлаж үзсэн байна. Ингээд та бүхэндээ дэлхийн томоохон банк, санхүүгийн судалгааны багийнхны гаргасан үр дүнгээс, 2050 онд дэлхийг эзэрхийлж, эдийн засгаараа тэргүүлэх хүчирхэг улс орнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Удахгүй дэлхийд тэргүүлэх 10 хүчирхэг улс
БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

10 Канад улс

АНУ-ын хөрш орон болох Канад нь өдгөө хамгийн баян улс орнуудын жагсаалтын 10-р байранд бичигддэг. Харин 2050 он гэхэд энэхүү байраа хадгалсан хэвээр байх болно хэмээн судлаачид үзэж байна. Тус улс нь эдийн засгийн уналтын шуурганд өртөж байсан ч харьцангуй тогтвортой банкны тогтолцоотой байна. Канад улсын гол түүхий эд болох тосны үнэ буурч байгаа боловч үүнийг зогсоох арга хэмжээ эхнээсээ авч байгаа ажээ. Канад улс нь 2050 он гэхэд 2.29 триллион долларын хөрөнгөтэй байх болно хэмээн үзэж байна. 

Канад улс

9 Франц улс

Одоогоор дэлхийн 6 дахь том эдийн засагтай улс хэмээгддэг Франц улс нь ирэх 2050 онд гурван байр ухарч, 9-р байранд бичигдэх нь ээ. Ирэх дөчин жилд Франц улсын нэг хүнд ноогдох орлого нь өсөх хандлагатай байгаа аж. 2008 оноос хойш эдийн засаг нь тогтонги өсөлттэй буюу жил бүр 0.3%-иар өсдөг байжээ. Францын эдийн засаг 2050 онд 2.75 триллион долларын хөрөнгөтэй байхаар тооцогджээ.

Франц улс

8 Мексик улс

Тус улс нь одоогоор шилдэг эдийн засагтай улс орнуудын тоонд багтахгүй байгаа ч гэлээ, 2050 он гэхэд огцом дээшилж, 8-р байранд орох төлөвтэй байна. Мексикийн эдийн засгийн үнэлгээ нь 2.81 триллион доллараар үнэлэгдэнэ. Ойрын ирээдүйд тус улсын боловсрол, харилцаа холбоо, ажил эрхлэлт, санхүүгийн байдал зэрэг нь өсөн дэвжиж байгаа юм. Харин нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 42-р байр эзэлдэг байсан бол 5 байр ухран 47-т орох аж.

Мексик улс

7 Бразил улс

Бразил улсын эдийн засаг 2050 онд 2.96 триллион доллараар үнэлэгдэх төлөвтэй байна. Тус улсын баян хүмүүс нь улам бүр хөрөнгөжин, хөлжих төлөвтэй байгаа бол, ард иргэдийн тухайд улам бүр дордож, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээрээ 52-р байрнаас 61-р байр руу огцом унах гэнэ. 

Бразил улс

6 Англи улс

Англи болон Герман улсууд нь Европ тивийн хамгийн том эдийн засагтай улс гэгддэг. Харин 30 жилийн дараа гэхэд яг л энэ хэвээрээ байх аж. Тус улс 19-р зуунд аж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байсан бөгөөд 20-р зуунд тус үйлдвэржүүлэлт нь эрчээ аван ноёрхож байсан агуу түүхтэй юм. Харин өдгөө Америк болон Япон орнууд аж үйлдвэрийн эх орон гэгддэг болоод байгаа билээ.

Англи улс

5 Герман улс

Европын хамгийн баян чинээлэг улс хэмээгддэг Герман нь ирээдүйд ч энэхүү тэргүүллээ үл алдах аж. Шинжээчдийн үзэж байгаагаар, 2050 онд тус улсын эдийн засаг 3.71 триллион доллараар үнэлэгдэж, Европ төдийгүй дэлхийд хөрөнгө чинээгээрээ гайхагдах болно. Харин нэг хүнд ногдох орлогоороо 18-р байрнаас 10-р байр руу дэвших аж.

Герман улс

4 Япон улс

Аж үйлдвэр, техник технологиор дэлхийд тэргүүлэгч Япон улс ирээдүйд ч хүчирхэг эдийн засгаа хадгалж үлдэх аж. Харин хүн ам нь 25 саяаар буурах бөгөөд ажилгүйдлийн түвшин нь ч мөн багагүй хэмжээгээр өсөх төлөвтэй байна. 2050 онд тус улсын эдийн засаг 6.43 триллион доллараар үнэлэгдэх болно. 

Япон улс

3 Энэтхэг улс

Энэтхэг улс нь хүн ам төдийгүй, хөрөнгө мөнгөө зэрэг өсгөж яваа цөөхөн хэдэн улсуудын нэг юм. 2050 он гэхэд тус улс нь Хятад улсыг ардаа хаян хамгийн олон буюу нэг тэрбум 500 сая иргэдтэй улс болох ба дэлхийн 3 дахь баян улсаар нэрлэгдэх аж. Эдийн засгийн гадаад бодлого болоод орчин үеийн техник технологио сайжруулан дэлхий даяар нэр алдраа түгээх гэнэ.

Энэтхэг улс

2 Америкийн Нэгдсэн Улс

АНУ нь 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн баян орнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэх аж. 2008 оны эдийн засгийн хямралд онцгой нөлөө үзүүлсэн байгаа банкны системд анхаарлаа голчлон хандуулах гэнэ. АНУ-ын эдийн засгийн дэд бүтцийн үзүүлэлт маш өндөр байдаг ба цаашдаа ч энэ хэвээрээ байх аж. Америкийн эдийн засаг 2050 он гэхэд 22.27 триллион ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. 

Америкийн Нэгдсэн Улс

1 Хятад улс

АНУ-ын хил хязгаарыг даван гарч, Хятад улс 2050 он гэхэд дэлхийд хамгийн баян орон болох төлөвтэй байна. Хятад улс нь 25.33 триллион ам.доллараар дэлхийд хамгийн хүчтэйд тооцогдох болно хэмээн үзжээ. Мөн хүн амын өсөлтөөс илүүтэй ирээдүйд эдийн засгаараа өргөн хүрээг хамрах магадлалтай. Япон шиг тэдний ажиллах хүч хөгширч, нэг хүүхэдтэй байх бодлого нь хүн амын өсөлтийг удаашруулж, Энэтхэгт дэлхийн хүн амын тоогоор тэргүүлэх байр сууриа алдах аж. 

Хятад улс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()