Хүзүү болон нурууны өвдөлтийг 3 минутын дотор хэрхэн намдаах вэ?

Компьютерийн ард удаан сууснаар нуруу, хүзүү хөшиж эхэлдэг. Энэ үед та тохирсон дасгал хөдөлгөөн хийж, ядаргаагаа тайлах боломжтой төдийгүй өвдөлтөө намдааж, тухтай байдлыг мэдрээрэй. Харин та ямар дасгал хийх хэрэгтэй болохоо мэдэх үү? Өнөөдөр та бүхэндээ хүзүү, мөр болон нурууны өвдөлтийг намдаах дасгалуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хүзүү болон нурууны өвдөлтийг 3 минутын дотор хэрхэн намдаах вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөрөө хойш эргүүлэх

Цэх сууж эсвэл зогсож тус дасгалыг хийнэ. Ингэхдээ хоёр мөрөө арагш түлхэн, тойрог маягаар эргүүлэх бөгөөд 10 удаа давтаж хийгээрэй.

Мөрөө хойш эргүүлэх

2 Гараа эргүүлэх

Хоёр гараа дэлгэж, тэнийлгэх бөгөөд алгаа дээш харуулсан байх ёстойг анхаараарай. Тус байрлалаас гараа арагш эргүүлж, дасгалаа хийнэ. 10 удаа давтаж хийхэд хангалттай. 

Гараа эргүүлэх

3 Тохойгоор эргүүлэх

Тохойгоо нугалж, гараа дээш болгоно. Ингэхдээ таны тохой болон мөр нэг шугамд байх ёстой. Энэхүү байрлалаас гараа доош болгох бөгөөд тохойгоо хөдөлгөхгүй. Мөн л 10 удаа давтаж хийнэ.

Тохойгоор эргүүлэх

4 Хүзүүгээ сунгах

Шилэн хүзүүн дээрээ гараа байрлуулж, доош дарна. Таны эрүү цээжинд хүрэх ёстой бөгөөд энэ нь хүзүүний өвдөлтийг намдаах аж. 

Хүзүүгээ сунгах

5 Нуруугаа сунгах

Сандал дээр цэх сууж, хоёр гараа ардаа барина. Тус байрлалаас доош тонгойж, гараа өргөнө. 

Нуруугаа сунгах

Та нуруу, хүзүүний өвдөлт намдаах өөр дасгалууд мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()