Та үргэлж компьютерын ард суудаг бол, үүнийг заавал хийгээрэй!

Бидний ихэнх нь ажлын 8 цагийг компьютерын ард сууж өнгөрүүлдэг. Мэдээж хийж буй ажилдаа дуртай эсэхээс шалтгаалаад цаг хурдан эсвэл удаан өнгөрнө. Гэхдээ аль ч тохиолдолд ажлын цаг дууссаны дараа бидний бие маш их ядарсан, нүд чилсэн байдаг. Тэгвэл үүнийг шийдэх хамгийн энгийн 5 аргыг танилцуулъя.

Та үргэлж компьютерын ард суудаг бол, үүнийг заавал хийгээрэй!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Зөв суух

8 цагийн ихэнхийг нь сууж өнгөрүүлдэг учраас хамгийн эхэнд зөв сууж сурах хэрэгтэй. Ингэхдээ компьютерын дэлгэц болон гар (keyboard)-ыг зөв байрлуулах нь чухал ба та өөрөө ч мөн цэх суух ёстой. Дараах зурагт харуулсан байрлал нь таныг хөшиж, ядраахгүй байх хамгийн зөв байрлал юм.

Зөв суух

2 Завсарлах

Урт хугацаагаар суун, ажлаа хийх нь нэг талаараа ажлын гүйцэтгэлийг хурдасгах ч нөгөөтээгүүр таны бүтээмжийн бууруулж  байдаг. Тиймээс та тархиа түр ч болов зугаацуулж, сэргээх ямар нэгэн зүйл өдөрт 1-2 удаа хийж байх хэрэгтэй. Гэхдээ уг завсарлагаа 15-20 минут байх нь хамгийн тохиромжтой, учир нь үүнээс ихэдвэл анхаарлаа буцаж ажилдаа төвлөрүүлэхэд хэцүү байх болно. 

Завсарлах

3 Дасгал хийх

Заавал ажлын бус цагаар фитнесст хийдэг шиг хүч, тамир шаардсан дасгал байх хэрэггүй. 10-15 минут орчим үргэлжлэх булчин суллах сунгалтын дасгал эсвэл, мөр нурууны хөшөөг гаргах энгийн дасгалуудыг хийгээрэй. Ингэснээр цусны эргэлт тодорхой хэмжээгээр дээшилж, таны ажлын бүтээмж нэмэгдээд зогсохгүй төрөл бүрийн өвчин эмгэг үүсэх шалтгаануудаас сэргийлдэг. 

Дасгал хийх

4 Нүдээ амраа

Компьютерын ард удаан хугацаагаар суухад нүд хамгийн ихээр өвддөн. Түүнчлэн компьютерын дэлгэц буюу ойр байгаа зүйлийг харсаар байгаад нүдний булчин зөвхөн ойрын хараан дээрээ л тогдог бөгөөд ахин агших чадвараа бага багаар алдаж улмаар холын хараа муудах шалтгаан болдог. Иймээс тодорхой давтамжтайгаар нүдний дасгалуудыг хийх нь зөв юм. Дараах зураг жишээ болгон нэг дасгалыг үзүүллээ. 

Нүдээ амраа

5 Ус уу

Ажлын байранд байх олон тооны компьютер, процессор гэх зэрэг нь төрөл бүрийн хортой туяаг ялгаруулж байдаг бөгөөд энэ нь бидний биеийг ихээр хордуулдаг. Үүнээс  сэргийлэх хамгийн энгийн арга нь тогтмол хэмжээгээр ус уух юм. 

Ус уу

20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()