Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн тодорчээ

Бараг хүн бүр л эд хөрөнгөтэй, баян чинээлэг нэгэн болохыг хүсдэг. Гэхдээ "баян" гэдэг ойлголт нь хэр их мөнгөтэй гэсэн үг вэ? Дэлхийд "баян" гэж алдаршсан хүмүүс хэдий хэмжээний мөнгийг ямар арга замаар олсон байдаг вэ? Тэгвэл хамтдаа Дэлхий дээр амьдарч байсан хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас эдгээр асуултын хариуг олж авцгаая.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн тодорчээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 Чингис хаан (1162-1227)

Чингис хаан нь яах аргагүй Дэлхийн суут удирдагчдын тоонд багтдаг. Дэлхийн түүхэн дэх хамгийн том газар нутгийг удирдаж байсан түүнийг эд хөрөнгөө бус, нэр хүндээ өсгөж байсан хэмээн судлаачид үздэг. Зохиолч Жак Уэстфорд (Jack Weatherford) "Genghis Khan and the Making of the Modern World"  номондоо: "Тухайн үед, Монголын цэрэг дайчид эзэлсэн газар нутгаасаа хувьдаа авах нь хориотой байсан. Тулаан дууссаны дараа дээрээс томилогдсон хүмүүс нь эзэлсэн хот, тосгоны эд хөрөнгийг хураан авч цэргүүд, ялангуяа тэдний гэр бүлийнхэнд эн тэнцүү хувааж өгдөг байсан" хэмээн тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн Чингис хаан хүсвэл асар их эд хөрөнгөтэй болж болох байсан ч энгийн амьдралыг илүүд үзсэн бөгөөд нас барахдаа ч гэсэн өөртөө зориулж ямар нэгэн хөшөө, барилга бариулаагүй. Харин ч эсгий гэрт төрсөн шигээ эсгий гэртээ л амьсгал хураасан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Чингис хаан (1162-1227)

9 Билл Гэйтс (Bill Gates)

"Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс нь өнөө цагийн хамгийн баян хүн хэмээн нэрлэгддэг. Бидний цаг үед амьдарч байгаа учраас түүний хөрөнгийг тодорхойлох хялбар бөгөөд "Forbes" сэтгүүлээс гаргаснаар тэрээр 78,9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. Түүний хөрөнгийн гол эх үүсвэр нь мэдээж "компьютер". 1967 оноос эхлэн код бичиж эхэлсэн тэрээр "Microsoft"  компанийг байгуулсан бөгөөд өдгөө тус компани нь 290 тэрбум ам.доллараар үнэлэгддэг.

Билл Гэйтс (Bill Gates)

8 Алан Руфус (1040-1093)

Түүний нагац ах нь 1066 онд Английн хаан ширээнд суусан Нэгдүгээр Виллиам (William I) хаан бөгөөд тэрээр ахынхаа хамтаар олон дайн тулаанд оролцож явжээ. Харамсалтай нь Алан Руфус нь 50 эргэм насандаа амьсгал хураасан ба түүхээс үзэхэд түүний эд хөрөнгө нь 11 мянган евротой тэнцэхүйц байсан хэмээдэг. Энэ нь тухайн үеийн Английн дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувьтай дүйцэж байсан гэнэ. Хэрэв тус мөнгийг өнөөгийн ханшинд шилжүүлбэл 194 тэрбум ам.доллар болох юм. 

Алан Руфус (1040-1093)

7 Жон Д.Рокфеллер (1839-1937)

Тэрээр 1863 оноос эхлэн газрын тосны салбарт хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд 17 жилийн дараа буюу 1880 он гэхэд түүний байгуулсан "Standart Oil" компани нь Америкийн газрын тосны салбарын 9 хувийг дангаараа эзэлж байв. 1918 онд Жон Д.Рокфеллер (John D. Rockefeller)-ын орлогын албан татвар нь 1.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Америк улсын нийт зарлагын 2 хувьтай тэнцэж байсан гэнэ. Үүнийг одоогийн ханш руу хөрвүүлбэл 341 тэрбум ам.доллартай тэнцэнэ.

