Шоронд хоригдохыг хүсдэг хачирхалтай хүмүүс

Ихэнх хүмүүс шоронд хоригдохоос айдаг. Гэтэл зарим хүнд, хүмүүсийн дунд орж амьдрах нь шоронд байхаас ч аймшигтай санагддаг гэнэ. Тэгвэл өөрийн хүслээрээ гэмт хэрэг үйлдэж шоронд орохыг хүссэн 10 хүний хачирхалтай түүхийг хүргэе.

Шоронд хоригдохыг хүсдэг хачирхалтай хүмүүс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Люси Бойер

2017 онд АНУ-ын Индиана мужид оршин суудаг Люси Бойер "өөрийгөө" хар тамхи зардаг хэмээн цагдаагийн газарт мэдүүлжээ. Үүний дагуу цагдаа нар мөрдлөг хийж үзсэн бөгөөд героин болон бусад төрлийн хар тамхийг түүний цүнхнээс олсон байна. Цагдаа түүнд, "Хэрэв та хүсвэл тэнсэх харгалзах ял авч шоронд орохгүй байж болно" гэж хэлсэн ч бүсгүй шүүх хуралдаа ч суулгүй шууд л шоронгийн гадаа өөрөө очиж, шоронд хорихыг цагдаа нараас гуйсан гэнэ. 

Люси Бойер

2 Лоуренс Жон Риппл

2016 онд 70 настай Америк эр эхнэрийнхээ үглээ зангаас залхаж, "Энд байснаас шоронд байсан минь дээр" гэж хэлчихээд гэрээсээ явсан гэнэ. Үүний дараа тэрээр Канзас мужийн банкинд очоод теллэрт "Надад буу байгаа. Бэлэн мөнгө өгөхгүй бол гэмтээнэ шүү" гэж сүрдүүлжээ. Теллэр бүсгүй ч 2924 ам.доллар өгсөн бөгөөд Риппл зугтах гэж яарсангүй, бэлэн мөнгийг нь аваад банкны хүлээлгийн сандал дээр очиж суусан байна. Тун удалгүй хамгаалагч ирэхэд Риппл "Би та нарын хайж байгаа хүн чинь мөн байна. Яг одоо намайг шоронд хүргээд өг" гэжээ. Тэр уг хэргийнхээ хариуд 6 сар шоронд хоригдсон ажээ.

Лоуренс Жон Риппл

3 Жахет Энгланд

2017 онд аав нь шоронд хоригдох болсон нь 19 настай Энгланд хүүд маш том цохилт болжээ. Тэрээр аавтайгаа цуг шоронд хоригдохыг хүссэн бөгөөд аавыг нь авч явах гэж байсан цагдаагийн онгоц руу очоод чулуу шидэж эхэлсэн гэнэ. Цагдаа нар хүрч ирээд хүүг зогсоохыг оролдсон боловч Энгланд авч явсан хутгаараа нэг цагдаагийн цээжин тус хэсэгт, нөгөө цагдаагийн нүүр хэсэгт тус тус хутгалж гэмтээжээ. Хэдий хүүгийн хүсэл биелж түүнийг шоронд 5 сар хорих шийдвэр гарсан ч, харамсалтай нь энэ хугацаанд хүү аавтайгаа уулзаагүй гэнэ.

Жахет Энгланд

4 Уолтер Унбехон

Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг төмөр торны цаана өнгөрөөсөн бөгөөд хамгийн сүүлд суллагдахдаа 73 настай байсан гэнэ. Гэсэн ч тэрээр гаднах амьдралд дасаагүй бөгөөд шоронд байх нь илүү амар санагдаж, гэрийнхээ ойролцоох банк руу очоод буу гарган сүрдүүлж теллэрээс нь 4000 гаруй ам.доллар авжээ. Төд удалгүй цагдаа нар түүнийг гэрийнх нь гадаах автомашины зогсоолоос баривчилсан ба тухайн үед Унбехон "Би зүгээр шорон буюу гэрлүүгээ явахыг хүсэж байна" гэж хэлсэн гэнэ. Тэрээр уг хэргийнхээ хариуд 3 жил 6 сарын хорих ял авчээ.

Уолтер Унбехон

5 Трой Крэйн

Тэрээр хар тамхинд донтсон байсан бөгөөд эмчлүүлэхийг хүссэн ч хангалттай хэмжээний мөнгө байгаагүй гэнэ. Эцэст нь тэрээр үнэгүй эмчлүүлэх арга олсон ба Нью Жерси мужийн банкинд очиж теллэрийг дарамтлан мөнгө авах явдал байв. Хачирхалтай нь мөнгөө аваад зугтаасангүй, эсрэгээрээ тайван гэгч нь хүлээлгийн сандал дээр хэсэг сууж байснаа ахин теллэр дээр очиж мөнгийг нь буцааж өгөөд цагдаа нарыг хурдан ирүүлэхийг хүссэн гэдэг. Түүний "төлөвлөгөө" ч амжилттай хэрэгжиж, шоронд хоригдох хугацаандаа үнэгүй эмчилгээ хийлгэжээ.

