Бүх цаг үеийн хамгийн утгагүй нээлтүүд

Цаг үеэ мэдэрсэн шинэлэг, ухаалаг технологи нь хүмүүсийн ажлыг хөнгөлөхөөс гадна, зарим талаараа санхүүд ч хэмнэлттэй байдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр, технологи хүмүүсийн хэрэгцээг хангаж, "шилдэг" хэмээх тодотголд хүртлээ маш олон шат дамжлага, бүтэлгүйтэлтэй учирдаг байна. Бид энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн тэнэг нээлтүүдийг танилцуулах болно.

Бүх цаг үеийн хамгийн утгагүй нээлтүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхдийн тор

"Таны 4 настай хүүхэд дэггүйтээд байна уу? Тэгвэл түүнийг түгжжих. Хаана вэ гэж үү? Харж байгаачлан энэхүү төмөр торонд түгжчихвэл дахин асуудал үүсгэхгүй". Тус үгийг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, бараагаа зарахдаа ашиглаж байжээ. Гэвч энэ үнэхээр аюулгүй бас үр дүнтэй байна гэж үү? 1922 оны үед эцэг эхчүүд, хүүхдээ цонхноос холбоотой тус торонд хийн, саатуулдаг байсан аж. Энэ нь тэдний хувьд хүүхдээ эрүүл агаарт гаргаж, давхар саатуулах төгс арга байсан гэхэд болно. Үүнээс нь болж, олон хүүхэд зуурдаар эндэж эхэлснээр, тус бүтээгдэхүүнийг дахин худалдаалаагүй байна. 

Хүүхдийн тор

2 Угаалгын өрөөний гольф

Бид бүхэн угаалгын өрөөндөө хүндээр бие засч байхдаа утсаараа оролдох, ном унших гэх мэт зүйлсийг хийдэг. Гэвч техник технологи хөгжөөгүй 20-р зуунд хүмүүс энэ зуураа юу хийдэг байсан юм бол? Тухайн үед хэсэг зохион бүтээгчид үүнийг нь овжиноор ашиглаж, угаалгын өрөөний гольфийг бүтээсэн боловч, энэ нь нэг их амжилтанд хүрээгүй юм. Энэ нь угаалгын өрөөнд зай их болохоос гадна, өндөр үнээр борлуулагдаж байжээ.

Угаалгын өрөөний гольф

3 Гарын дотуур хувцас

Гаранд ч мөн дотоож хэрэгтэй хэмээн боддог хүмүүс тус бүтээгдэхүүнийг гаргажээ. Энэ нь бидний хоорондоо гар барих, хоол хийх, аливааг хийхэд гарыг бохирдлоос хамгаалах үүрэгтэй аж. Гэвч бид гараа цэвэрхэн байлгахын тулд заавал ийм төвөгтэй дотоожийг үргэлж өмсөх хэрэгтэй гэж үү? Мэдээж энэ санаа тийм ч оновчтой байгаагүй учраас төд удалгүй худалдаанаас гарсан юм.

Гарын дотуур хувцас

4 Шар айрагны пейжэр

Тус бүтээгдэхүүн нь магадгүй эрчүүдийн дунд эрэлттэй мэт боловч, тийм ч оновчтой байсангүй. Шар айргаа хүйтэн болгохыг хүсвэл, зүгээр л хөргөгчинд хийхэд хангалттай шүү дээ. Тиймээс ч хүмүүс цаг зав, мөнгөө үрсэн бүтээлийг нэг их нааштайгаар хүлээж аваагүй аж. Тус пейжэр нь шар айргийг хөрсний дараа дуут дохиог гаргадаг бөгөөд тусгай унтраалгаар унтраадаг байна. Хэрэв та удирдлагаа гээвэл, тэр дуугарсаар л байх болно...