Жон Д.Рокфеллер (1839-1937)

6 Эндрю Карнеги (1835-1919)

Шотланд улсаас АНУ-д цагаачилж ирсэн Эндрю Карнеги (Andrew Carnegie)-ын талаар маш бага мэдээлэл байдаг ч албаны эх сурвалжаас үзэхэд тэрээр 1901 онд өөрийн эзэмшдэг төмрийн компаниа тухайн үеийн ханшаар 480 сая ам.доллараар зарж байсан гэнэ. Уг мөнгө нь 1901 оны Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьтай тэнцэж байсан гэх ба одоогийн ханшид шилжүүлбэл 372 тэрбум ам.доллар болох юм.

Эндрю Карнеги (1835-1919)

5 Иосиф Сталин (1878–1953)

Чингис хааны адилаар мөн л Дэлхийн хүчирхэг удирдагчдын нэг Сталин нь тухайн үедээ Дэлхийн эдийн засгийн цөмийг эрхэндээ байлгаж байв. Судлаачид түүний өөрийн эд хөрөнгийг нарийвчлан тооцоолж гаргаагүй ч удирдаж байсан улс орнуудын нийт хөрөнгө нь 1950 оны үед гэхэд л Дэлхий нийт улс хөрөнгийн 9.6 хувьтай тэнцэж байсан аж. Үүнийг одоогийн ханшаар бодвол 7.5 их наяд ам.доллар болох юм.

Иосиф Сталин (1878–1953)

4 Нэгдүгээр Акбар (1542–1605)

Энэтхэгийн түүхэн дэх хамгийн агуу удирдагчдын нэг болох Акбар нь тухайн үедээ Дэлхийн нийт хөрөнгийн 25 хувьтай тэнцэхүйц хөрөнгө чинээтэй эзэнт гүрнийг захирч байсан юм. Уг хөрөнгийг одоогийн ханшаар үнэлсэн судалгаа гараагүй байгаа ч Нэгдүгээр Акбар  (Akbar I) Барууны орны баячуудаас хэд дахин их хөрөнгөтэй байжээ.

Нэгдүгээр Акбар (1542–1605)

3 Эзэн хаан Шенцонг (1048-1085)

Түүний удирдаж байсан Сүн улс (960-1279) оршин тогтнож байх хугацаандаа Дэлхийн эдийн засгийн 25-30 хувийг дангаараа бүрдүүлдэг байжээ. Сүн улс шинэ техник болон татварын системээрээ дамжуулан ихээхэн хөрөнгө бий болгодог байсан бөгөөд тухайн үеийн татварын тогтолцоо нь Европын орнуудын татварын тогтолцооноос хэдэн зуун жилийн өмнө үүссэн ч хэд дахин үр дүнтэй байсан гэж судлаачид үздэг.

Эзэн хаан Шенцонг (1048-1085)

2 Цезарь (М.Э.Ө 63- М.Э14)

Түүний захирч байсан Ромын эзэнт гүрэн Дэлхийн эдийн засгийн 25-30 хувь эзэлдэг байсан бол Цезарь (Caesar) эзэнт гүрнийхээ хөрөнгийн тавны нэгийг эзэмшдэг байжээ. Нөгөөтээгүүр тэрээр Дэлхийн нийт хөрөнгийн 5-6 хувийг ганцаараа эзэмшдэг байсан гэсэн үг бөгөөд үүнийг нь одоогийн ханшид шилжүүлбэл 4.6 их наяд ам.доллар болох аж.

Цезарь (М.Э.Ө 63- М.Э14)

1 Манса Муса (1280–1337)

Түүнийг Дэлхийн хамгийн баян хүнээр өргөмжилдөг. Манса Муса (Mansa Musa)-ын удирдаж байсан Африкийн эзэнт улс нь Дэлхийд хамгийн том алтны уурхайтай байсан бөгөөд тухайн үед алт маш их хэрэгцээтэй байжээ. Алтнаас гадна тэрээр маш хүчирхэг армитай байсан гэх бөгөөд судлаачид түүний хөрөнгийн хэмжээг тогтоохыг оролдож байсан ч одоогийн ханшаар хэмжих боломжгүй гэж дүгнээд байгаа юм.

Манса Муса (1280–1337)

13
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()