Трой Крэйн

6 Ричард Жэймс Верон

2008 онд тэрээр 17 жил ажилласан ажлаа алдаж улмаар эрүүл мэндийн даатгалаа ч мөн төлж чадахгүйд хүрчээ. Үүнээс хойш 3 жилийн туршид өөр ажил хайсан ч олоогүй бөгөөд тухайн үед тэрээр нурууны асар хүнд өвчнөөр шаналж байсан гэнэ. Эмчилгээнд төлөх мөнгө байгаагүй учир Верон шоронд орж үнэгүй эмчилгээ хийлгэхийг хүссэн байна. Иймд тэрээр банк руу ороод теллэрийг нь сүрдүүлж, ердөө ганцхан доллар авсан бөгөөд цагдаа нар ч удалгүй түүнийг баривчилжээ. Харин Верон шоронд хоригдох хугацаандаа үнэгүй эмчилгээ хийлгэсэн гэнэ.

Ричард Жэймс Верон

7 Лэнс Эмануэль Браун

2011 онд шоронгоос суллагдсаны дараа тэрээр хичээсэн ч хийх ажил, очих газар олдоогүй учраас ахин шоронд орохыг хүсчээ. Тэрээр тухайн үеийн ерөнхийлөгчийн амьдарч байсан гэрийнх нь хаалга руу тоосго  шидсэн ба үүнийхээ хариуд шоронд хоригдохоо мэдэж байсан юм. Цагдаа нар болон хамгаалалтын албаныхан ч маш хурдан ирж түүнийг баривчилсан бөгөөд "Ерөнхийлөгчид аюул учруулахыг завдсан" гэх үндэслэлээр 10 сар шоронд хорьсон байна.

Лэнс Эмануэль Браун

8 Этта Мэй Лопес

Уг хэрэг 2013 онд болсон бөгөөд тухайн үед Лопес тамхинд донтсон нэгэн байжээ. Тэрээр хаяхыг хүсэвч чадахгүй байсан учраас тамхи татахыг хориглодог шоронд орохыг хүссэн гэнэ. Ингэхийн тулд тэрээр орон нутгийнхаа цагдаагийн газарт очоод жижүүрлэн сууж байсан цагдаа г санаатайгаар цохисон ба цагдаа нар ч түүнийг газар дээр нь баривчилж, хожим нь 2 сарын хорих ял өгчээ.

Этта Мэй Лопес

9 Жейн Макеелейн

Тэрээр гэр оронгүй байхаас залхаж санаатайгаар түргэн хоолны газрын цонхыг хагалсан бөгөөд цагдаа нарыг ирэхэд тэрээр "Би ахиж гудамжинд хономооргүй байна. Надад өмсөх хувцас байтугай гутал ч алга" гэж хэлжээ. Шүүх ч түүнийг гэм буруутай гэж үзсэн ба богино хугацаагаар шоронд хорьсон байдаг. Суллагдсаныхаа дараа тэрээр ажил олж хийх гэсэн боловч мөн л бүтэлгүйтэж ахин шоронд орохыг хүссэн ба цагдаагийн газрын хаалга, цонхыг эвдэлсэн гэнэ. Үүнийхээ хариуд 1 жилийн хорих ял авчээ.

Жейн Макеелейн

10 Линда Томпсон

Трансжендэр учраас ажил болон байр олоход тун хэцүү байжээ. Ийм ч учраас тэрээр хэд хэдэн жижиг гэмт хэрэг санаатайгаар үйлдэж шоронд цөөнгүй удаа орж байсан юм. 2016 онд буюу 6 жил шоронд суусныхаа дараагаар суллагдаж ахин нийгэмд хөл тавих гэсэн ч бүтэлгүйтэж, олон нийт түүнийг шүүмжилж, доромжилдог хэвээр байсан ажээ. Тэрээр ахин шоронд буцаж орохыг хүссэн ба банкнаас мөнгө дээрэмдээд хажуугаар явсан хүмүүстээ тарааж, үлдсэн мөнгөө өмнөө овоолчихоод цагдаа нарыг ирэхийг хүлээж суусан гэнэ. Ийнхүү Томпсон ахин 6 жилийн хорих ял авсан юм.

Линда Томпсон

9
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()