Шар айрагны пейжэр

5 Муурны шал арчигч

Гэрт байдаг залхуу амьтдад зориулсан шал арчигч бүтээгдэхүүн нь мөн л төдийлөн амжилтыг олоогүй юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөвлөгөө нь гэрт буй тэжээмэл амьтдаар цэвэрлэгээ хийлгэх явдал байсан аж. Гэвч тэдгээр амьтад тэдний санаснаар байж чадаагүй бөгөөд энэ нь эсрэгээрээ харин ч гэрийн эздэд тухгүй санагджээ. Амьтад хэзээд хөлдөө илүү оймс, гутал өмсөх дургүй шүү дээ.

Муурны шал арчигч

6 Папарациас нуугдах нүдний шил

Олны танил алдартай хүмүүсийн хувьд, папарацичдаас нуугдана гэдэг хэцүү билээ. Тиймээс ч хэсэг зохион бүтээгчид нууц зурагчдаас зугтах, царайгаа таниулахгүй байхад туслах нүдний шилийг зохион бүтээсэн аж. Гэвч энэ нь ч мөн сайхан санаа байсангүй. Эсрэгээрээ нуугдаж ядаж байсан оддыг хүмүүс зүүсэн нүдний шилээр нь таньж мөшгиж байжээ. 

Папарациас нуугдах нүдний шил

7 Бороотой өдрийн тамхины шүхэр

Тамхи татдаг хүмүүсийн бас нэгэн зовлон бол бороо болон цастай өдөр тамхи татах явдал байсан юм. Харин тус төхөөрөмж нь тэрхүү асуудлыг зохицуулахад чиглэсэн байна. Тус бүтээгдэхүүн нь мөн л өндөр үнэтэйгээс гадна, олныг нэг их хамраагүй тул удалгүй дампуурсан байдаг.

Бороотой өдрийн тамхины шүхэр

8 Хаббардын электрометр

Энэ бүтээл нь үнэхээр сонирхолтой ч, эцсийн эцэст ашиггүй шинэ бүтээл юм. Өөрөөр хэлбэл хүнсний зориулалттай бүтээгдэхүүний зүсэх, хэрчих үед өвдөлт мэдэрдэг эсэхийг тогтоох зориулалттай бөгөөд судалгааны үр дүн нь улаан лооль болон бусад ногоог хэрчих үед өвддөг хэмээх дүн гарчээ. Хүн төрөлхтөн нэгэнт л хүнсний ногоо хэрэглэхээ зогсоож чадахгүй тул, тэдний өвдөлт нэг их асуудал биш болов уу.

Хаббардын электрометр

9 Вакум үс засагч

Үс засахад, илүүдэл үснүүд шаланд унах, хувцсанд наалдах гэх мэт асуудал үүсгэдэг. Тэгвэл вакум сорогчтой үс засах төхөөрөмж гарвал ямар байх бол. Энэ нь мэдээж анх сонсоход хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байгаа нь лавтай. Гэвч үсийг хусахгүй л бол, засалт хийж байгаа үед тус сорогч нь саад хийж байсан тул хүмүүс хэрэглэхээс татгалзсан аж. Тус төхөөрөмжийг "Flowbee" хэмээн нэрлэсэн бөгөөд харамсалтай нь нэг их удалгүй гүйлгэнээс бүр мөсөн гарсан байна.

Вакум үс засагч

10 Яндангийн утаа

Машин барьдаг хүмүүс, машиныхаа яндангийн утаагаар махаа болгож, утна гэвэл ямар санагдаж байна. Энэ мэдээж түүхэн дэх хамгийн утгагүй бүтээлүүдийн нэг бөгөөд эрүүл мэндэд ч мөн асар хор хөнөөлийг учруулах нь гарцаагүй. Энэ нь нөгөөтэйгүүр анх зарлагдахдаа экологид хоргүй, байгальд ээлтэй, санхүүг хэмнэнэ гэж байсан ч, хүмүүсийн таашаалд нэг их хүрсэнгүй.

Яндангийн утаа

16
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()