Бид дотуур хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ?

Бид дотуур хувцас сонгохдоо зөвхөн гадаад харагдах байдлыг нь ажиглаж "Ямар хөөрхөн юм бэ?" гээд л авчихдаг. Гэвч энэ нь тун ч буруу бөгөөд дараа нь өмсөхөд биед тухгүй байх, өнгө нь үл зохицох, биеийг эв хавгүй харагдуулах гэхчлэн олон асуудлууд урган гарна. Харин бид та бүхэндээ тэрхүү олон асуудлаас сэргийлж, дотуур хувцас авахдаа юун дээр анхаарах ёстойг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бид дотуур хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ?

1 Материал

Та торон материалтай дотуур хувцсыг нимгэн цамцан дотуур өмсөх хэрэггүй. Энэ нь бусдад тун ч эвгүй харагдах бөгөөд биеийн галбирыг ч эвдэх талтай. Тиймээс гэгээлэг өнгийн нимгэн цамц өмсөж байгаа бол хатуулгатай хөхөвч сонгож зүүгээрэй.

Материал

2 Дотуур өмдөө зөв сонгох

Сэтгүүлд зургаа авахуулдаг загвар өмсөгчид шиг сайхан биетэй харагдахыг хүсвэл та хамгийн гол нь дотуур хувцсаа зөв сонгох хэрэгтэй. Хэт багадсан дотуур өмд сонгох нь таны гоолиг биш харин ч улам бүр махлаг болгож харагдуулна. Тиймээс яг өөртөө таарсан дотуур өмдийг сонгож өмсөөрэй. 

Дотуур өмдөө зөв сонгох

3 Хөхний даруулганы хэмжээ

Хөхний даруулганы аяга нь томдож, зай завсар үүсч байвал та худалдаж авах эсэхээ дахин нэг бодоод үзээрэй. Учир нь томдсон хөхөвч таны гоо сайхныг гутааж, эвгүй харагдуулах төдийгүй эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж байдаг.

Харин хөхөнд багадсан даруулга тогтмол зүүх нь хорт хавдар үүсгэх хамгийн том шалтгаан болдог. Үүнээс гадна хувцасны гаднаас хөх тань илүүдэж, гарч ирсэн нь харагдах тул бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь ойлгомжтой. Хамгийн зөв шийдэл бол өөрт яг таарах, биед тухтай, хөдөлгөөнд саад болохгүй хөхөвч сонгох юм.

Хөхний даруулганы хэмжээ

4 Хөхний даруулганы өнгө

Та өмсөж байгаа хувцсандаа тохируулж, хөхний даруулгаа зүүж байгаарай. Нимгэн гэрэлтдэг цагаан цамцан дотуур тод өнгийн хөхөвч зүүх нь тун ч бүдүүлэг, мэдрэмжгүй харагдана. 

Хөхний даруулганы өнгө

5 Гэрийн хувцас

Гэртээ хөхний даруулга зүүхгүй байхыг хичээгээрэй. Энэ нь таныг тайван амрахад туслана. Харин том хөхтэй бүсгүйчүүд хөхний даруулга зүүхгүй байснаар хөх унжих эрсдэлтэй хэмээдэг. Хэрэв танд тус асуудал тулгарч байвал, гэртээ хөхний даруулганы оронд спорт хөхөвч зүүж байгаарай. Энэ нь тухтай байхаас гадна хөх унжихаас сэргийлнэ.  

Гэрийн хувцас

6 Хэрхэн угааж цэвэрлэх вэ?

Та хөхний даруулга, дотуур хувцасныхаа тайлбар хэсгийг уншиж, хэрхэн угааж цэвэрлэх зааврыг мэдэж аваарай. Харин тэрхүү зааврын дагуу угааснаар, дотуур хувцасны хэлбэр алдагдах аюулаас сэргийлж чадна.

Хэрхэн угааж цэвэрлэх вэ?

7 Дотуур өмд сонгох

Охид бүсгүйчүүд маань халуухан харагдах гэсэндээ дотуур өмдөө буруу сонгох нь элбэг тохиолддог. Хэрэв та тухтай болоод эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дотуур өмд авахыг хүсч байвал, эргэлзэх зүйлгүй даавуун материалтайг сонгоорой. Энэ нь арьсанд амьсгалах боломжийг олгож, харшил өгөхгүй. 

Дотуур өмд сонгох

8 Хөхний даруулга, дотуур өмдний хослол

Хөхний даруулга, дотуур өмд хоёрын өнгө адил буюу хос байх шаардлагатай. Өөр өөр өнгө загвартай хөхний даруулга, дотуур өмд өмсөх нь таагүй харагддаг. 

Хөхний даруулга, дотуур өмдний хослол

9 Өдөр тутмын дотуур хувцас

Та өдөр тутамдаа торон материалтай дотуур өмд өмсөхөөс татгалзаарай. Харин үүний оронд даавуун жижиг дотуур өмдийг өмсөх шаардлагатай.

Өдөр тутмын дотуур хувцас

10 Биеийн галбиртаа тохируулан дотуур хувцас сонгох

Хэрэв та тааз өргөнтэй бол торон хэт бариун биш дотуур өмдийг сонгоорой. Энэ нь таны биеийн галбирыг улам бүр халуухан харагдуулна.

Хэрэв та элсэн цаг биеийн галбиртай бол өндөр суудалтай дотуур өмдийг өмсөж болно. Харин нарийхан бэлхүүс, чанга гэдэстэй бол богино суудалтай дотуур өмд өмсөхөд тохиромжтой. 

Биеийн галбиртаа тохируулан дотуур хувцас сонгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()