Гэрээ хэрхэн өөриймсөг, тав тухтай болгох вэ?

Айл бүрт л ээж аав, эмээ өвөөгөөс уламжлагдан ирсэн хуучны түүхтэй, нандин тавилгууд гэж байдаг. Энэ нь он удаан жил гэрт байрлаж, солъё гээд ч чадахгүй үеүүдтэй тулгарах нь бий. Тэгвэл бид танд тэдгээр тавилгыг хэрхэн хослуулан, өөрчлөн тавих болон гэртээ тав тухтай, өөриймсөг дулаахан уур амьсгалыг бүрдүүлэх тухай мэдээллийг хүргэе!

Гэрээ хэрхэн өөриймсөг, тав тухтай болгох вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Ороо илүү тав тухтай байлга

Хэрэв танд шинэ ор худалдан авах боломж, бололцоо хараахан бүрдээгүй байгаа бол юун түрүүнд орны даавуу болон хөнжил гудсаа шинэчлээрэй! Эсвэл матрасаа өөрчилж болох юм. Хамгийн гол нь эрүүл мэндэд ээлтэй, бас тав тухтай байх нь чухал билээ.

Ороо илүү тав тухтай байлга

2 Заавал шинэ хөшиг авах хэрэггүй

Та гэрийнхээ нэгэн хэвийн уйтгартай гэмээр хөшигнөөсөө уйдаж эхэлсэн, түүнчлэн шинэ хөшиг авах бололцоогүй бол ердөө л гэртээ байгаа хэрэглэдэггүй тэлээ, зүүлтээ ашиглан, хөшиг тогтоогч хийхэд хангалттай. Ингэснээр урьдын уйтгартай байдал арилж, илүү шинэлэг болох болно.

Заавал шинэ хөшиг авах хэрэггүй

3 Илүү утас болон рүүтерийг далдал

Энд тэнд хөглөрсөн утас болон интернэт хүлээн авагч төхөөрөмж ил байх нь зохимжгүй. Хэрэв үнэхээр ил байх шаардлагатай хэмээн үзвэл, илүү гарсан утсыг хумьж, тогтсон тавиуртай байлгах нь зөв. Эсвэл хуучны номын хавтас гэх мэт зүйлсээр зурагт харуулсны адилаар далдалж өгөөрэй!

Илүү утас болон рүүтерийг далдал

4 Өнгөлөг бас өвөрмөц

Хэт их бараан сүрлэг тавилгууд гэрт ихсэх тусам энэ нь илүү хуучинсаг, тэрчлэн уйтгартай мэдрэмжийг төрүүлдэг. Харин түүний оронд өнгөлөг, хөнгөн, бас өвөрмөц зүйлсээр гэрээ хааяа ч болов чимэхийг хичээгээрэй. Энэ нь танд илүү тав тухтай, дулаан мэдрэмжийг төрүүлнэ.

Өнгөлөг бас өвөрмөц

5 Хоосон хана, хөндий мэдрэмж төрүүлдэг

Яг үнэндээ таны гэр тав тухтай, өнгөлөг харагдахад зөвхөн тавилга бус, ханын зураг, гоёмсог баримлууд, жижиг деталь бүр нөлөөлдөг. Иймээс заавал үнэ өртөг ихтэй нүсэр тавилганаас татгалзаж, өнгөлөг гоёмсог зургуудаар ханаа чимэглээрэй!

Хоосон хана, хөндий мэдрэмж төрүүлдэг

6 Өөрийн гэсэн орон зайг бүрдүүл

Хэрэв та ном унших дуртай бол нэг буландаа жижигхэн номын тавиурыг шийдэж өгөөрэй. Мөн өөрийн хобби, сонирхлын хүрээнд гэрээ тохижуулан, чимэглэх нь танд илүү дулаан, бас тав тухтай байдлыг мэдрүүлж чадна. Ирсэн зочдод ч мөн таны шийдэл таалагдах нь лавтай.

Өөрийн гэсэн орон зайг бүрдүүл

7 Хослуулах

Буйдангийн дэр, ширээний гэрэл, тасалгааны ургамал, зураг гээд л юу ч хооронд нь хослуулж болно. Гэрийн бүх зүйлс тэс өөр шийдэл, өнгөтэй байх нь тийм ч таатай биш. Иймд та зарим деталь хэсгүүдийг хослуулж өгөөрэй. Энэ үнэхээр сайхан санаа шүү...

Хослуулах

8 Илүү их гэрэл хэрэгтэй

Байр харанхуй, гэрэлтүүлэг муутай байх нь танд уйтгартай бас хөндий мэдрэмж төрүүлнэ. Эсрэгээрээ оройн цагаар хэт тод гэрэл нь тав тух алдагдуулах сөрөг талтай. Иймд та өрөө бүрт тохирсон гэрэлтүүлгийг шийдэж өгөөрэй! Ялангуяа унтлагын өрөөнд тод гэрэл байх нь зохимжгүй. Харин гал тогоо, зочны өрөө тод байх тусмаа илүү их сэтгэл сэргээдэг аж.

Илүү их гэрэл хэрэгтэй

9 Гэртээ байгалийн элемэнтийг нэмж өг

Ямар ч цэцэг, ургамал, байгалийн өнгө элементийг агуулаагүй байр эзэндээ их хоосон, хөндий мэдрэмжийг төрүүлнэ. Иймд та гэртээ цэцэг тарих, эсвэл амьтан тэжээх, бүр боломжгүй нөхцөлд ханаа илүү байгалийн өнгөөр будаж өгөөрэй.

Гэртээ байгалийн элемэнтийг нэмж өг

10 Бүх зүйлсийг байр байранд нь хураа

Зарим үед хэт эмх цэгцтэй байдал хүмүүст төвөгтэй санагддаг. Гэвч таны байх ёстой зүйлс яг тухайн газраа байх нь цаг хэмнэх, цаашлаад уур ундууцлаас хол байлгана. Мөн гэрийг эмх цэгцтэй, саруулхан харагдуулах давуу талтай юм шүү.

Бүх зүйлсийг байр байранд нь хураа

Танд эдгээрээс гадна, гэрийг тохижуулах санаа байвал бидэнтэй хуваалцаарай!

 

26
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()