Үргэлж өлсөөд байдгийн 10 шалтгаан

Хоол идсэн ч хэсэгхэн хугацааны дараа өлсдөг найзуудыгаа бид нар "өлсгөлөн" гэж хочилдог. Гэтэл өлссөн мэдрэмж ойр ойрхон төрөх нь тухайн хүнээс бус буруу хооллолт болон буруу хэвшлээс шалтгаалдаг гэнэ шүү. Тэгвэл хүн хэдий их хоол идсэн ч өлссөн мэдрэмж төрдгийн 10 шалтгааныг хүргэе. 

Үргэлж өлсөөд байдгийн 10 шалтгаан
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Цангах

Хэрэв таны биед ус дутагдвал, ойр ойрхон өлсөж ердийн үеийнхээсээ ч илүү идэх болно. Тиймээс ам цангах хүртэл хэзээ ч явж болохгүй бөгөөд хангалттай шингэнийг бага багаар шимж уухыг хичээгээрэй. 

Анхаарах зүйл: Хангалттай ус уух нь чухал ч, махан хоолны дараа дор хаяж 1 цагийн дараа ус уух хэрэгтэй. Мөн өглөө орноос сэрсэн даруйдаа нэг аяга бүлээн ус ууж хэвшээрэй.

Цангах

2 Амттанд хууртах

Магадгүй та амттай чипс, чихрээр хоол идэх хүслээ хэсэгхэн зуур орлуулж чадна. Гэвч тэдгээр нь биед ямар нэгэн ашигтай амин дэмгүй тул тун удахгүй өлсөөж, ходоодыг идэвхитэй ажиллуулж эхэлдэг. Иймд амттан идэхээсээ урьтаж, хоол идэхийг хичээгээрэй.

Анхаарах зүйлс: Хэрэв амттан идэхийг хүсвэл органик таргийг натурал жимстэй больж бэлтгээд уугаарай.

Амттанд хууртах

3 Хангалттай унтаж амардаггүй

Хамгийн сонирхолтой нь хүн нойр сайтай, стресс багатай үедээ хэвийн үеийнхээсээ ч илүү бага иддэг бөгөөд хоол идэх дуршил ч мөн буурдаг байна. Иймд та өдөрт 7-8 цагийг амар амгалан унтаж өнгөрүүлээрэй. Ингэвэл биед аз жаргалын даавар болох "Мелатонин" ихээр ялгарч, таныг илүү үзэсгэлэнтэй бас сэтгэл татам харагдуулах болно.

Анхаарах зүйлс: Шөнийн нойр хамгийн чухал гэдгийг ямагт анхаарч яваарай.

Хангалттай унтаж амардаггүй

4 Хэт стресстэй байх

Дээр дурдсанчлан хэт их стресс, нойргүйдэл нь биеийг сульдааж, алдсан эрч хүчээ хоолоор нөхөхийг эрмэлзэж эхэлдэг. Энэ нь бидний сэтгэлийг зовоодог илүүдэл жингийн эх үүсвэр тул аль болох тайван байх хэрэгтэй. Мөн өөрийгөө хааяа шагнаж, амттан идэхэд гэмгүй юм.

Анхаарах зүйлс: Өөрийгөө хөгжөөх зүйлсийг хийж, уйдах боломж битгий олгоорой. Дуртай дуугаа сонсох, телевизийн шоу үзэх гэх мэт зүйлсийг хийж болно шүү дээ.

Хэт стресстэй байх

5 Дарсыг тохируулан хэрэглэх

Хэрэв та хүнд хоол идвэл, үүний дараа зайлшгүй ганц хундага дарс ууж хэвшээрэй. Энэ нь хоолыг шингээх, биед илүүдэл өөх хуримтлагдахаас таныг сэргийлэх болно. 

Анхаарах зүйлс: Ингэхдээ хэт чихэрлэг, нялуун дарс сонгохоос сэргийлж, 1 хундагаас илүүгүйг уух хэрэгтэй.

Дарсыг тохируулан хэрэглэх

6 Уургийн дутагдал

Хүнсний ногоо их хэрэглэх нь нэг талаараа сайн ч нөгөөтээгүүр таныг эрч хүч, баяр хөөр, сэтгэл хангалуун байлгадаг уургийн дутагдалд оруулж байдаг. 

Анхаарах зүйлс: Хар мах, цэвэр тараг, тахианы мах, өндөг гэх зэрэг нь уургаар баялаг тул тогтмол хэрэглэх нь зохистой.

Уургийн дутагдал

7 Өөх тосноос бүрэн татгалзах

Өөх тос 2 өөр төрөл байдаг. Бидний мэдэх шарж, хайрсан түргэн хоол нь хүний биед муу өөх төсөөр арвин, харин оливийн тос, загас, самар гэх зэрэг бүтээгдэхүүнүүд ургамлын гаралтай өөр тосоор арвин учир таны биед сайн нөлөөтэй байдаг. 

Анхаарах зүйлс: Өөх тос идэхгүй байх нь чухал ч дээр дурдсан ургамлын гаралтай өөх тосыг хоол хүнснээсээ авснаар танд өлсөх мэдрэмж үргэлж төрөхөө болино. 

Өөх тосноос бүрэн татгалзах

8 Ойр ойрхон бага багаар хооллох

Эрдэмтдийн үзэж байгаагаар хүн өдөрт 5 тусдаа хоол идэх хэрэгтэй гэнэ. Гэтэл бид амьдралын хэвшлээсээ болоод өдөр 2-3 хүнд хоол иддэг. 

Анхаарах зүйлс: Хэт их хоол нэг дор идсэнээс бага, багаар олон салгаж идэх нь ходоодонд хоосон мэдрэмж төрөхөөс сэргийлдэг. 

Ойр ойрхон бага багаар хооллох

9 Хоолны зураг, бичлэг үзэхгүй байх

Инээдтэй ч гэсэн туйлун үнэн. Сүүлийн үед идэх гэж байгаа хоолныхоо зургийг авч цахим орчинд байрлуулдаг тренд маш их дэлгэрээд байгаа билээ. 

Анхаарах зүйлс: Иймд цахим орчинд өнгөрөөх цагаа багасгаснаар таны харж, үзэх хоолны зураг бичлэгийн тоо ч мөн багасаж улмаар та орой 10 цагт хоол иддэг зуршлаасаа салах болно.

Хоолны зураг, бичлэг үзэхгүй байх

10 Юу таарснаа идэж орхидог

Хоолоо хурдан, бүхэл, бүхлээр нь идэх нь хэсэг хугацааны дараа өлссөн мэдрэмж төрүүлэх гол шалтгааны нэг болдог. Хэрэв та сайн санавал бага байхад л эцэг эхчүүд маань хоолоо бага, багаар ид гэж захидаг байсан шүү дээ. Энэ зүгээр л хоосон үг биш маш чухал зүйл юм.

Анхаарах зүйлс: Тиймээс хоолоо аль болох тайван идэх мөн сайн зажлах хэрэгтэй. Ингэснээс хоолны шингэц хурдсах ч өлсөх мэдрэмж нэг хэсэгтээ л төрдөггүй.

Юу таарснаа идэж орхидог

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()