Алдартай брэндүүдийн хуурамч эсэхийг мэдэх энгийн аргууд

2017-11-18, 15:48
25,142

Өнөөдөр дэлхий дахинаа алдартай брэндийн бүтээгдэхүүнийг дууриалган худалдаалах болсон. Тэд хэдийгээр бараагаа оригинал хувилбараас нь ялгагдахын аргагүй хийж чаддаг ч, тухайн брэндийн өмчийн эрхийг зөрчвөл маш их торгуульд унахаа мэдэх учир бага зэрэг өөрчилж хийдэг байна. Иймд бид та бүхэндээ оригинал бүтээгдэхүүнийг хэрхэн дуураймлаас нь ялгах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Алдартай брэндүүдийн хуурамч эсэхийг мэдэх энгийн аргууд

1 "Мак"-ын гоо сайхны бүтээгдэхүүнүүд:

  • Тус гоо сайхны бүтээгдэхүүний савлагаа нь бага зэрэг саатай бөгөөд бичиг нь нарийн, тод байдаг. Харин хуурамч бүтээгдэхүүний тухайд сав баглааг дууриалган хийхдээ болхи хандаж, саагүй, цулгүй хар байх нь бий. Мөн бичиг нь илүү бүдүүн байх аж.
  • Гаднах цаасан савлагааг ч мөн сайтар нягтлах нь чухал. Дууриамал бүтээгдэхүүн нь бичгийг хөндлөн бичих, үг үсэг гээх гэх мэт алдааг зориудаар гаргадаг. 
  • Түүнчлэн савлагаан дээрх компанийн веб сайт, бар кодыг ч мөн шалгаж аваарай. 

"Мак"-ын гоо сайхны бүтээгдэхүүнүүд:

2 "UGG" бойтгон гутал

  • Тус бүтээгдэхүүнийг Америкийн "Deckers Outdoor Corp" хэмээх компани үйлдвэрлэдэг. Хэрэв таны авсан бойтог Австралиас ирсэн гэвэл энэ нь хуурамч гэсэн үг. Учир нь тус бойтгийг Хятад, Вьетнам, Америк хэмээх 3 оронд л албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрлэдэг.
  • Мөн бойтогны хайрцган дээрх QR код нь зүүн хөлний бойтгон дээр байдаг. Та тухайн кодыг оригинал эсэхийг ухаалаг гар утсан дээрээ шалгаж болно. Түүнчлэн албан ёсны цахим хуудаснаас нь авбал, илүү найдвартай шүү.

"UGG" бойтгон гутал

3 "Майкл Корс" брэндийн гар цүнх

  • Тус брэндийн лого бүхий маш олон хуурамч цүнхнүүд худалдаалагддаг билээ. Иймд та цүнхнийхээ металь эд анги, түгжээ, цахилгаан, жижиг деталь хэсгүүдийг сайтар шалгах хэрэгтэй. Оригинал цүнхний тэдгээр хэсгүүд цул учир, хүнд байх нь бий.
  • Та оригинал "Майкл Корс" брэндийн цүнхийг Франц эсвэл Америкаас авч болно. Харин дууриамал бүтээгдэхүүний хувьд Хятад, Вьетнам, Индонез, Турк зэрэг улсуудад худалдаалагддаг билээ.
  • 2015 оноос хойш тус цүнхний шошгонд нууцлал бүхий 10 оронтой тоог бичдэг болсон. Иймд та авах гэж буй цүнхнийхээ кодыг интернэтэд оруулан, шалгаж аваарай.

"Майкл Корс" брэндийн гар цүнх

4 "Пандора"-гийн гоёл чимэглэл

  • Алдарт "Пандора" брэндийн гоёл чимэглэлийг ч мөн маш олноор дууриалган үйлдвэрлэх болсон. Юун түрүүнд тус гоёл чимэглэлийн металь нь ямар ч өө сэвгүй байх бөгөөд мөнгөнлөг өнгөтэй байдаг. Мөн зэвэрч, шарладаггүй гэдгээрээ онцлогтой.
  • Мөн бугуйвчин дээрээ зайлшгүй тухайн брэндийн нэрийг бичсэн байх бөгөөд 2008 оноос хойш нууцлал бүхий "О" үсгийг оруулах болжээ.
  • Бүтээгдэхүүний материал, сорьцыг зайлшгүй бичиж өгдөг ба мөнгө эдлэлд 925 сорьц, алтан эдлэлийн тухайд 750 сорьцтойгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.

