Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээсээ өмнө юу анхаарах ёстой вэ?

Бүсгүй хүн бүр тогтмол эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоонд хамрагдаж хэвших нь, маш олон өвчнийг эрт үед илрүүлж, амь насаа хамгаалах боломж нээгддэг. Гэвч ийн үзүүлэхдээ мэдлэг, туршлага хомс байдгаас болж юуг анхаарах, яах ёстойгоо төдийлөн мэддэггүй шүү дээ. Иймд бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ анхаарах ёстой зүйлсийг дуулгахаар бэлтгэлээ.

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээсээ өмнө юу анхаарах ёстой вэ?
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ юу хийж болохгүй вэ?

  • Согтууруулах төрлийн ундаа уух, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ороогүй байх. Учир нь эдгээр хүчин зүйлсүүд үзлэгийн хариуг буруу гаргах магадлалтай.
  • Ямар нэгэн үтрээний лаа, үнэр дарагч, бактерийн эсрэг бүтээгдэхүүнийг хэрэглээгүй байх хэрэгтэй.
  • Ууж байсан эм, антиобитикийг үнэн зөв хэлэх. Энэ нь үзлэгийн хариунд нөлөөтэй.
  • Мөн сарын тэмдгийн өмнө болон дараа нь ирж үзүүлэх ёстойг анхаарна уу.
  • Урьд нь өвчилж байсан өвчнийхөө оношийг зөв хэлэх, нуухгүй байх

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ юу хийж болохгүй вэ?

2 Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхийн өмнөх өдөр юу хийх хэрэгтэй вэ?

  • Эмчээс асуух зүйлсээ тэмдэглэж авах
  • Усанд орох /гэхдээ эмэгтэйчүүдийн савангаар үтрээ орчмыг угаахгүй, хөнгөн угаалга хийх/

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхийн өмнөх өдөр юу хийх хэрэгтэй вэ?

  • Болж өгвөл өлөн ходоодтой очих
  • Сарын тэмдэг дууссанаас 1 өдрийн дараа эмчид цаг авах нь зүйтэй.
  • Та эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ төмөр толь ашиглуулахыг хүсэхгүй бол, нэг удаагийн хуванцар толийг худалдан авч, хэрэглэж болно. Энэ нь биед илүү тухтай байх аж.

Та эдгээрээс өөр анхаарвал зохих зүйлсийг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()