"Пандора"-гийн гоёл чимэглэл

5 "Зиппо" асаагуур

  • Оригинал асаагуурыг асаахад маш содон дуу гардаг. Энэхүү чимээ нь хуурамч асаагуурт байдаггүй.
  • Мөн асаагуурын доод хэсэгт брэндийн логог сийлж өгсөн байдаг бөгөөд энэ нь хэзээ ч арилахгүй.
  • Хамгийн гол ялгарах онцлог нь оригинал Зиппо асаагуурыг металь хайлшаар хийдэг тул маш бат бөх төдийгүй сум ч нэвтрэхгүй гэнэ. /туршиж үзэхийг хориглоно/

"Зиппо" асаагуур

6 "Тимберланд"-ийн гутал

  • Тус брэндийн гутал нь усны хамгаалалттай байхаас гадна, ул нь уян хатан, бат бөх байдаг. Мөн гуталны логог түлж гаргадаг. Иймд хэрэв таны гутлан дээрх лого төмөр эсвэл будсан бол хуурамч гэсэн үг юм.
  • Гуталны хувьд Америкийнх ч гэсэн, Хятад улсад үйлдвэрлэдэг. 
  • Мөн хайрцаг болон гутлын шошгон дээрх сериал номер хоорондоо тохирч байх ёстойг санаарай!

"Тимберланд"-ийн гутал

7 "Беатс" чихэвч

  • Оргинал чихэвчний сериал тоог хайрцагны доод хэсэгт бичсэн байдаг. Үүнээс өөр газар бичсэн байвал, тухайн чихэвч хуурамч гэсэн үг.
  • Мөн хайрцган дээрээ бүтээгдэхүүний тайлбарыг 5 орны хэл дээр алдаа мадаггүй бичсэн байдаг. Хэрэв тухайн бичээс Англи, Герман, Франц, Испани, Итали хэлээс бусад хэл дээр бичигдсэн бол хуурамч гэж ойлгоорой.
  • Чихэвчний дотор талын хэсэгт брэндийн логог хэзээ ч арилахгүйгээр сийлж өгдөг. Хуурамч дээр энэ бичгийг будгаар эсвэл огт бичдэггүй

"Беатс" чихэвч

8 "Адидас"-ийн пүүз

  • Оргинал пүүзний шошгон дээрх сериал тоо нь хайрцган дээрх тоотойгоо ижилхэн байх хэрэгтэй. Мөн гаднаасаа ямар нэгэн өө сэвгүй, үг үсгийн алдаагүй байдаг тул, та урьдаар хайрцгийг нь сериал дугаартай тулгаж үзээрэй. 
  • Тус пүүзний "Adidas" хэмээх лого нь, тод байхаас гадна арилдаггүй. Мөн үдээсний нүх гэх мэт метал эд ангиудад брэндийн логог арилахааргүй сийлсэн байна.
  • Мөн улавчин дээрх бичиг нь ч тийм амархан арилахгүй бөгөөд бүдэг өнгөөр бичигдсэн байдаг аж.

"Адидас"-ийн пүүз

9 "Лоуйс Вуйттон" -ны цүнх

  • Цүнхний дотор талд брэндийн логог бичсэн арьсан шошго байдаг. Хэрвээ ийм зүйл байхгүй бол хуурамч гэдэг нь тодорхой. Мөн үйлдвэрлэсэн улсыг нягтлах хэрэгтэй.
  • Оригинал цүнх мөн бол тоноглол нь хүнд, цул, хөндий биш. Мөн дээр нь брэндийн логог бичсэн байдаг. Энэ нь мэдээж хусах, зүлгэхэд арилах ёсгүй. Тиймээс тэдгээр тоноглолын өнгө, хийцийг сайтар ажиглаарай.
  • Тус брэндийн цүнхний тухайд зөвхөн 5 оронд л оригиналыг нь нийлүүлдэг. Үүнд Франц, Итали, Испани, Америк, Герман орно. Түүнчлэн цүнх бүр 2 үсэг, 4 тооны нууцлал бүхий тоог агуулдаг.

"Лоуйс Вуйттон" -ны цүнх

10 iPhone, iPod, iPad

  • Таны гар утсыг хуурамч эсэхийг хэлж өгөх хамгийн чухал зүйл бол сериал номер юм. Та утасныхаа "Settings>General>About"  хэмээх цэс рүү ороод доош гүйлгэхэд сериал номер байдаг. Харин үүнийг "https://selfsolve.apple.com/agreementWarrantyDynamic.do" гэх сайт руу хуулж, оруулаад шалгаад үзээрэй. Тус сайтаас та утсаа оригналь, хуурамч эсэхийг мэдэх боломжтой.
  • Хэрэв таны худалдаж авсан "iPhone" утас "iTunes"-ээ танихгүй, нэвтэрч болохгүй байвал энэ нь хуурамч утас гэсэн үг юм. Гэхдээ яаран дүгнэлт хийхээсээ өмнө "iOS"-ийн шинэ загварыг уншуулж, утсаа шинэчилсэн эсэхээ шалгаарай. Хэрэв шинэчилсэн байхад ийн нэвтэрч болохгүй байвал таны утас гарцаагүй хуурамч эсвэл эвдэрсний дохио юм. 

iPhone, iPod, iPad

Та оригинал бараа бүтээгдэхүүнийг хуурамчаас нь хэрхэн ялгадаг арга, туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай!

 

25
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()